Ректорын 2009 оны 17 тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬД
ПРОФЕССОР БАГШ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Энэхүү журмын зорилго нь ХААИС-д профессор багш /цаашид багш гэх/ ажиллуулах; багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага, түүнийг хөгжүүлэх, багшийн мэдлэг, чадварыг үнэлэх үйл ажиллагааг Боловсролын тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хууль, ХААИС-ийн дүрэмд нийцүүлэн зохицуулахад оршино.
Нэг. ХААИС-ийн багшид тавих нийтлэг шаардлага
1.1.ХААИС-ийн багш нь сургуулийн эрхэм зорилгыг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө мэргэжлийн ур чадвараа ахиулж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон олон нийтийн үйлчилгээний ажил эрхэлдэг, оюутан суралцагчдад гүн бат мэдлэг, чадвар, дадал олгохын төлөө байнга санаачлагатай ажилладаг сурган хүмүүжүүлэгч байна.
1.2.ХААИС-ийн багш нь онолын гүнзгий мэдлэгтэй; судалгааны ажлын арга зүй эзэмшсэн үйлдвэрлэлийн дадлага туршлагатай; сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар, дадалтай; онол арга зүй заах арга, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө байнга санаачлагатай ажилладаг; залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амьдралын ухаанд сургах үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг; оюуны өндөр соёл, зан төлөвшилтэй байна.
1.3.Багш бүхэн сургалт, судалгааны ажилдаа хоёроос доошгүй хэлээр мэдээллийн технологийн ололтыг ашиглахаас гадна мэргэжлийн салбарт үйлчилгээ үзүүлдэг; тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээний ажил тогтмол гүйцэтгэдэг байна.
1.4.“ХААИС-ийн багшийн өөрийн үнэлгээний тайланг” тэнхимд жил бүр хэлэлцүүлэн дүгнүүлж, 80-аас доошгүй хувийн үнэлгээ авсан байна.
1.5. ХААИС-ийн үндсэн багш нь ажилд орсноос хойш 10 жилийн дотор докторын зэрэг хамгаалсан байх ба хамгаалаагүй тохиолдолд дадлагажигч багшаар ажиллуулна.
1.6.Багшийн ёс зүйн дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, түүний шаардлагыг хангасан байх
1.7.Гадаад хэл, мэдээлэл зүйн болон хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байх
Хоёр. ХААИС-д багшаар авах, ажиллуулах
3.1. ХААИС-ийн багшийг дараах хэлбэрүүдээр авч ажиллуулна. Үүнд:
3.2. Багш сонгон шалгаруулах ажлыг ректорын тушаалаар томилогдсон комисс зохион байгуулах ба сонгон шалгаруулалтын комисс нь ерөнхий болон мэргэжлийн шалгалтын комиссоос бүрдэнэ.
3.3. Ерөнхий шалгалт нь Боловсролтой холбоотой Монгол Улсын хууль, дүрэм, болон ХААИС-д мөрдөгдөж байгаа дүрэм, журам, гадаад хэл, мэдээлэл зүйн шалгалтуудаас бүрдэнэ.
3.4.Ерөнхий шалгалтын комиссын бүрэлдэхүүнд Сургалтын бодлого зохицуулалтын алба, Нийгмийн ухаан, Гадаад хэл, Компьютер мэдээллийн төвийн багш, эрхлэгчид байх ба шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагын хүмүүс оролцсон “хөндлөнгийн” комисс бүрдүүлж, томилон ажиллуулж болно.
3.5.Мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд холбогдох тэнхимийн эрхлэгч, 2-оос доошгүй тэргүүлэх профессор, эрдэмтэн, багш байх ба комиссыг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулах ба шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагын хүмүүсээр комисс бүрдүүлж, томилон ажиллуулж болно.
3.6.Ерөнхий ба мэргэжлийн шалгалтын комиссын дүнг бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын зөвлөлийн хурлын протокол, саналын шийдвэрийн хамт Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.
3.7.Сургалтын бодлого зохицуулалтын алба ерөнхий шалгалтын дүн, бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлийн саналыг Ректорын зөвлөлийн хуралд танилцуулж багшаар авах асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ.
3.8.Тэнхимийн цагийн ногдлыг үндэслэн бүрэлдэхүүний сургууль болон ХААИС-ийн захиргааны шийдвэр, сургалтын бодлого зохицуулалтын алба шинээр авах багшийн мэргэжил, тоог хянаж баталгаажуулна.
3.9.Хүний нөөц, эрх зүйн асуудал эрхэлсэн референт нь сургалтын бодлого зохицуулалтын албатай хамтран мэргэжлийн чиглэл, орон тоог үндэслэн багш авах тухай зарлалыг сонгон шалгаруулалт эхлэхээс долоо хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
3.10 Багшаар ажиллах хүсэлт гаргагчийн бакалаврын дипломын голч дүн 3.5-аас дээш, 35 хүртэл настай байх бөгөөд дараахь материалыг бүрдүүлэн Хүний нөөц, эрх зүйн асуудал эрхэлсэн референтэд бүртгүүлнэ. Үүнд:
3.11.Гадаад хэлний шалгалтыг аман ба бичгээр, мэдээллийн технологийн шалгалтыг тест, ур чадвараар, хууль эрх зүйн шалгалтыг тест, бичгэн хэлбэрээр авна.
3.12.Гадаад хэлний багшийн хувьд TOEFL–550, IBT-80, IELTC-6.5 оноо авсан гэрчилгээтэй байна. Бусад мэргэжлийн багш гадаад хэлний дээрхи шалгуурыг хангасан гэрчилгээтэй бол багшаар ажиллуулах нэг үндсэн үзүүлэлт болно.
3.13.Мэдээлэл зүйн багшаас компьютерийн техник, программ хангамжийн ур чадварын шалгалт авна.
3.14.Биеийн тамирын багшийн хувьд олон улсын хэмжээний болон спортын мастер цолтой байвал багшаар ажиллуулахад харгалзан үзэх нэг үндсэн үзүүлэлт болно.
3.15.Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багшаар шалгуулагч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байвал харгалзан үзэх нэг үндсэн үзүүлэлт болно.
3.16.Гадаад хэлний болон мэдээллийн технологийн шалгалтад 75-аас доошгүй, мэргэжлийн шалгалтад 80-аас доошгүй хувийн үнэлгээ авсан тохиолдолд шаардлага хангасан гэж үзнэ.
Тэнхим, сургуулийн саналыг үндэслэн тэргүүлэх чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийг сонгон шалгаруулалтгүйгээр авах
3.17.ХААИС-д багшилж байгаад докторантурт суралцаж хамгаалсан эрдэмтнийг шалгалтгүйгээр багшийн ажилд авч болно.
3.18.Тухайн салбартаа нэрд гарч, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийг ажиллуулж болно.
ХААИС-д багшаар ажиллуулах
3.19.Ректорын зөвлөлийн хурлын шийдвэрээр багшлах ажилд тэнцсэн үндсэн багшид “ХААИС-ийн дүрэм”, “ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам” “ХААИС-ын багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг бүрэлдэхүүний сургуулийн захирал хариуцна.
3.20.Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт болон тусгай заалтуудыг сургуулийн удирдлагын зүгээс оруулна.
3.21.Их, дээд сургуульд олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан, тодорхой бүтээлтэй, эрдмийн зэрэг цолтой багшийг залуу боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах ажилд оролцуулна.
3.22.Дадлагажигч багш мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших; сургалт, заах арга, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх; оюутны дунд соёл, олон нийтийн ажил зохиох ажлын арга барил эзэмших талаар тодорхой төлөвлөгөө гаргаж, туршлагатай профессор багшаар удирдуулж, тэнхимийн эрхлэгчээр батлуулан ажиллана.
3.23. Дадлагажигч багшийг жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллуулж, ажлын тайланг тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт өгнө.
3.24. Дадлагажигч багшийн хичээлд тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх багш нар, сургуулийн сургалт арга зүйн зөвлөлийн гишүүд сууж, үнэлэлт, дүгнэлт гарган, зөвлөгөө өгөх ба багшлах ажилд тэнцэх эсэхийг эхний 1-2 жилийн дотор бүрэлдэхүүний сургууль шийдвэрлэж, ХААИС-ийн захиргаанд өргөн барина.
Гурав. ХААИС-ийн багшийн ур чадварыг дээшлүүлэх
4.1. ХААИС-ийн багш нь мэргэжлийн мэдлэг, чадварын хувьд байнга өсөн дээшилж байх ёстой. ХААИС-ийн багш мэргэшлээ дээшлүүлэхэд сургуулиас дараах хэлбэрээр дэмжлэг авч болно. Үүнд:
а. Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай ХААИС-ийн тогтоосон хэлхээ холбоог ашиглан мэргэшлээ дээшлүүлэх, хамтын судалгааны ажилд оролцох,
б. Докторантурт суралцахад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх,
в. Улсын болон олон улсын эрдэм шинжилгээний төсөлт ажлын удирдагч, гүйцэтгэгчээр ажиллах,
г. ХААИС дээр зохиогддог гадаад хэл, мэдээлэл зүй болон мэргэжлийн бусад ахисан түвшний түр сургуульд суралцахад санхүүгийн дэмжлэг авах;
д. Шинээр ажилд орсон залуу багш эхний хичээлийн жилд сургалтын цагийн хөнгөлөлт эдлэх,
е. Багшлах ур чадвараа дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах,
4.2.Багшлах болон эрдэм шинжилгээний ажилд авъяас, сонирхолтойгоо харуулсан, цаашид ХААИС-д тогтвортой ажиллах хүнийг гадаадын өндөр зэрэглэлтэй сургуулийн докторын болон мэргэжлийн сургалтад ХААИС-ийн захиалгаар хамруулах, хамтын судалгааны ажил хийлгэх хэлбэрээр багш нарын залуу халааг бэлтгэнэ.
Дөрөв. Профессор багшийн зэрэглэл, тавигдах шаардлага
5.1.ХААИС-ийн багш нарыг тухайн салбар, мэргэжлийн чиглэлээр хийж буй сургалт, судалгааны ажлын чанар, үр дүнг харгалзан:
Профессор: а) профессор б) дэд профессор
Багш: а) ахлах багш б) багш в) дадлагажигч багш гэсэн 5 шатлалтай албан тушаал дээр
хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.
Энэхүү журмын нэгдүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна албан тушаалын зэрэглэлээс хамаарч дараахи тусгай шаардлагууд багшид тавигдана:
Дадлагажигч багш
Багш
Ахлах багш
Дэд профессор
Профессор:
Тав. Профессор, зөвлөх Профессорыг ажиллуулах
6.1.Профессор багшийн албан тушаалын зэрэглэлийг “ХААИС-ийн профессор багшийг аттестатчиллын журам”-ын дагуу аттестатчилж дараагийн хичээлийн жилд ажиллах албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоож, ректорын тушаалаар баталгаажуулан мөрдөнө.
6.2. Үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа профессор багшийн хөдөлмөрийн гэрээг жил бүр шинэчлэн байгуулж, дүгнэн сунгана.
6.3. ХААИС-д олон жил ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон туршлагатай эрдэмтэн багшийг бүрэлдэхүүний сургуулийн саналыг үндэслэн ректорын тушаалаар зөвлөх профессороор ажиллуулна.
6.4. Зөвлөх профессор нь 65 нас хүртэл ХААИС-ийн үндсэн ажилтан байх ба бакалавр, магистр, докторын сургалтанд хичээл зааж, судалгааны ажлыг нь удирдана.
6.5. Зөвлөх профессор нь багшийн нормын 50 хувийг гүйцэтгэх ба албан тушаалын зэрэглэлд харгалзах сүлжээний 50 хувиар цалинжина.
6.6. Багшийн орон тоо, албан тушаалын зэрэглэл, Засгийн газраас тогтоосон цалингийн доод жишиг, мөнгөний ханш уналт зэргийг харгалзан жил бүр багшийн 1 кредитийн хөлсийг тогтоож мөрдөнө.
6.7. Ажлын үзүүлэлт ёсоор профессор багш өмнөх албан тушаалаасаа буурч ажиллах бол шинэ албан тушаалд харгалзах цалинг авна.