Хөвсгөл аймагт "Орон нутагт малын тэжээлийн нөөц, чанар, хангамжийг нэмэгдүүлэх сайн туршлагуудыг нэвтрүүлэх" сургалт зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-30 18:54:41

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (Stream+) төслийн хүрээнд ХААИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай 2024 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн ХХААГ-ын хүсэлтээр Галт, Төмөрбулаг, Жаргалант сумдад 10 дугаар сарын 08-аас 16-ны өдрүүдэд "Орон нутагт малын тэжээлийн нөөц, чанар, хангамжийг нэмэгдүүлэх сайн туршлагуудыг нэвтрүүлэх" сургалт зохион байгууллаа.

Сургалтад Малзүйч мэргэжлийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Ганболд, Д.Лхагваренчин нар оролцож, орон нутгийн МАА-н салбарт тулгамдсан асуудал, даван туулах арга технологийг зааж сургахад идэвхтэй оролцож, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, малчид хоршоологчдоос өндөр үнэлгээ авч талархал үг хүлээлээ.  

Ийнхүү сум, аймаг, бүс, улсын хэмжээний сургалтад мэргэжлийн ангийн оюутнуудыг оролцуулах нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, дадал, чадварыг бодитоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ малзүйч мэргэжлийн сурталчилгаа болдгоороо давуу талтай юм.

Галт сум:

“Орон нутагт малын тэжээлийн нөөц, чанар, хангамжийг сайжруулах сайн туршлагууд”  сэдэвт танхимын сургалт (2025.10.10)

Ногоон тэжээл, орон нутагт олдоц ихтэй бусад ургамал, түүхий эдийн нөөцийг даршлах арга технологи” сэдэвт талбайн үзүүлэх сургалт (2025.10.10)

Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаа нь

Төмөрбулаг сум:

 

Орон нутагт малын тэжээлийн нөөц, чанар, хангамжийг сайжруулах сайн туршлагууд” сэдэвт танхимын сургалт (2025.10.13)


“Ногоон тэжээл, орон нутагт олдоц ихтэй бусад ургамал, түүхий эдийн нөөцийг даршлах арга технологи” сэдэвт талбайн үзүүлэх сургалт (2025.10.13)

Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаа нь

Жаргалант сум:

“Орон нутагт малын тэжээлийн нөөц, чанар, хангамжийг сайжруулах сайн туршлагууд” сэдэвт танхимын сургалт (2025.10.16)

“Ногоон тэжээл, орон нутагт олдоц ихтэй бусад ургамал, түүхий эдийн нөөцийг даршлах арга технологи” сэдэвт талбайн үзүүлэх сургалт (2025.10.16)

Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаа нь