ХААИС-ийн Сургалтын технологийн...

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-06 00:00:00

Ректорын 2002 оны 11 дүгээр сарын 27 –ны өдрийн

158 тоот тушаалын хавсралт №2

 

ХААИС –ИЙН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫН

ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

Нэг: СУРГАЛТЫН АЖЛЫН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

ХААИС –ийн сургалтын  менежментийг боловсронгуй болгож, багшийн сургах, оюутны сурах үйл явцыг төгөлдөржүүлэн, зах зээлийн эргэлтэд нийцсэн мэдлэг, чадвар, дадалтай боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн хяналтын тогтолцоо бий болгох зорилт тавьж байгаа юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багшлах боловсон хүчний  мэдлэг, чадварыг дээшлүүлэн, оюутны бие даасан бүтээлч идэвхийг өрнүүлэн хичээлийн технологийг нарийн чанд мөрдөх  үүднээс ХААИС-ийн хэмжээнд баримтлах журмыг боловсруулан гаргалаа.

Энэхүү үлгэрчилсэн журам нь Монгол улсын боловсролын хууль, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, тус их сургуулийн сургалтын дүрэм зааврын хүрээнд ХААИС-ийн сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэхүү  журам ХААИС дээр сургалтын чанарын удирдлага, хяналтын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс эхлэн үйлчилнэ.

 

Хоёр:  ХЯНАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

2.1. Лекцийн хичээлийн явцыг хянах

2.1.1. Лекцийн хичээлийн хөтөлбөрийг агуулгыг тогтвортой байхаар бэлтгэж тухайн тэнхмийн тэргүүлэн багшаар  хянуулсан байх

2.1.2. лекцийн баяжуулалтыг тогтмол хийдэг байх, лекцийн  агуулга хичээлийн хөтөлбөрийн агуулгатай нийцсэн байх

2.1.3.Лекц уншихад хэрэглэж байгаа слайд, үзүүлэн заах сэдэв бүр дээр бэлтгэгдсэн байх

2.1.4. Лекцийн үед хэрэглэдэг модель, багаж  хэрэгсэл, кодоскоп зэрэг техник хэрэгслэл хүрэлцээтэй байх

2.1.5.Лекц нь оюутанд хүртээмжтэй, ойлгомжтой байх

2.1.6. Лекцийн хичээлийн чанарыг дараахь аргаар  хянана. Үүнд:

  • Багшийн хичээлийн бэлтгэл, товчлолыг шалгах
  • Багшийн хичээлд суух, нэгдсэн маягтын дагуу үнэлэлт
  • Дүгнэлт гаргах
  • Оюутнаас санал асуулгын аргаар судалгаа авах
  • Лекц бэлтгэхэд ашигладаг сурах бичиг, мэдээллийн бусад эх үүсвэрүүдийг үзэх

 

2.2. Дадлага, лабораторийн хичээлийн явцыг хянах

2.2.1. Дадлага, лабораторийн хичээлийн хөтөлбөр, аргачилсан заавар, арга зүйн материал, сэдэвчилсэн ба бие даах ажлын төлөвлөгөөг бүрдүүлсэн байх

2.2.2. Хөтөлбөрт заагдсан сэдэв, цаг, гүйцэтгэх өдөр, өрөөг тодорхой зааж тэнхмийн эрхлэгчээр батлуулж, графикт тусган хэрэгжүүлэх

2.2.3.Лабораторийн ажлын байр аргачилсан заавар оюутны тоонд харьцангуй хүрэлцээтэй олшруулагдсан байх

2.2.4. Дадлага, лабораторийн хичээлд кодоскоп, диапозотив, диафильм, кассет зэрэг сургалтын болон хичээлийн тоног төхөөрөмжийг биечлэн ашиглах

2.2.5.Дадлага лабораторийн хичээлийн чанарыг дараахь   аргаар  хянана.Үүнд:

  • Багшийн ажлын дэвтэр хөтлөлийг хичээлийн тодорхойлолт сэдэвчилсэн төлөвлөгөөтэй нь тулгаж шалгах
  • Хичээлийн явцад оюутны мэдлэгийг шалгаж, үнэлсэн байдал
  • Багшийн хичээлд сууж, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Оюутны чадварыг шалгах /биет зүйл дээр/
  • Сэдэвчилсэн төлөвлөгөөний хугацаа, мөрдөлт
  • Оюутны эзэмшиж байгаа мэдлэгийн төвшинг сургалтын албанд байгаа тестээр нь шалгаж хөндлөнгийн үнэлгээ өгөх

 

2.3. Онолын мэдлэг эзэмших явцыг үнэлэх

2.3.1. Онолын мэдлэг эзэмших явцыг хичээлийн явцад улирлын шалгалтын журмын дагуу хянаж үнэлэхээр зохион байгуулсан байна

2.3.2. Тухайн хичээлийн онцлогоос шалтгаалж явцын үнэлгээ нь өөр  өөр  хэлбэртэй байж болно

2.3.3. Онолын мэдлэг эзэмших явцыг үнэлэх үндсэн баримт бичиг нь тухайн хичээлийн 30 %  үнэлгээнд зориулсан тестийн агуулгыг багтаасан явцын  тестүүд байна

2.3.4. Тестийг хичээлийн бүлэг, хэсэг бүрээр тус тусад нь боловсруулсан байвал зохино

2.3.5.   Онолын мэдлэг эзэмших явцын чанарыг дараахь аргаар хянана.Үүнд

  • Онолын  мэдлэг эзэмших явцыг хянах графикийн мөрдөлт, журналд хийсэн тэмдэглэл
  • Явцын  70 хувийн үнэлгээний тоо, чанар, түүнд тэнхимээс тавьсан хяналт, мөрдөлт
  • тестээс  өөр хэлбэр хэрэглэж байгаа бол түүний чанар,  ач холбогдол

 

2.4.Оюутны бие даах ажлын зохион байгуулж үнэлж, дүгнэх

2.4.1. Оюутны бие даан сурах үйл ажиллагаа бол тэдний дунд зохиох сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлын нэн  чухал хэсэг тул хичээлийн агуулгын 50-иас дээш хувийг энэ хэлбэрээр судлахаар кредит нь хуваарилагдсан байх

2.4.2. Тэнхим, багшийн зүгээс оюутны бие даах ажлыг удирдан чиглүүлэх  үйл ажиллагаа нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу оюутан онолын мэдлэгээ  бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар,  дадал эзэмшихэд чиглэгдсэн байвал зохино.

2.4.3. Оюутны бие даах ажлын сэдэв, ашиглах ном, материалын жагсаалт, хуудас гүйцэтгэл тооцох хэлбэр, хугацааг багш  бүр тэнхмийн  эрхлэгчээр батлуулсан  байх шаардлагатай

2.4.4. Бие даах ажлын зохион байгуулж байгаа доорхи түгээмэл хэлбэрүүдээс тухайн хичээлд 1-2 төрлийг нь хичээлийн агуулга багтаамжаас хамааруулж хэрэглэх шаардлагатай ба оюутан бие дааж суралцах, судлахад  нь хүндрэл гарахгүй байх нөхцлийг тэнхим, багшийн зүгээс зайлшгүй хангасан байна. Үүнд:

  • Тухайн  хичээлийн бүлэг юм уу сэдвийг дэлгэрүүлж өөр материал, ном, сурах бичгээс  уншиж реферат, тойм бичиж, дүгнэлт өгөх
  • Тодорхой сэдвийн хүрээнд нэг зорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн тооцоог үндсэн сурах бичиг, зааварчилгаа, гарын авлагыг ашиглан хийж үр дүнг тооцуулах
  • Багшаас өгсөн өгөгдөхүүнийг ашиглан зураглал үйлдэх юм уу жор, нормыг ашиглан бэлдмэл гаргах, үзүүлэлтийг тогтоох
  • Тодорхой зорилгод нийцүүлэн олон хувилбар олонлогоос бүдүүвч, заавар, параметр, төрөл зүйл, орц, жор сонгож,  дүгнэлт гаргах
  • Судалсан сэдвийн хүрээг өргөтгөх, онолын мөн чанарыг нь хэрэглээн дээр бататгах зорилгоор багшийн өгсөн өгөгдлөөр бодлого бодож үнэлэлт өгөх
  • Тухайн хичээлийн агуулгыг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй тооцоо хйиж, зураглал үйлдэх юм уу туршилт,   сорилт тавих замаар шийдвэрлэсэн үр дүн  / хуучин цагийн курсын ажилтай төстэй/
  • Багш тодорхой асуултанд хариу авах даалгавар өгч, түүнийг дүгнэж шалгахын тулд оюутныг холбогдох  сурах бичиг, бусад мэдээллийн эх үүсвэрийг уншиж зөв хариултыг олж дүгнүүлэх

2.4.5.Бие даах ажлыг дараахь аргаар хянана.Үүнд:

  • Багшийн ажлын дэвтэрт байгаа бие даалтын ажлын даалгавар өгөх, дүгнэх, үнэлэхтэй холбогдсон хүснэгт юм  уу тусад нь бэлтгэсэн  журнал дээр явцыг бүртгэсэн хөтөлбсөн байдал
  • Дүгнэж байгаа арга хэлбэр
  • Бие даах ажилд зорилуан оюутанд ашиглуулж байгаа сурах бичиг, бусад материалын хүрэлцээ / оюутны тоотой хамааралтайгаар/
  • Оюутны бие даалтаар гүйцэтгэл тооцуулсан ажлын чанар
  • 70 үнэлгээнээд бие даалтад ноогдох хувийг жишигээс өөрчилсөн бол тэнхмээс түүнийг зөвшөөрсөн шийдвэр

 

2.5.Оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуул байгаа явцыг үнэлж, дүгнэх

2.5.1. Багш нарын удирдаж байгаа оюутны нэр, гүйцэтгэж байгаа судалгаа шинжилгээний ажлыг хичээлийн улирал бүрд тэнхмээс тодруулж, тэнхмийн нэгдсэн бүртгэлд оруулж, баталгаажуулсан байна

2.5.2. Оюутны эрдэм шинжилгээний ажил нь хэдэн жилээр үргэлжлэн хийгдэж болох ба нэг сэдэв дээр хэд хэдэн оюутан ажиллуулсан байж болно

2.5.3. Оюутнаар гүйцэтгүүлж байгаа ажлын арга зүй хөтөлбөрийг удирдагч багш боловсруулж  өгөх ба хэрэлэх бусад зааварчлага гарын авлагыг  түүндээ заасан байх шаардлагатай

2.5.4. Хийж байгаа судалгааны ажлын  дагуу илтгэл тавиулах, бүтээлд өгүүлэл нийтлүүлэхэд багш биечлэн туслана

2.5.5. Судалгааны ажилд нь зориулж  хөрөнгө, зардал олгох ажлыг багш хариуцна

2.5.6. Оюутны эрдэм  шинжилгээний ажлыг  анаржуулах үүднээс нэг багш 6-гаас илүүгүй оюутан  удирдахыг зөвшөөрнө.

Дараах хэлбэрээр хянана. Үүнд:

  • Багшийн удирдаж байгаа оюутны нэрс, тэдгээрийн сэдэв, үргэлжилж байгаа хугацааг тэнхмийн  баталгаажсан баримт бичгээр
  • Оюутны  арга зүй, зааварчлагаар хангаж байгаа хэлбэрийг ашиглуулдаг материалаар нь
  • Оюутнаас тухайн семестрт хийж гүйцэтгэсэн ажлын дагуу бэлтгэгдсэн  илтгэл, бүтээл биет зүйлсүүдийг эхээр нь
  • Судалгааны ажлыг зохион ббайгуулж байгаа хэлбэр хуваарь  зэргийг тэнхмийн баримт бичиг дээр нь үзнэ

 

2.6.Сургалт үйлдвэрлэлийн  дадлагын явц, үр дүнг хянах

2.6.1. Сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бүрэлдэхүүний сургуулиас  батламжилсан тусгай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ

2.6.2. Дадлагын хөтөлбөрийг мэргэжлийн тэнхмийн хурлаар хэлэлцэж,  сургуулийн захирлаар  батлуулсан байна

2.6.3. Дадлагын хөтөлбөрт ажлын агуулга, хугацаа, удирдах багшийн үүрэг, оюутны гардан хийх ажлын жагсаалт, дадлагын явцад тавих хяналт, тайлан бичих чиглэл зэргийг тодорхой тусгасан байна. Мөн үйлдвэрлэлд гарч болзошгүй  аваарь ослоос  урьдчилан сэргийлэх нөхцлийг дадлагын  удирдамжид заавал оруулсан байвал зохино

26.4. Сургалт үйлдвэрлэлийн дадлагын явц, үр дүнг дараахь аргаар хянана. Үүнд:

  • Сургалтын төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдал, хэрэгжилт
  • Бүрэлдэхүүний сургуулиас эзэмшиж буй мэргэжлийн онцлогт тохируулан гаргасан дадлагын хөтөлбөр баталгаажилт
  • Дадлага хийх аж ахуйн нэгж,  байгууллагын хүрэлцээ, тэдгээртэй хийсэн гэрээ
  • Хөтөлбөрийн шаардлага хангалт / дээрх үндсэн шаардлагыг хангаж байгаа байдал/
  • Дадлагыг зохион байгуулах талаар сургуулиас гаргасан шийдвэр
  • Зардлыг төсөвт тусгаж  байгаа хэмжээ, гүйцэтгэл
  • Дадлагын тайлан хамгаалуулж байгаа хэлбэр,/ үнэлгээг тухайн тэнхим дээр/

 

Гурав: ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫН ДАГУУ АВАХ АРГА ХЭМЖЭЭ

 

  1. Технологийн хяналтыг хэрэгжүүлснээр сургалтын технологийн аль дамжлага дээр доголдол гарч байгааг илрүүлэн сайжруулах арга замыг бүрэлдэхүүний сургуулиуд болон их сургуулийн сургалтын албанаас шуурхай авч хэрэгжүүлнэ
  2. Багш  нарын үйл ажиллагааг жил бүр дүгнэж үнэлэхэд сураглтын технологийн хяналтын баримт бичгүүдийг ашиглана
  3. Сургууль , тэнхмийн бүрэлдэхүүний сургууль тэнхмүүдийн менежментийн ур чадварыг тодорхойлох,  үйл ажиллагааны тактик, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд  технологийн хяналтын баримт бичгүүдийг удирдлага болгоно
  4. Тэнхим дээр заагдаж  байгаа хичээлийн технологийг жигд мөрдүүлэх сургалтын орчинг сайжруулах талаар тэнхим сургуулийн удирдлагаас тогтмол хугацаатай  хяналт  тавьж  хэвшинэ
  5. Шаардлагатай  гэж үзвэл сураглтын технологийн ноцтой зөрчил гаргасан багш , албан тушаалтан нарт хариуцлага тооцох үндэслэл болно.