Дэлхийн номын өдөр: “Сэтгэж бодолцъё” мэтгэлцээн зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-05-02 17:50:03

Хөдөө аж ахуйн номын сан, ЭЗБС-ийн оюутны холбоо, “Биофиль” мэтгэлцээний клубтай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Сэтгэж бодолцъё” мэтгэлцээний тэмцээнийг философийн хичээл судалсан оюутнуудын дунд зохион байгуулав.

“Сэтгэж бодолцъё” мэтгэлцээнд 8 багийн 24 оюутан оролцож шүүгчдийн нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг шалгаруулж цом, эрхийн бичиг, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагналаа.