ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Уранбилэг нар Япон улсын UNiTE KYO KEN ХХК-ийн гүйцэтгэх захирал Хагивара Дайсүкэг дагалдах төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.
UNiTE KYO KEN ХХК нь Ирээдүйг бүтээх Монголын залуусын боломжийг Японд хуримтлуулсан мэдлэг болон туршлагатай хослуулж, хил хязгааргүй “суралцах” ба “хамтран ажиллах” гүүр болох эрхэм зорилготой байгуулагдаж
- Япон хэлний боловсрол
- Япон улсад суралцах болон дэвшин суралцах дэмжлэг
- Япон улсад ажилд орох дэмжлэг
- Багшийн сургалт ба боловсролын байгууллагын дэмжлэг
- Боловсролын зөвлөгөө, консалтинг
- Богино хугацааны сургалт, дадлага хөтөлбөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхэм зорилго, үйл ажиллагааныхаа хүрээнд ХААИС-тай
- Багш, оюутнуудыг япон хэлний сургалтад хамруулах, япон хэлний багшаар хангах
- Сургалтын хөтөлбөрүүдээр цалинтай дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэх
- Япон улсын их, дээд сургуультай хамтарсан хос хөтөлбөр хэрэгжүүлэх
- ХААИС-ийн бакалаврын төгсөгч оюутнуудыг Япон улсад ахисан түвшинд суралцуулах
- Хоёр талын эрдэмтдийн хамтарсан судалгаа хэрэгжүүлэх
- ХААИС-ийн багш, мэргэжилтнүүдийг япон улсад богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулахад хамтран ажиллахаар хэлэлцэж тохиролцов.
.JPG)
.JPG)
.JPG)