ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид нар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” хөтөлбөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Санамж бичгийн хүрээнд:
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг нутагшуулах
- Их сургуулийн шаталсан сургалтад орон нутгийн ААН, байгууллагын мэргэжилтэн, иргэдийг хөнгөлөлттэй нөхцөл хялбаршуулсан үйлчилгээ, богино хугацаагаар сургах
- Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, үржил селекцийг төлөвлөн хэрэгжүүлэх
- Мал амьтны төрөл бүрийн өвчинтэй тэмцэхэд орчин үеийн арга технологи нэвтрүүлэх, Бэлчээр болон тариалангийн талбайн хөрсний үржил шимийг судлах, сайжруулах
- Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийн сонголт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх
- Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний ерөнхий зураглал хийх
- Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.
.jpg)
.jpg)
.jpg)