Улсын аварга шалгаруулах 2025 оны оюутны спортын тэмцээн 10 төрлөөр зохион байгуулагдаж байна. Арван төрөл тэмцээний 9 дэх төрөл болох модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах оюутны тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд болно.
Тэмцээнд 6 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 32, нийт 68 оюутан тамирчин өрсөлдөнө.
Баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч:
Монголын оюутны спортын холбоо
Хөдөө аж ахуйн их сургууль