Япон улсын Үцүномияа их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-09-19 11:20:12

Япон улсын Үцүномияа их сургууль нь 1949 онд байгуулагдсан ба Точиги аймагт байрладаг. Олон улс судлал, Боловсрол, Хөдөө аж ахуй, Инженер гэсэн факультетаас бүрддэг, 5000 гаруй оюутантай үндэсний их сургууль юм. Манай их сургууль тус их сургуультай 2003 оноос хойш хамтран ажиллаж байна.

 

СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА: 2026.04.01-2026.10.01

ХИЧЭЭЛ СОНГОЛТ:

- Хичээл сонголт хийх холбоос: http: //www.utsunomiya-u.ac.jp/usermenu/student.php

- Оюутны визний шаардлагад нийцэхийн тулд 1 улиралд 7-оос доошгүй хичээл сонгон

суралцана.

- Япон хэлний дунд шатны сургалтанд 6-12 сарын хугацаанд хамрагдах боломжтой.

ЗАРДАЛ: (ойролцоогоор тооцоолсон гэдгийг анхаарна уу!)

*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба бусад бүх зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Байр:

Байрны төрөл: Сургуулийн хотхоноос гадна

- Өрөөний төрөл: 1 хүн

- Барьцаа: 1 жилд 31900 /буцаан олгогдохгүй/

- Сарын түрээсийн төлбөр: 6500 иен /ахуйн зардал багтаагүй/

- Цахилгаан болон ус 3 500 иен орчим.

- Ор, хөнжлийн хэрэгслийн түрээсийн зардал 6 сарын 25 000 иен.

- Байранд байрлах бол “Байрны өргөдөл” өгөх ёстой.

Амьдрах зардал /1 сард/:

1. Байрны түрээс: 6500 иен

2. Ус, цахилгаан: 3500 иен

3. Газ: 3000 иен /хэрэглээнээс хамаарна/

4. Интернэт: 3500 иен

5. Хүнс: 30,000 иен

6. Утас: 4000 иен

7. Даатгал: 2000 иен

Тээврийн хэрэгсэл: Ихэнх оюутнууд дугуй унадаг. Автобус /метроны буудлаас сургууль хүртэл/

220 иен, галт тэрэг */Үцүномияа-Токио/ 1980 иен

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. ХААИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар курсын оюутан байх

2. Голч дүн 2,5-аас дээш байх

3. Япон эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Өргөдлийн анкет /ГХТА-аас авах/

2. 3*4 хэмжээтэй, JPEG форматтай цээж зураг

3. ХААИС-ийн Ректорын тодорхойлолт /ГХТА-аас авах/

4. Дүнгийн тодорхойлолт /англи орчуулгын хамт/

5. ХААИС-д элссэн батламж /англи орчуулгын хамт/

6. Гадаад паспортын хуулбар

7. Батлан даагчийн баталгааны хуудас /ГХТА-аас авах/

8. Батлан даагчийн банкны баталгаа

9. Япон хэлний JLPT шалгалтын сертификат /байгаа бол/

10. Англи хэлний шалгалтын сертификат /байгаа бол/

11. Эрүүл мэндийн хуудас /ГХТА-аас авах/

12. Оршин суух өргөдлийн маягт /ГХТА-аас авах/

13. Инженерийн сургуулийн өргөдөл гаргагчид урьдчилан хариуцсан багшийн зөвшөөрөл авах ёстой. Мөн япон хэлний шаардлагатай түвшний мэдлэгтэй эсэх талаар тухайн багштай

урьдчилан ярилцах шаардлагатай.

Бүрдүүлэх материалыг Захиргааны байрны 108 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газарт хүлээлгэн өгнө. Тус солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахыг хүсвэл international@muls.edu.mn хаягаар хүсэлт ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.10.15-ны өдөр

Үцүномияа их сургуулийн хариуг 2025 оны 12 дугаар сарын дундуур мэдэгдэнэ.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар