"Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан Хөдөө аж ахуйн номын сан “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номын хэлэлцүүлгийг ХШУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Ч.Отгон, Физик, математикийн тэнхимийн багш, доктор Д.Нямдаваа нартай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт бүрэлдэхүүний 6 сургуулийн 42 оюутан 7 баг болон оролцож I байрт 7 дугаар баг: ХААИС-ийн харьяа Ахлах сургуулийн XI ангийн сурагчид, дэд байрт 6 дугаар баг: ЭЗБС, АЭС, ИТС, МЭС, ХШУС, МААБС-ийн I ангийн оюутнууд, гутгаар байрт 1 дүгээр баг: АЭС-ийн агрономич мэргэжлийн I ангийн оюутнууд шалгарч, талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнав.