Дэлхийн номын өдөр: “Монголын уламжлалт ёс заншил” лекц зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-05-02 19:58:57

“Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд Хөдөө аж ахуйн номын сан, Номонд дурлагсад клуб хамтран оюутнуудад үндэсний өв соёлыг таниулах зорилгоор “Монголын уламжлалт ёс заншил” сэдэвт лекцийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Монголын зохиолчдын холбооны гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Ганбаатар “Монголын уламжлалт ёс заншил”, Соёлын биет бус өв тээгч, уламжлалт шагайн харваач Г.Ганзориг Шагайн харваа-Монголын уламжлалт өв соёл, харвах арга барилын талаар лекц уншиж, харвааны үзүүлбэр оюутан залууст үзүүлж сонирхууллаа.

Лекцийг зохион байгуулахад ХШУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Ч.Отгон, Физик, математикийн тэнхимийн багш, доктор Д.Нямдаваа нар дэмжиж хамтарч ажиллав.