БНСУ-ЫН Чүннамын үндэсний их сургуулийн WILL өвлийн сургалтад урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-11-07 21:42:23

БНСУ-ын Чүннамын үндэсний их сургууль (Chungnam national university) нь 2026 оны 01 дүгээр сарын 05-аас 01 дүгээр сарын 21-ний хооронд зохион байгуулагдах “WILL (Winter for International Learners and Leaders)”буюу “Олон улсын оюутнууд болон манлайлагчдын өвлийн сургалт”-ын хөтөлбөртхамрагдахыг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдагч дараах хоёр хичээлийг судлах боломжтой.

  • Korean Speaking 1 (3 кредит): Солонгос хэлний анхан шатны хичээл (солонгос хэлээр заана)
  • Korea/Korean Meet Through K-Culture 1 (3 кредит): Солонгос соёлыг K-драм, кинонуудаар дамжуулан судлах хичээл (англи хэлээр заана)

Сургалтын төлбөр: 600 ам.доллар (Үүнд сургалтын төлбөр болон дотуур байрны (2 хүний өрөө) төлбөр багтана. Онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, амжиргааны зардлыг оролцогч өөрөө хариуцна.)

Бүртгэл: WILL хөтөлбөрийг сонирхож буй оюутнууд шууд тус сургуулийн мэргэжилтэнтэй холбогдон өргөдөл гаргана.

Холбогдох хаяг: sujinlee@cnu.ac.kr

  • Оюутнууд энэхүү хаягаар хүсэлт илгээсэн тохиолдолд сургууль өргөдөл гаргах зааварчилгааг илгээж, дараагийн шатны үйл явцад туслалцаа үзүүлнэ.
  • Оюутнууд WILL хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд холбогдох түнш сургуулийг мэдэгдэх болно.
  • Өмнөх жилүүдэд түнш сургуулиудаас оюутнуудыг нэр дэвшүүлж ирсэн бол энэ удаад оюутнууд өөрсдөө шууд Чүннамын Үндэсний Их Сургуультай холбогдон өргөдлөө гаргах боломжтой.
  • Элсэлт “эхэлж бүртгүүлсэн дарааллаар” явагдах тул бүх суудал дүүрсэн тохиолдолд бүртгэлийг 11 дүгээр сарын эцсээр хаах болно.

Хугацаа:

  • Өргөдөл хүлээн авах: “Эхэлж бүртгүүлсэн эхэнд орно” зарчмаар (2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор)
  • Төлбөр төлөх: 2025 оны 11 дүгээр сарын сүүлч


Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар