ХААИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 2025-2026 оны хичээлийн жилд 10, 11 дүгээр ангиудадаа цаашид байгалийн ухааны хичээлүүдээр суурилан ХАА-н эрэлттэй мэргэжлүүдээр (малын эмч, мал зүйч, ХАА-н биотехнологич, ХАА-н хими технологич, агрономич, программ хангамж, мэдээллийн технологи, ландшафт, газар зохион байгуулалт, газрын кадастр) ХААИС-д элсэн суралцах хүсэлтэй цөөн сурагч элсүүлнэ.
Элсэлтийн бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал явагдана.