Босни- Херцеговин Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синиша Бариан ХААИС-д зочилж, ректор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга нар хүлээв авч уулзлаа.
Уулзалтын төгсгөлд ХААИС, Босни- Херцеговин Улсын Зүүн Сараевогийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Европын холбооны санхүүжилттэй Эрасмус хөтөлбөрийн хүрээнд хамтарсан төсөлд оролцох боломж бүрдэж буй юм.