“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ХШУС-ийн компьютерийн багш, доктор Д.Оргил "Төгсөлтийн ажил, нэг сэдэвт бүтээлийг үлгэрчилсэн (word template) загварын дагуу бичих", ЭЗБС-ийн багш, дэд профессор Г.Ганзориг “Гадаадын нээлттэй мэдээллийн сангуудын ашиглалт, хэрэглээ” сэдвүүдээр 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сургалт зохион байгуулж, сургалтыг ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх нээж судлаач оюутнуудад эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв.
Сургалтад ахисан түвшний 40 гаруй суралцагч хамрагдаж багш нар сэдвийн хүрээнд төгсөлтийн ажил бичих, цахим мэдээллийн сангийн судалгаа, түүнийг эрдэм шинжилгээний ажилд үр дүнтэй ашиглах, номзүй хийх, эшлэл татах, судлаачийн ёсзүй, гадаад дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх талаар мэдээлэл өглөө.