ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-01-27 16:42:54

Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичиг нь орон нутагт шинжлэх ухааны ололт амжилтыг түгээх, судалгаа, хөгжүүлэлт хийх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэглээ болгох, мал аж ахуйг эрчимжүүлэн, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн малчид, оюутан суралцагчдыг дадлагажуулах зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд нутгийн нуугдмал ашиг шимтэй малыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, тэжээлийн ургамал тариалах талаар малчдад танхимын болон практик сургалтыг үе шаттай зохион байгуулах, Дундговь аймгийн Политехникийн коллежид нэг жилийн хөтөлбөртэй малчны ангийг шинээр нээх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.