 
                                
                            ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газраас “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны сурталчилгааг албан ёсоор эхлүүллээ.
“Мэргэжил сурталчлах өдөрлөг” нь сургалт, эрдэм шинжилгээ, инновацын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн, бүх түвшний мэргэжлийн хөтөлбөрийн талаар олон нийтэд таниулан сурталчлах, элсэлтийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, суралцаж буй оюутнуудад мэдээлэл хүргэх зорилготой байв.
ХААИС-ийн “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-т бүрэлдэхүүний 6 сургууль, харьяа ахлах сургууль оролцож сургалт, эрдэм шинжилгээ, инновацын үр дүн, бүх түвшний  мэргэжлийн хөтөлбөрүүдийн мэдээллийг оролцогчдод танилцуулж, мэдээллийг хүртээмжтэй түгээх үүднээс сошиал орчинд шууд дамжуулав. 
ХААИС-ийн “Мэргэжил сурталчлах өдөрлөг’-ийн live бичлэг:
live#01 https://www.facebook.com/share/v/17aXMHRc1P/
live#02 https://www.facebook.com/share/v/14PKCbSWp8P/
live#03 https://www.facebook.com/share/v/17MJW9U6iB/
live#04 https://www.facebook.com/share/v/17UqQtppZP/