БНСУ-ын Жеонбүк (Jeonbuk) үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна.
Шаардлага:
Бүрдүүлэх материалууд (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна):
Жич: Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификаттай тохиолдолд мэргэжлийн хичээл сонгон суралцаж, дүнгээ дүйцүүлэх боломжтой. Хэлний оноогүй бол хэл, соёлын хөтөлбөрт хамрагдахыг анхаарна уу.
Солонгос хэлний сургалтын төлбөр: 450 000 вон (14 долоо хоногийн турш өдөр бүр 1 цаг, нийт 70 цагийн солонгос хэлний сургалттай)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Төлбөр: ХААИС-д сонгосон хичээлийн хөтөлбөрийн төлбөрөө төлсөн байх бөгөөд тус сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Амьдрах зардал болон байрны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Оюутны байрны төлбөр: 2026.02.27-2026.06.25 хүртэл
- Өдрийн 3 хоолтой: Төлбөр-1,300,000 вон
Эрүүл мэндийн даатгал: Солонгосын үндэсний даатгал 75 000 вон (сар бүр)
- Хувийн даатгал 45 000 вон (6 сар)
Хичээл эхлэх хугацаа: 2026.03.02-2026.06.24
Зуны амралт: 2026.06.25-2026.08.31
Өргөдлийн маягт: Өргөдлийн маягт, суралцах төлөвлөгөө, эрүүл мэндийн бичиг, сургалтын төлөвлөгөө зэрэг баримтын формыг internaional@muls.edu.mn -ээр хүсэлтээ ирүүлж авна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл.
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын internaional@muls.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Эцсийн шалгаруулалтыг их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.