Сургалтын хөтөлбөрийн...

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-06 00:00:00

                                                                                             

АЖЛЫН БАЙРНЫ  ТОДОРХОЙЛОЛТ

А.Нийтлэг үндэслэл

 

1. Байгууллагын нэр

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

2. Нэгжийн нэр

Бүрэлдэхүүний сургууль

3. Ажлын байрны нэр

Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч

4. Эрдмийн зэрэг, цол

 

5. Ангилал,  зэрэглэл

ТҮМБ-6

6. Шууд харъяалагдах албан тушаал

Бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалт эрхэлсэн проректор, СБЗА-ны бакалаврын сургалтын хөтөлбөрийн эрхлэгч

7. Шууд харъяалах албан тушаал

Сургалтын албаны мэргэжилтэн, Сургалтын арга зүйч, Тэнхмийн эрхлэгч, багш нар, тэнхимийн туслахууд

8. Ажлын байрны зорилго

Сургуулийн эрхэм зорилго, стратегийн зорилттой нийцүүлэн иргэдэд дээд боловсрол олгох, шинжлэх ухааны салбараар судалгаа хийхэд оролцох, бүрэлдэхүүний сургууль дээрх сургалтын үйл ажиллагааг удирдлагаар хангах

9. Ажлын байрны үндсэн чиг үүрэг

Сургалтын хөтөлбөрийн агуулга, стандартыг үндсэн нэгж, багш нарыг түшиглэн боловсруулах болон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Сургалтын чанарын удирдлага, үнэлгээг хэрэгжүүлэх

Оюутны мэдлэг, чадвар, хэрэглэгчийн сэтгэл ханамжид шинжилгээ хийх

     

 

Б. Албан тушаалын гол үйл ажиллагаа

 

10. Ажлын байранд хийгдэх ажлууд

Удирдлага зохион байгуулалтын талаар:

  • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийг чанарын болон арга зүйн удирдлагаар хангах, мэргэжлийн стандартуудыг баталгаажуулах
  • Мэргэжлийн боловсролын стандарт -сургалтын төлөвлөгөөний хөгжлийн уялдааг хангах ажил зохион байгуулах
  • Сургуулийн нэгжийн бүтэц, үйл ажиллагааны талаар санал боловсруулах
  • Багш, оюутны хичээлийн технологийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах түүнд хяналт тавих
  • Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд сургалт, заах аргын зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Улирлын шалгалтын дүнд судалгаа хийж, хамт олны хурлаар хэлэлцүүлж байх
  • Анги танхмийн ашиглалтыг зохицуулах; оюутны бие даалтын үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавих
  • Шаардлагатай үед бүрэлдэхүүний сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэх
  •  СА-ны тайлан бичих; сургалтын мэдээллээр хангах
  •  Элсэлт, сургалт, төгсөлтийн ажлыг зохих журмын дагуу чанартай зохион байгуулах
  • Мэргэшлийн зэргийн болон мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтыг зохион байгуулах
  • Алсын зайн болон экстернат сургалтын хөтөлбөр боловсруулж, зохион байгуулах
  • Хариуцсан ажлын тайланг тухай бүр гаргаж, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал боловсруулж шийдвэрлүүлэх

 

Бодлого, төлөвлөлтийн талаар:

  • Сургалтын чанарыг дээшлүүлэх, баталгаажуулахад чиглэгдсэн ХААИС-ийн чанарын удирдлагын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг бүрэлдэхүүний сургууль дээр зохион байгуулах.
  • Бүрэлдэхүүний сургуулийн сургалттай холбоотой вэб хуудсыг шинэчлэн сайжруулах холбоотой мэдээллийг боловсруулж өгөх
  • E-Office программыг өдөр тутмын хэрэглээ болгож, цахим сургалтыг тасралтгүй нэвтрүүлэх

 

Сургалтын стандарт, бичиг баримтийн талаар:

  • Сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцах
  •  Сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгын давхардлыг арилгах, босоо хэвтээ холбоог сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад зохицуулан шинэчлэн засварлах ажлыг зохион байгуулах
  • Зах зээлийн эрэлт, хэрэгцээг судлаж, шинэ мэргэжлийн сургалт явуулах бэлтгэл хангах
  • Оюутны гарын авлагыг жил бүр шинэчлэн сургуулийн вэб хуудсанд байрлуулах, хэвлүүлэх ажлыг хариуцан хийх.

Сургалтын технологийн талаар:

  • Сургалт, заах арга зүйн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах
  • Багш нарын заах арга, сурган хүмүүжүүлэх арга зүйн холбогдолтой семинар, бага хурал хийх, нээлттэй, үзүүлэн хичээл зохион байгуулах
  • Хичээлийн агуулга, багш нарын заах арга зүйн талаар оюутны санал, асуулга авч, үр дүнд шинжилгээ хийж, авах арга хэмжээний талаар санал боловсруулах
  • Бүх төрлийн хөтөлбөр, сургалтын графикийг хэрэгжүүлэх
  • Сургалтын материалын хангалтын байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, Сургалтын анги, лаборатори, кабинетийн багтаамж, хүчин чадал, ном, сурах бичиг, сургалтын материал хэрэглэгдэхүүний захиалга гаргаж, тэдгээрийг стандартын хэмжээнд байлгах талаар ажиллах
  • Хичээлийн явцын байдалд хяналт тавих, үнэлгээ хийх
  • Улирлын болон төгсөх шалгалтын ажлыг зохион байгуулах, хяналт тавих.

Суралцагчийн талаар:

  • Суралцагчдад сургалтын төлөвлөгөө зохиох, хичээл сонгоход зөвлөх, чөлөөт хуваариар хичээллэх асуудлыг хариуцан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах
  • Оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудыг шийдэх, дүрэм журмын хүрээнд шийдвэрлүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх

Багш, ажилтны талаар:

  • Багшийн сургалтын цагийн ачаалал, орон тооны хэрэгцээг гаргах, багш нарын ажиллах албан тушаалын зэрэглэлийн талаарх саналыг бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлд оруулах
  • Багш нарын сургалтын ажилд хяналт тавих
  • Багш нарын дунд мэргэжлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалт-семинар зохион байгуулах
  • Цагаар болон хавсран ажиллах багш нарын ажлын гүйцэтгэлийг хянан,  батлах, СБЗА-нд тогтоосон хугацаанд өгч, захирлын тушаалаар баталгаажуулах
  • Багшийн ажлын гүйцэтгэлийг хянан, тооцож баримтжуулах, ХААИС-ийн СБЗА-аар хянуулах. 

Сургалтын материаллаг орчны талаар:

  • Мэргэжлийн сурах бичиг, гарын авлага, үзүүлэн, техник хэрэгслийн хэрэгцээний судалгаа гаргаж, ашиглалтыг зохицуулах
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалаар лабораторийг хангах зорилгоор төсөл боловсруулж, сургуулийн захиргаанд санал оруулах. 

Эрдэм шинжилгээний ажлын талаар:

  • Сургалтын технологи сайжруулах дотоод, гадаад туршлага дэлгэрүүлэхтэй холбоотой судалгааны захиалга өгөх. 

Нийгмийн үйлчилгээний талаар:

  • Элсэгчдийн чанарыг сайжруулах болон төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтыг захиалах
  • Дипломын бүс сургалт, түр сургалтыг зохион байгуулах
  • Мэргэжлийн чиглэлийн олимпиадад оролцох ажлыг зохион байгуулахад оролцох.  

11. Шийдвэр гаргах эрх мэдэл

Сургуулийн захиргааны зөвлөлөөс гаргах хамтын шийдвэрт оролцох

Оюутны суралцах хугацааны үйл ажиллагаанд холбогдох асуудлаар материал бүрдүүлэх, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд шийдвэр гаргах

12. Харилцах объект (хүрээ, уялдаа холбоо)

а/ Байгууллагын дотор

б/ Гадна талд

МДМЗС, СБЗА, Бүрэлдэхүүний сургуулийн захиргаа, тэнхим, багш, бусад нэгж, оюутан

БСШУЯ, ХААИС-ийн захиргаа, бусад нэгж, холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтан

13. Ажлын эцсийн үр дүнгийн талаар хүлээх хариуцлага

  • Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай болон бусад хууль тогтоомжид заасан;
  • Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон;
  • Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээх хариуцлага
       

   В. Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл

 

14.Ерөнхий шаардлага

Боловсрол

Дээд; магистр, түүнээс дээш зэрэгтэй

Мэргэшлийн бэлтгэл

Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Их, дээд сургуульд 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

  • Сургалт, судалгааны арга зүй, багшлах технологи бүрэн эзмшсэн
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютер, интернет, сүлжээ ашиглах;

Ёс зүй

Их сургуулийн ажилтны ёс зүйн шаардлага хангасан байх

15.Тусгай шаардлага

Заах арга зүй эзэмшсэн, багшлах эрх авсан

16. Ажлын байр

Санхүү

Албан тушаалын үндсэн цалин, бусад нэмэгдэл, урамшил

Эд хөрөнгө

Ажлын өрөө, ширээ сандал, сейф, бичгийн хэрэгсэл

Хүн хүч

 

Техник, тоног төхөөрөмж

  • Компьютер, принтер, хувилагч, утас, сүлжээ
  • Сургалтын техник хэрэгсэл, кодоскоп, лабораторийн техник, төхөөрөмж

Бусад

Хичээлийн байр, танхим

17. Ажлын байрны нөхцөл

Хэвийн гэрэлтүүлэг, дулаан, агааржуулалттай байх

18. Ажлын байрны онцгой нөхцөл

 

 Г. Тодорхойлолтыг боловсруулсан:

19. Тодорхойлолт боловсруулах үндэслэл

Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулиуд, ХААИС-ийн дүрэм

20. Мэргэжлийн зөвлөгөө өгөх багийн бүрэлдэхүүн

СБЗА, бүрэлдэхүүний сургуулийн захирал, тэнхмийн эрхлэгч, хуулийн зөвлөх

21. Мэргэжлийн зөвлөгөө өгсөн арга, хэлбэр

Зөвлөмж бичиж өгөх; ярилцах, санал солилцох

22.Хэлэлцсэн эрх бүхий байгууллага

ХААИС-ийн Ректорын зөвлөл

23. Зөвшөөрсөн

Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч