Багш

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-06 00:00:00

 

АЖЛЫН БАЙРНЫ  ТОДОРХОЙЛОЛТ

 А.Нийтлэг үндэслэл

 

1. Байгууллагын нэр

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

2. Нэгжийн нэр

Бүрэлдэхүүн сургууль

3. Ажлын байрны нэр

Багш

4. Эрдмийн зэрэг, цол

Магистр, түүнээс дээш

5. Ангилал,  зэрэглэл

ТҮМБ-5

6. Шууд харъяалагдах албан тушаал

Бүрэлдэхүүний сургуулийн захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн тэнхмийн эрхлэгч, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, Сургалтын арга зүйч

7. Шууд харъяалах албан тушаал

Мэргэжлийн тэнхмийн туслах ажилтан

8. Ажлын байрны зорилго

Сургалт, судалгааны чиглэлээр шаталсан хөтөлбөр боловсруулж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, оюутанд системтэй мэдлэг, чадвар, дадал олгох, сургалтын технологийг чанд мөрдөн ажиллаж, чанартай үйлчилгээ үзүүлэх

9. Ажлын байрны үндсэн чиг үүрэг

Мэргэжлийн салбарт хичээл заах; тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийх  

     

Б. Албан тушаалын гол үйл ажиллагаа

10. Ажлын байранд хийгдэх ажлууд

Удирдлага, зохион байгуулалт

  • Сургуулийн захиргаа, СБЗА, сургалтын албаны гаргасан шийдвэр, тушаалын заалт, дүрэм, зааврыг хэрэгжүүлж практик үйл ажиллагаанд хэрэглэж удирдлага болгох, ажлын биелэлтийг хичээлийн улирал бүр гаргах
  • Сургалтын ажлын зохион байгуулалт, дэг журам сахих, сургалтын ажлыг боловсронгуй болгох, заах арга, идэвхтэй сургалтын аргад суралцах, мэргэжил дээшлүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил байнга хийж, үр дүнг практик амьдралд туршин нэвтрүүлэх

Сургалтын стандарт, сургалтын бичиг баримт

  • Мэргэжлийн хичээлийг батлагдсан стандартын дагуу явуулахад  шаардагдах сургалтын багц баримт бичиг боловсруулах
  • Мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, хичээлийн хөтөлбөрийг нэгдсэн загвараар гаргах, хэрэгцээ шаардлагад зохицуулан шинээр хичээл бий болгох, зааж байгаа хичээлийн материал шинэчлэн засварлах

Сургалтын процессийг зохион байгуулах

  • Мэргэжлийн хичээлийг батлагдсан стандарт, сургуулийн хичээлийн жилийн хуваарийн дагуу чанартай явуулах
  • Оюутны дүнг хичээлийн улирлын 8-р долоо хоног, 16-р долоо хоногийн эцэст Uniface программд оруулах
  • Хичээлийн технологи, стандарт, заах арга, мэдээллийн технологийн хэрэгжилтийг цаг үетэй нь холбон сайжруулах
  • Хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу иж бүрэн файл бүрдүүлж web-д байрлуулах, байнга шинэчлэх
  • Багшийн ажлын дэвтрийг цаг тухайд нь хөтлөн тэнхимийн эрхлэгчээр батлуулан мөрдөж ажиллах
  • Сургалт заах арга зүйн холбогдолтой гарын авлага, аргачилсан заавар, ном сурах бичиг боловсруулах
  • Тэнхмийн сургалт заах арга зүйн ажлын төлөвлөгөөний дагуу ангийн ажил, дипломын ажлын төслийн сэдэв, график тооцооны ажил, эчнээ даалгавар боловсруулах, удирдах
  • Улирлын болон төгсөх шалгалтын бэлтгэл ажлыг шалгалтын дүрэмд заасны дагуу гүйцэтгэх комиссын бүрэлдэхүүнд орж, шалгалтыг хуваарийн тогтсон хугацаанд зохион явуулах
  • Шалгалт авч дууссаны дараа багш өөрийн эрхээр мэдээллийн системд нэвтэрч дүнг оруулна
  • Сургалтын чанарыг дээшлүүлэх, баталгаажуулахад чиглэгдсэн чанарын менежментийн бодлого хэрэгжүүлэхэд оролцох, шаардлагатай материал боловсруулан мөрдөх, шинэчлэх

Зохион байгуулалтын асуудал

  • ХААИС-ийн профессор багшийг аттестатчилах журмын дагуу аттестатчилалд орох
  • Хичээлийн жилийн төгсгөлд удирдамжийн дагуу өөрийн үнэлгээний тайлан бичиж тэнхимийн хурлаар хэлэлцүүлэх
  • Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх
  • Зөвлөх багшийн ажлыг чанартай гүйцэтгэх
  • Хариуцсан ангийн оюутнуудтай хичээлийн жилийн эхэнд сургалтын гэрээ байгуулж хэрэгжилтэнд хяналт тавих, статистик тоо, мэдээ, баримтыг цаг тухайд нь гаргаж өгөх, жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах, дүнгийн хурал хийдэг байх

Судалгаа, шинжилгээний ажил

  • Мэргэжлийн дагуу үйлдвэрлэлд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах, идэвхитэй үйл ажиллагаа явуулах
  • Судалгаа шинжилгээний дэвшилтэт арга зүйд байнга суралцаж, ажилдаа нэвтрүүлэх
  • Оюутны төгсөлтийн болон магистрантын эрдэм шинжилгээний ажлыг удирдах
  • Өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, багшийн зэрэг дэвийг дээшлүүлж ажиллах

11. Шийдвэр гаргах эрх мэдэл

 

12. Харилцах объект (хүрээ, уялдаа холбоо)

а/ Байгууллагын дотор

б/ Гадна талд

СБЗА, Бүрэлдэхүүний сургуулийн захиргаа, сургалтын алба, мэргэжлийн тэнхим

БСШУЯ, холбогдох мэргэжлийн байгууллага, газар

13. Ажлын эцсийн үр дүнгийн талаар хүлээх хариуцлага

Жил бүр бүрэлдэхүүний сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.  Ажлаа мэргэжлийн хамт олонд тайлагнан дүгнүүлнэ.  Хоёр жил тутам ажлын нэгдсэн үнэлгээнд хамрагдана (аттестатчилал).  Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хариуцлага хүлээнэ.  

       

 В. Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл

14.Ерөнхий шаардлага

Боловсрол

Тухайн салбараар мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна

Мэргэшлийн бэлтгэл

Сургалтын агуулга, технологийн шинэ арга барил эзэмшсэн, сайн багш болохоо харуулсан

Туршлага

Их дээд сургуульд 2-оос дээш жил ажилласан; оюутныг удирдах, сургалтын ажлыг явуулах, багшлах, туршлага, ур чадвартай,  эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулдаг байх, сургах зүйн боловсрол олгох дээд курсэд хамрагдаж багшлах эрхийн үнэмлэхтэй байна 

Ур чадвар

Багшлах ур чадвартай, харилцааны соёл эзэмшсэн, мэдээллийн технологи, гадаад хэлний бэлтгэлтэй байна

Ёс зүй

Багшийн ёс зүйн шаардлагыг хангасан байх

15.Тусгай шаардлага

 

16. Ажлын байр

Санхүү

Албан тушаалын үндсэн цалин, нөхөн олговор, нэмэгдэл

Эд хөрөнгө

Дотуур болон гадуур утас, албан өрөөнд ажлын байр, ширээ, сандал, шүүгээ зэрэг нь хамтын эзэмшилд байх

Хүн хүч

 

Техник, тоног төхөөрөмж

Компьютер, хамтын эзэмшилд байх хэвлэгч, хувилагч, интернетийн сүлжээ

Бусад

 

17. Ажлын байрны нөхцөл

Хэвийн гэрэлтүүлэг, дулаан, агааржуулалттай байх

18. Ажлын байрны онцгой нөхцөл

 

 Г. Тодорхойлолтыг боловсруулсан:

19. Тодорхойлолт боловсруулах үндэслэл

Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуулиуд

ХААИС-ийн дүрэм, журмууд

20. Мэргэжлийн зөвлөгөө өгөх багийн бүрэлдэхүүн

ХААИС-ийн сургалт эрхэлсэн проректор, бакалаврын сургалтын эрхлэгч

Бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, тэнхмийн эрхлэгч

ХААИС-ийн хүний нөөц, эрх зүйн асуудал эрхэлсэн референт

21. Мэргэжлийн зөвлөгөө өгсөн арга, хэлбэр

Зөвлөмж бичих, ярилцах, санал солилцох

22.Хэлэлцсэн эрх бүхий байгууллага

ХААИС-ийн ректорын зөвлөл

23. Зөвшөөрсөн

Багш