"Судалгаанд суурилсан оюуны өмчийн менежмент” сургалт-семинарт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-11-07 21:51:13

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан багш, судлаачдад зориулан "Судалгаанд суурилсан оюуны өмчийн менежмент” сэдэвт сургалт-семинарыг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газраас зохион байгуулж байна.

Семинараар судалгааны ажлын үр дүнг оюуны өмчөөр хамгаалуулах, менежментийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд бүх багш, судлаачдыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Зочин илтгэгч: Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, доктор Д.Лхагвасүрэн
Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:30 цагт / үргэлжлэх хугацаа 90 минут/
Хаана: ХААИС-ийн Захиргааны II байр, Эрдмийн зөвлөлийн танхим (43 тоот)
Бүртгэл: Сургалтад хамрагдах багш, судлаачид 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагаас өмнө линкээр бүртгүүлнэ үү.