ХААИС-ийн ХШУС-ийн “Биологи", “Химийн боловсруулалтын технологи” хөтөлбөрүүд 5 жилээр магадлан итгэмжлэгдлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-04-17 12:37:22

ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Биологи" /051101/ бакалаврын хөтөлбөрийг Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик чиглэлийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх комиссын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/05-03 тоот тогтоолоор таван жилийн хугацаатай, “Химийн боловсруулалтын технологи” /071103/ бакалаврын хөтөлбөрийг Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын 2025 оны 01 дугээр сарын 31-ний өдрийн 2025/071-01 тоот тогтоолоор таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэв.

“Биологи", “Химийн боловсруулалтын технологи” хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.