Хэнтий аймгийн Хэрлэн сумын сурагчид ХААИС-тай танилцлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-27 12:21:13

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, 12 багш, 170 сурагч 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААИС-иар зочлов.

ХААИС-ийн Багш, оюутны хөгжлийн газар зочдыг Хатантуул театрт хүлээн авч урлагийн тоглолтоор мэндчилж, өдрийн цайгаар дайлж сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчны онцлог, давуу талыг танилцууллаа.

Багш, сурагчид өөр өөрийн сонирхлын дагуу хуваагдан ХААИС-ийн бүрэлдэхүүний 6 сургууль дээр очиж үйл ажиллагаа, мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцаж сонирхож буй мэргэжил, чиглэлийн талаар бодит мэдээлэл авсан байна.