Ректорын 2006 оны 01 дүгээр
сарын 17-ны өдрийн 14 тоот
тушаалын хавсралт
ХААИС-ийн 2005 оны тэргүүний багш,
тэнхмийг шалгаруулах болзол
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Жил бүр багш нарын баярыг тохиолдуулан тэргүүний багш, тэнхмийг тодорхойлж урамшуулдаг. Тухайн хичээлийн жилд сургуулийн захиргаанаас тавьж байгаа зорилт өөр өөрийн онцлогтой байдаг тул жил жилийн тэргүүний багш, тэнхим шалгаруулах болзлыг шинэчилж байх нь зүйтэй гэж үзлээ.
1.2. БСШУЯамнаас барьж байгаа бодлого, ХААИС-иас 2005 онд тавьсан зорилт нь багш, оюутны англи хэл, мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, олсон амжилтаар нь багш нарыг шалгаруулахдаа энэ жил залуу багш, багш, судлаач багш гэсэн ангилал хэрэглэхгүй.
1.3. Бүрэлдэхүүний сургууль бүр 1 багш, 1 тэнхмийг энэ болзлын дагуу шалгаруулж ХААИС-ийн захиргаанд ирүүлэн улмаар ХААИС-ийн тэргүүний багш нар, тэнхмийг шалгаруулна.
ХОЁР. ТЭРГҮҮНИЙ БАГШ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
2.1. Тэргүүний багш нь ёс зүйн доголдолгүй байна.
2.2. Электрон сурах бичиг бичсэн байна.
2.3. Хичээлийн файлаа /лекц, дадлага, семинар, тестийн материал/ электрон хэлбэрт оруулсан байна.
ГУРАВ. ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ.
3.1. Тэнхмийн ажлын менежмент сайн, элдэв зөрчилгүй байна. /Бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтоор/
3.2. Тэнхим оюутнуудынхаа дунд хүмүүжлийн ажил, эх оронч үзэл төлөвшүүлэх, сурах хөдөлмөрт дадлагажуулах чиглэлээр тодорхой зүйлүүд хийсэн байна. /Бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтоор/
3.3. Тэнхим наад зах нь нэг электрон сурах бичиг бичсэн байна.
3.4. Тэнхим наад зах нь нэг хичээлийн файл /лекц, дадлага, семинар, тестийн материал/-ыг электрон хэлбэрт оруулсан байна.
3.5. Тэнхим өөрийн хариуцдаг ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчилсэн, хичээлийн давхардлыг арилгасан, өөр тэнхмйн хичээлтэй булаацалддаггүй, сургуулийн хэмжээнд зохиож байгаа ажлыг дэмждэг, сургуулийнхаа ирээдүйд сэтгэл гаргадаг хамт олон байна. /Бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтоор/
ДӨРӨВ. ТЭРГҮҮНИЙ БАГШ, ТЭНХМИЙГ УРАМШУУЛАХ НӨХЦӨЛ
4.1. ХААИС 2006 онд тэргүүний 3 багш, 1 тэнхим шалгаруулна.
4.2. Тэргүүний багшийг 300.000, 200.000, 100.000 төгрөгөөр урамшуулна.
4.3. Тэргүүний тэнхмийг 1 сая төгрөгөөр урамшуулна.