ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль жил бүрийн хавах уламжлал болгон зохион байгуулдаг “Job fair” төгсөгч, ажил олгогчдын өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сар 16-нд зохион байгуулав.
“Job fair-2025” өдөрлөгт бизнесийн салбарын ажил олгогч 50 гаруй байгууллага, компани оролцож оюутнуудыг ажлын байранд дадлагажуулах, цагийн болон үндсэн ажлын байраар хангах, ажилд шууд зуучлах үйлчилгээ үзүүллээ.
Өдөрлөгийн хүрээнд Эдийн засаг, бизнесийн сургууль Хас банк, Номин холдинг ХХК, Бичил глобус ББСБ-тай оюутнуудыг богино болон урт хугацаанд дадлагажуулах, төгсөгчдийг шууд ажлын байранд, суралцагчдыг цагийн ажилд зуучлах, цаашид хэрэгжүүлэх олон ажлыг тусгасан хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Ажил олгогч байгууллагууд оюутнуудыг 2025 оны 01 сараас үйлдвэрлэлийн дадлагын “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамруулсан бөгөөд Голомт банк, Төрийн банк зэрэг 32 аж ахуй нэгж, байгууллагын зүгээс төгсөх ангийн 83 оюутанд үргэлжлүүлэн ажиллах үндсэн ажлын байрны урилга гардууллаа.