Дэлхийн номын өдөр: "Номын сан миний хувьд" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлав

Нийтлэгч : .
Огноо: 2025-05-02 17:12:48

Хөдөө аж ахуйн номын сан “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр оюутны сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх, оюутан номын сан хоёрын холбоог бий болгох, номын санд сууж ном уншсанаар сурлагын амжилт дээшлэх, ном уншихын ашиг тусыг ойлгуулах, сэтгэн бодох чадвар, эх хэлээрээ цэгцтэй, уран яруу бичих, найруулах чадварыг хөгжүүлэх зорилгоор "Номын сан миний хувьд" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан.

Уралдаанд 61 эсээ ирүүлсэнээс 1 дүгээр байрт АЭС-ийн докторант Ц.Болорхундага, 2 дугаар байрт ИТС-ийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн оюутан С.Буянбадрах, 3 дугаар байрт ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч У.Энхжин нар шалгарч Батламж, дурсгалын зүйлсээр шагнуулав.