Хөдөө аж ахуйн ах сургуулийн (ХААИС) Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир Бүгд Найрамдах Солонгос Улсын Чуннам үндэсний их сургуулийн (Chungnam National University, CNU) Мал эмнэлгийн сургуульд албан томилолтоор ажиллаж, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Томилолтын зорилго нь хоёр сургуулийн хооронд боловсрол, судалгаа, дадлагажуулалтын чиглэлээр урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж, уулзалт, хэлэлцээний үр дүнд дараах байдлаар харилцан тохиролцсон.
Эдгээр тохиролцоо нь Монгол-Солонгосын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чухал түлхэц болох юм.
Хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чуннам үндэсний их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн захирал Ju-Young Jung 15 профессорын хамт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд айлчилж, хамтарсан семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. Семинарын үеэр,
Мал эмнэлгийн салбар дахь энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын залуу мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын шилдэг туршлага, инновацыг Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Цаашид ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль болон Чуннам үндэсний их сургууль нь хамтарсан сургалт, судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, оюутан, багш судлаачдын солилцооны цар хүрээг тэлэх замаар хоёр улсын мал эмнэлгийн шинжлэх ухаан, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээр зорьж байна.
Хөдөө аж ахуйн их сургууль
Мал эмнэлгийн сургууль