Сургалт хариуцсан...

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-06 00:00:00

                                                                            

АЖЛЫН БАЙРНЫ  ТОДОРХОЙЛОЛТ

А.Нийтлэг үндэслэл

1. Байгууллагын нэр

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

2. Нэгжийн нэр

Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба

3. Ажлын байрны нэр

Сургалт хариуцсан мэргэжилтэн

4. Эрдмийн зэрэг, цол

 

5. Ангилал,  зэрэглэл

ТҮМБ-4

6. Шууд харъяалагдах албан тушаал

Бакалаврын сургалтын хөтөлбөрийн эрхлэгч

7. Шууд харъяалах албан тушаал

Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба

 

8. Ажлын байрны зорилго

Бакалаврын болон  дипломын зэрэг олгох сургалтын ажлыг зохион байгуулах, тухайн үеийн шаардлагад  нийцүүлэн уян хатан, хөнгөн шуурхай бүрэн хэрэгжүүлэх

9. Ажлын байрны үндсэн чиг үүрэг

Их дээд сургуулиудын болон  өөрийн  сургуулийн дотоод ажлын хүрээнд  доор дурьдсан ажлуудыг зохих хууль, тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй

     

Б. Албан тушаалын гол үйл ажиллагаа

10. Ажлын байранд хийгдэх ажлууд

  • Багшийн ажлын дэвтрийг жил бүр шинэчлэн хэвлүүлэх
  • Хичээлийн жилийн хуанли  гаргах
  • Хичээлийн шинэ жилд профессор, багшийн албан тушаалд ажиллуулах тухай факультет сургуулиас ирүүлсэн саналыг нэгтгэх
  • Гэрээт багш нарын материалыг шалгаж, нэгтгэн бүрдүүлж, захирлын тушаал гаргуулах
  • Гэрээт багшийн сургалтанд хяналт тавих ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлийг хянах
  • Хичээлийн жилийн эхэнд шинээр сурлагын дэвтэр, оюутны үнэмлэхийг бэлэн болгож хэвлүүлэх
  •  Хичээлийн жилийн эхэнд  шинээр авах багш нараас зохих шалгалтуудыг зохион байгуулах
  • Хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд хичээлийн нэгдсэн хуваарь  хийх, хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавих
  • Хичээлийн технологийн явцад хяналт тавих
  • Шинээр элсэгчдийн тушаалын төслийг боловсруулж гаргах
  • Анги дэвшилтийн тушаалын төслийг боловсруулж гаргах
  • Экстернат оюутны элсэлтийн тушаал гаргах
  • БСШУЯ-нд суралцагчдын статистик мэдээ гаргаж өгөх
  • Uniface программд багш нарын дүн оруулах эрх нээж, цаг хугацаанд нь хааж хяналт тавих
  • Эчнээ ангийн элсэлтийн тушаалын төслийг боловсруулж гаргах
  • Эчнээ ангийн анги дэвшилтийн тушаалын төслийг боловсруулж гаргах
  • Төгсөлтийн шалгалтын салбар комиссын тушаал гаргах
  • Улирал бүрээр төгсөх оюутны судалгаа гаргаж, БСШУЯ-нд дипломын захиалга өгөх
  • Улирал бүрээр төгсөх оюутны дүн тулгалт хийж тушаалын төсөл боловсруулах
  • Бүрэлдэхүүний сургуулиудын хичээл сонголтыг хийх
  • Шалгалтын хуваарь гаргах
  • Бүрэлдэхүүний сургуулиудаас цагийн ноогдол авч нэгтгэж гаргах
  • БСШУЯ-нд төгсөгчдийн статистик мэдээ гаргаж өгөх
  • Багш нарын хичээлийн жилд биелүүлсэн сургалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, түүнд дүгнэлт  хийх
  • Бакалаврын дипломыг баталгаажуулж, төгссөн эсэхэд лавлагаа хийж өгөх ба үрэгдүүлсэн  тохиолдолд графикт хугацаанд дахин олголт хийх
  • Тухайн үед БСА-аас гарах захирлын тушаалуудыг гаргах
  • Улирлын болон төгсөх шалгалтын комиссийн бүрэлдэхүүнд орж ажиллах, шалгалт хийх

11. Харилцах объект (хүрээ, уялдаа холбоо)

а/ Байгууллагын дотор

б/ Гадна талд

Захиргааны алба, санхүүгийн алба, сургалтын алба, бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба, захирлын туслах,  тэнхмийн эрхлэгч, багш, оюутан, номын сан

 

12. Ажлын эцсийн үр дүнгийн талаар хүлээх хариуцлага

  • Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай болон бусад хууль тогтоомжид заасан;
  • Хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлсон;
  • Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлага;
       

 В. Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл

13.Ерөнхий шаардлага

Боловсрол

Дээд, Бакалаврын зэрэг

Мэргэшлийн бэлтгэл

Сургалтын технологи мэддэг, компьютерын техник, програм хангамж, сүлжээний мэдлэгтэй

Туршлага

Сургалтын байгууллагад ажиллаж байсан дадлага туршлагатай. Сургалтын байгууллагад -оос доошгүй жил ажилласан

Ур чадвар

Удирдан зохион байгуулах чадвартай, албан бичиг хөтлөх, төлөвлөх, компьютер дээр ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх

Ёс зүй

Их сургуулийн ажилтны ёс зүйн шаардлага хангаасан байх

14.Тусгай шаардлага

Олон нийтийг хамарсан ажил зохион байгуулах чадвартай байх 

15. Ажлын байр

Санхүү

Албан тушаалын үндсэн цалин, нөхөх олговор, ажлын үр дүнгийн нэмэгдэл

Эд хөрөнгө

Ширээ, сандал, сейф, бичгийн хэрэгсэл зэрэг нь хамтын эзэмшилд байх

Хүн хүч

 

Техник, тоног төхөөрөмж

Компьютер, принтер, канон, утас, интернетийн болон дотоод сүлжээ зэрэг нь хамтын эзэмшилд байх

Бусад

 

16. Ажлын байрны нөхцөл

Хэвийн

17. Ажлын байрны онцгой нөхцөл

Шаардлагатай үед оройн цагаар ажиллах 

 Г. Тодорхойлолтыг боловсруулсан:

18. Тодорхойлолт боловсруулах үндэслэл

Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулиуд, ХААИС-ийн дүрэм, журмууд

19. Мэргэжлийн зөвлөгөө өгөх багийн бүрэлдэхүүн

Бакалаврын сургалтын хөтөлбөрийн эрхлэгч

20. Мэргэжлийн зөвлөгөө өгсөн арга, хэлбэр

Зөвлөмж бичиж өгөх; ярилцах, санал солилцох

21.Хэлэлцсэн эрх бүхий байгууллага

ХААИС-ийн ректорын зөвлөл

22. Зөвшөөрсөн

Бакалаврын сургалт хариуцсан мэргэжилтэн