“ХААИС-ийн элсэлт-2026” хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-22 12:06:56

ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газраас “ХААИС-ийн элсэлт-2026” хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Уранбилэг “2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны тайлан”-г танилцуулж багш, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтээр нийслэл болон орон нутагт ажилласан багш нар оролцож энэ хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөө, сурталчилгаа хөтөлбөрийн танилцуулга, орон нутгийн элсэлтийн онцлог, ирэх хичээлийн жилийн элсэлтэд юунд анхаарч ажиллах талаар санал хүсэлт хэлснийг бодлого, төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар боллоо.