ХААИС болон Япон Улсын Rakuno Gakuen их сургууль (RGU)-ийн хамтын ажиллагааны хүрээнд2026 оны хичээлийн жилд Японд судалгаагаа үргэлжлүүлэхийг хүссэн зочин судлаачдыг урьж байна.
Урт хугацаанд буюу 6 сар ба түүнээс дээш хугацаанд судалгаа хийх хүсэлтэй хүмүүст давуу эрх олгоно.(Судлаач RGU-д судалгаагаа эхэлсний дараа судалгааны хугацааг өөрчлөх, эсвэл нутаг буцахыг зөвшөөрөхгүй болно.)
ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:
(Өргөдлийг англи эсвэл япон хэлээр бөглөөгүй бол япон орчуулгыг хавсаргах шаардлагатай.)
a) Зочин судлаачийн хөтөлбөрийн өргөдлийн маягт(Загварыг мэйлээр авна уу) — зураг (jpeg файл)-тай хамт
b) Цээж зураг (4x3 см)– виз мэдүүлэхэд шаардлагатай (цээж зураг, нэг өнгийн дэвсгэр өнгөтэй, малгайгүй)
c) Товч намтар (тодорхой загваргүй):Боловсрол, ажил мэргэжлийн түүх, судалгааны бүтээл зэрэг мэдээлэл
d) Өргөдөл гаргагчийн харьяа байгууллагын захирлын тодорхойлолт (тодорхой загваргүй)
e) Эрүүл мэндийн шинжилгээний тодорхойлолт(Загварыг мэйлээр авна уу)
Зөвхөн 3 сараас дээш хугацаагаар байх судлаачдын хувьд шаардана.
f) Хүлээн авах удирдагч багшийн урилгын бичиг(Загварыг мэйлээр авна уу)
Өргөдөл гаргахаас өмнө авах шаардлагатай.
g) Хэрэв өргөдөл гаргагч өмнө нь Rakuno Gakuen их сургуулийн багш нартай хамтарсан судалгаа хийж байсан бол, удирдагч багш нь тухайн хамтарсан судалгааны агуулга, бүтэц, үр дүн (нийтлэл, илтгэл гэх мэт)-ийг тайлбарласан баримт бичгийг бүрдүүлнэ.
Өргөдлийн материалыг илгээх
(a)-аас (e) хүртэлх баримт бичгүүдийг Rakuno Gakuen их сургуулийн Технологи дамжуулах төвд (Extension Center)илгээнэ.
(f) болон (g) баримт бичгийг удирдагч багш өөрөө тухайн төв рүү шууд илгээж болно.
ТЭТГЭМЖ БА ЗАРДЛЫН НӨХЦӨЛ:
(2026 оны санхүүгийн жилийн батлагдсан төсвийн дагуу өөрчлөгдөж болзошгүй)
1. Амьжиргааны тэтгэмж:
Сард дээд тал нь 100,000 иен хүртэл.
(Хэрэв судлаач бүтэн сар оршин суугаагүй бол тухайн өдрүүдийн тоогоор тооцон олгоно.)
2. Орон сууц:
Судалгааны хугацаанд RGU-аас байраар хангана.
Харин цахилгаан, дулаан, усны төлбөр болон ор хөнжлийн хэрэглээний төлбөрийг байрны менежерийн зааврын дагуу судлаач өөрөө төлнө.
3. Тээврийн зардал:
Өргөдөл гаргагч нь өөрийн эх орноос RGU хүртэлх хоёр талын аяллын зардлыг өөрөө хариуцна.
Анхаарах зүйл:
Өргөдөл гаргагчид international@muls.edu.mn хаягаар хүсэлтээ ирүүлж загвар файлыг авна уу.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар