Профессор

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-06 00:00:00

                                                                                                                        ХААИС-ийн ректорын

200...оны.... тоот тушаалын хавсралт

 

АЖЛЫН БАЙРНЫ  ТОДОРХОЙЛОЛТ

 А.Нийтлэг үндэслэл

 

1. Байгууллагын нэр

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

2. Нэгжийн нэр

Бүрэлдэхүүн сургууль

3. Ажлын байрны нэр

Профессор

4. Эрдмийн зэрэг, цол

Доктор

5. Ангилал,  зэрэглэл

ТҮМБ-8

6. Шууд харъяалагдах албан тушаал

Бүрэлдэхүүний сургуулийн захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн тэнхмийн эрхлэгч, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, Сургалтын арга зүйч

7. Шууд харъяалах албан тушаал

Мэргэжлийн тэнхмийн туслах ажилтан

8. Ажлын байрны зорилго

Бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх, сургалтыг судалгааны ажилтай хослон явуулах, төгсөлтийн дараах сургалт, эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагаа эрхлэх

9. Ажлын байрны үндсэн чиг үүрэг

Магистр, докторын түвшний хичээл заах; удирдагчаар ажиллах, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх;

     

 

Б. Албан тушаалын гол үйл ажиллагаа

 

10. Ажлын байранд хийгдэх ажлууд

Удирдлага, зохион байгуулалт

  • Сургуулийн захиргаа, СБЗА, сургалтын албаны гаргасан шийдвэр, тушаалын заалт, дүрэм, зааврыг хэрэгжүүлж практик үйл ажиллагаанд хэрэглэж удирдлага болгох, ажлын биелэлтийг хичээлийн улирал бүр гаргах
  • Сургалтын ажлыг боловсронгуй болгох, заах арга, идэвхтэй сургалтын аргыг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил байнга хийж, үр дүнг практик амьдралд туршин нэвтрүүлэх

Сургалтын стандарт, сургалтын бичиг баримт

  • Мэргэжлийн хичээлийг батлагдсан стандартын дагуу явуулахад шаардагдах сургалтын багц баримт бичиг боловсруулах
  • Мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг нэгдсэн загвараар гаргах, хэрэгцээ шаардлагад зохицуулан шинээр хичээл бий болгох, зааж байгаа хичээлийн материал шинэчлэн засварлах

Сургалтын процессийг зохион байгуулах

  • Мэргэжлийн хичээлийг батлагдсан стандарт, сургуулийн хичээлийн жилийн хуваарийн дагуу чанартай явуулах
  • Оюутны дүнг хичээлийн улирлын 8-р долоо хоног, 16-р долоо хоногийн эцэст Uniface программд оруулах
  • Хичээлийн технологи, стандарт, заах арга, мэдээллийн технологийн хэрэгжилтийг цаг үетэй нь холбон сайжруулах
  • Хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу иж бүрэн файл бүрдүүлж web-д байрлуулах, байнга шинэчлэх
  • Багшийн ажлын дэвтрийг цаг тухайд нь хөтлөн тэнхимийн эрхлэгчээр батлуулан мөрдөж ажиллах
  • Сургалт заах арга зүйн холбогдолтой гарын авлага, аргачилсан заавар, ном сурах бичиг боловсруулах
  • Тэнхмийн сургалт заах арга зүйн ажлын төлөвлөгөөний дагуу магистр, докторын ажил,  курс, дипломын ажлын төслийн сэдэв, хяналтын ажлын даалгавар боловсруулах, удирдах
  • Улирлын болон төгсөх шалгалтын бэлтгэл ажлыг шалгалтын дүрэмд заасны дагуу гүйцэтгэх комиссын бүрэлдэхүүнд орж, шалгалтыг хуваарийн тогтсон хугацаанд зохион явуулах
  • Шалгалт авч дууссаны дараа СБЗА-наас гаргасан хугацааны дотор багш өөрийн эрхээр мэдээллийн системд нэвтэрч дүнг оруулна
  • Сургалтын чанарыг дээшлүүлэх, баталгаажуулахад чиглэгдсэн чанарын менежментийн бодлого хэрэгжүүлэхэд оролцох, шаардлагатай материал боловсруулан мөрдөх, шинэчлэх

Зохион байгуулалтын асуудал

  • ХААИС-ийн профессор багшийг аттестатчилах журмын дагуу аттестатчилалд орох
  • Хичээлийн жилийн төгсгөлд удирдамжийн дагуу өөрийн үнэлгээний тайлан бичиж тэнхимийн хурлаар хэлэлцүүлэх
  • Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх
  • Зөвлөх багшийн ажлыг чанартай гүйцэтгэх
  • Хариуцсан ангийн оюутнуудтай хичээлийн жилийн эхэнд сургалтын гэрээ байгуулж хэрэгжилтэнд хяналт тавих, статистик тоо, мэдээ, баримтыг цаг тухайд нь гаргаж өгөх, жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах, дүнгийн хурал хийдэг байх

Судалгаа, шинжилгээний ажил

  • Мэргэжлийн дагуу үйлдвэрлэлд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах, идэвхитэй үйл ажиллагаа явуулах
  • Судалгаа шинжилгээний дэвшилтэт арга зүйд байнга суралцаж, ажилдаа нэвтрүүлэх
  • Магистрант, докторант удирддаг, хичээл заадаг байх
  • Эрдэм шинжилгээний ажил заавал хийдэг байх
  • Магистр, докторын сургалтыг эрдэм шинжилгээний ажилтай холбох талаар санаачлагатай ажиллах

11. Шийдвэр гаргах эрх мэдэл

 

12. Харилцах объект (хүрээ, уялдаа холбоо)

а/ Байгууллагын дотор

б/ Гадна талд

СБЗА, Бүрэлдэхүүний сургуулийн захиргаа, сургалтын алба, мэргэжлийн тэнхим

БСШУЯ, холбогдох мэргэжлийн байгууллага, газар

13. Ажлын эцсийн үр дүнгийн талаар хүлээх хариуцлага

Жил бүр бүрэлдэхүүний сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.  Ажлаа мэргэжлийн хамт олонд тайлагнан дүгнүүлнэ.  Хоёр жил тутам ажлын нэгдсэн үнэлгээнд хамрагдана (аттестатчилал).  Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай, Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хариуцлага хүлээнэ.    

       

 В. Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл

 

14.Ерөнхий шаардлага

Боловсрол

Тухайн салбараар мэргэшсэн боловсролын (PhD) доктороос доошгүй зэрэгтэй байна

Мэргэшлийн бэлтгэл

Сургалтын агуулга, технологийн шинэ арга барил эзэмшсэн, сайн багш болохоо харуулсан

Туршлага

Эрдэм шинжилгээний арвин бүтээлтэй, судалгааны ажлын амжилт нь тогтвортой өсөж байгаа

Ур чадвар

Багшлах ур чадвартай, харилцааны соёл эзэмшсэн, мэдээллийн технологи, гадаад хэлний бэлтгэлтэй байна

Ёс зүй

Багшийн ёс зүйн шаардлагыг хангасан байх

15.Тусгай шаардлага

 

16. Ажлын байр

Санхүү

Албан тушаалын үндсэн цалин, нөхөн олговор, нэмэгдэл

Эд хөрөнгө

Дотуур болон гадуур утастай, албан өрөөнд ажлын байр, ширээ, сандал, шүүгээ зэрэг нь хамтын эзэмшилд байх

Хүн хүч

 

Техник, тоног төхөөрөмж

Компьютер, хамтын эзэмшилд байх хэвлэгч, хувилагч, интернетийн сүлжээ

Бусад

 

17. Ажлын байрны нөхцөл

Хэвийн гэрэлтүүлэг, дулаан, агааржуулалттай байх

18. Ажлын байрны онцгой нөхцөл

Доктор, магистр, бакалварын түвшний хичээл заадаг; сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн; докторантын удирдагчаар ажилладаг байна.

 

Г. Тодорхойлолтыг боловсруулсан:

 

19. Тодорхойлолт боловсруулах үндэслэл

Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуулиуд

ХААИС-ийн дүрэм, журмууд

20. Мэргэжлийн зөвлөгөө өгөх багийн бүрэлдэхүүн

ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор, бакалаврын сургалтын эрхлэгч

Бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, тэнхмийн эрхлэгч

ХААИС-ийн хүний нөөц, эрх зүйн асуудал эрхэлсэн референт

21. Мэргэжлийн зөвлөгөө өгсөн арга, хэлбэр

Зөвлөмж бичих, ярилцах, санал солилцох

22.Хэлэлцсэн эрх бүхий байгууллага

ХААИС-ийн ректорын зөвлөл

23. Зөвшөөрсөн

Профессор