Ректорын 2006 оны 50 тоот
тушаалын хавсралт
ХААИС-ийн сургалт, арга зүйн зөвлөлийн дүрэм
ажиллагааны үндсэн зорилго
1.1.Сургалт, арга зүйн зөвлөл нь ХААИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын бодлого, чиглэлийг оновчтой тодорхойлох, сургалтын дүрэм журмыг боловсруулах, хэлэлцэх, дүгнэлт гаргах сайшаах сургалтын процессыг арга зүйн дагуу хөтлөн явуулахад үнэлгээ өгөх, хянах үндсэн үүргийг хүлээнэ.
1.2.Сургалт арга зүйн зөвлөл нь Монгол улсын боловсролын тухай хууль болон боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан хууль эрх зүйн актуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.
Хоёр. Бүтэц, бүрэлдэхүүн
2.1.Сургалт, арга зүйн зөвлөлийг бүрэлдэхүүний сургуулиудын саналыг үндэслэн ректорын тушаалаар байгуулна.
2.2.Сургалт арга зүйн зөвлөл нь зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гишүүдээс бүрдэнэ.
2.3.Сургалт, арга зүйн зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг удирдана. Даргыг эзгүйд нарийн бичгийн дарга, шаардлагатай үед гишүүдээс удирдаж болно.
2.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 жил тутамд шинэчилж байна.
Гурав. Үйл ажиллагааны зарчим
3.1.Сургалт, арга зүйн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал байна. Хурлыг шаардлагатай үед зарлан хуралдуулна.
3.2.Гишүүдийн ирц 75 хувиас доошгүй үед хурлыг хүчинтэйд тооцно.
3.3.Хэлэлцэж буй асуудлыг дийлэнхи олонхийн (2/3) саналаар шийдвэрлэнэ.
3.4.Хурлыг шаардлагатай үед өргөтгөсөн хэлбэрээр явуулж болно.
3.5.Хэлэлцэх асуудлыг хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдсэн байна.
3.6.Асуудлыг дараах замаар хэлэлцэж шийдвэр гаргана. Үүнд:
3.7. Сургалт, арга зүйн зөвлөл нь батлагдсан дүрмийн дагуу ажиллах ба зөвлөлийн албан бичгийн хуудастай байна. Хэлэлцсэн асуудлаар протокол хөтөлж шийдвэр гарган Сургалтын бодлого зохицуулалтын албаны дардасаар баталгаажуулна.
3.8. Сургалт, арга зүйн зөвлөлийн үйл ажиллагааг ректорын зөвлөлийн хуралд тайлагнана.
Дөрөв. Сургалт, арга зүйн зөвлөлийн үйл
ажиллагааны чиглэл
4.1. ХААИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлох
4.2. Сургалтын хөтөлбөрийн үндсэн бичиг баримтыг боловсруулан хэлэлцэх дүгнэлт гаргах
4.3. Тухайн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах
4.4. Сургалтын дүрэм, журмыг боловсруулах, хэлэлцэх, дүгнэлт гаргах
4.5. Багш нарын бичсэн ном, сурах бичиг гарын авлага, товхимол, сургалтын бусад материалыг хэлэлцэх, дүгнэлт гаргах
4.6. Сургалтын үйл явцад мониторингийн үйлчилгээ үзүүлэх
Тав. Гишүүний эрх, үүрэг
5.1.Зөвлөлийн хуралд оролцох
5.2.Зөвлөлийн дүрмийг дагаж мөрдөх
5.3.Гарсан шийдвэрийг биелүүлэх
5.4.Сургалтын асуудлаар төсөл боловсруулж хэлэлцүүлэх
Зургаа. Бусад
6.1.Дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.2.Зөвлөлийн гишүүдийн ажлын хөлсийг тооцож олгоно.