Skytel ХХК болон Quiz Night багийн хамтын санаачилгаар оюутан залуусын мэдлэгийн хүрээг тэлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан нөхөрлөл, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудын дунд “Quiz Day” тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 07-ны өдөр ХААИС-д болох болно.
Оюутан залуус та бүхнийг идэвхтэй хамрагдаж “Quiz Day”-н 600.000 төгрөгийн эзэн болохыг урьж байна.

Тэмцээний зорилго:
• Оюутнуудын ерөнхий мэдлэг, логик сэтгэлгээг сорих
• Багийн ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэх
• Их, дээд сургуулиудын оюутнуудын харилцан нөхөрлөлийг бэхжүүлэх
Тэмцээний журам, нөхцөл:
Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цагт
Хаана: ХААИС-ийн хичээлийн төв байр, Хатантуул театрт болно.
Шагнал:
1-р байр – 600,000 төгрөг
2-р байр – 400,000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээлэл лавлах дугаар: 91119095; 91119801; 91111107
“Quiz Day” тэмцээнийг зохион байгуулах
Skytel ХХК болон Quiz Night баг
