профессор багшийн ажлыг,,,,,,

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-09 00:00:00

Ректорын 2008 оны . . . тоот

тушаалын хоёрдугаар хавсралт

 

ХААИС-ийн профессор багшийн ажлыг

Төлөвлөх гүйцэтгэлийг тооцох журам

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах, ХААИС-ийн стратегийн бодлогыг хэрэгжүүлэх; сургалтын технологийг шинэчлэх, чанарыг дээшлүүлэх чиглэлээр профессор багш /цаашид “багш” гэнэ/ нарын ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцоход энэхүү журмын зорилго оршино.

1.2.Багшийн эрдэм мэдлэг, багшлах ур чадварт тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, ажлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, үнэлэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, багшийг хөгжүүлэхэд энэхүү журам үйлчилнэ.

1.3.Багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон бусад  үйлчилгээний ажлын 48 цагийг 1 багц цагт тооцох ба тэдгээрийг үнэлэх зохистой харьцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Багшийн ажлыг төлөвлөх, тооцох

2.1.Багш нь дараах чиглэлийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

А. Сургалт, заах арга зүйн үйл ажиллагаа

Б. Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

В. Мэргэжлийн үйлчилгээ

Г. Сургууль олон нийтэд үзүүлэх үйлчилгээ

2.2.Багшийн хөдөлмөрийг кредит тогтолцоонд нийцүүлэн багц буюу кредит цагаар үнэлэх ба дээрх ажлын нийт гүйцэтгэл нэг хичээлийн жилд 18-20 кредит байхаар төлөвлөнө.

2.3. Багшийн хичээл заах сургалтын ажлыг “А” цаг, сургалт заах арга зүйн нэмэлт ажил, эрдэм шинжилгээ, мэргэжлийн  болон бусад үйлчилгээг “Б” цаг гэж тооцон албан тушаалын зэрэглэлээс хамаарч нэг хичээлийн жилд гүйцэтгэх цагийг доорх хэлбэрээр төлөвлөнө.

Хүснэгт 1

Багшийн жилд гүйцэтгэх кредит цаг норм

Багшийн албан тушаалын зэрэглэл

“А” цаг

“Б”цаг

Профессор

14

6

Дэд профессор

15

5

Ахлах багш

16

4

Багш

17

3

Дадлагажигч багш                                     /16, 2/

16

2

Сургуулийн захирал                                  /3, 1/

3

1

Эрдэмтэн нарийн бичгийн дарга            /4, 2/

5

3

Хөтөлбөрийн эрхлэгч                                /4, 2/

5

3

Тэнхимийн эрхлэгч                                    /6, 2/

5

3

 

Үндсэн орон тооны 8 хүртэл багштай тэнхмийн эрхлэгч хичээлийн жилд 6 кредит, 8- аас дээш багштай тэнхмийн эрхлэгч 5 кредит цагийн сургалтын ажил гүйцэтгэнэ.

2.4.Багшийн ажлын норм дахь “А” болон “Б” цаг нь хоорондоо үл орлогдох зарчмыг баримтлах ба “Б” цагаас зөвхөн сургалт, үйлдвэрлэлийн дадлага удирдах ажлуудыг “А” цагийн нормд орлуулан тооцож болно. Нийгмийн ухаан, гадаад хэл, биеийн тамирын тэнхимд  хичээл заадаг багш нар “Б” цагийн дутуу гүйцэтгэлийг “А” цагаар нөхөж болно.   

2.5.Тэнхимийн эрхлэгч “Хичээл сонголт”-ын мэдээг үндэслэж “Хавсралт-I”-ээр тэнхимийн гүйцэтгэх ажлын төлөвлөлт, хуваарилалтыг хийж, сургалтын хөтөлбөрийн эрхлэгчээр хянуулан сургуулийн захирлаар батлуулна.

2.6.Сургалтын цагийн лекц, дадлага, семинар, лаборатори, бие даалтын харьцааг тухайн хичээлийн батлагдсан стандарт хөтөлбөрт заасны дагуу төлөвлөнө. Хичээл нь “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын (Хавсралт V, VI)-аар баталгаажсан байна.

2.7.Лекцийн хичээлийг зохион байгуулахдаа танхимийн багтаамж, оюутны тоог харгалзан төлөвлөх бөгөөд 80 хүртэлх оюутанд лекц уншсан бол лекцийн бүлгийн тоог 1-ээр, 81-ээс дээш бол оюутны тоог 80-д харьцуулж лекцийн бүлгийн тоог тогтооно. Семинарын хичээлийг 30, дадлагын хичээлийг 25, лабораторийн хувьд боловсролын суурь, мэргэжлийн суурь хичээлийг 20, мэргэшүүлэх хичээлийг 15 оюутнаар бүлэглэнэ.

2.8.Лекц унших багш нь мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлийн хувьд багш, түүнээс дээш албан тушаалын зэрэглэлтэй байна.

Лекц, дадлага, семинар, лабораторийн хичээлээс хамааран багшийн сургалтын ажлын ноогдлыг дараахь томъёогоор төлөвлөж гүйцэтгэлийг тооцно. Үүнд

Про_зураг

2.1. Эчнээ, экстернат хэлбэрээр суралцагчдад хичээл заасан багшийн кредитийг оюутны тооноос хамааруулан 15 ба түүнээс цөөн байвал уг хичээлийг заасан багшид тухайн хичээлийн кредитийн 50 хувиар тооцох ба 16-аас дээш бол 2.9 дэх томъёогоор тооцож кредитийг олгоно. Эчнээ, экстернат хэлбэрээр хичээл заасан багшид бие даалтыг тооцохгүй.

2.2. Өдрийн ангийн хувьд тухайн хичээл, багшийг сонгосон оюутны тоо 15 ба түүнээс цөөн байвал уг хичээлийг заасан багшид тухайн хичээлийн кредитийн 75 хувиар тооцох ба 16-аас дээш бол 2.9 дэх томъёогоор тооцож кредитийг олгоно.

2.3. Багшийн хөдөлмөрийн “Б” цагийг тэнхимийн эрхлэгч хүснэгт 2-т тусгагдсан үзүүлэлт тус бүрийн үр дүнгээс хамааруулан үндсэн баримттай тулгаж тооцно. 

Хүснэгт 2

Багшийн “Б” цагт хамаарах ажил, үйлчилгээ

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Кредит /max/

Б.1. Сургалт заах арга зүйн нэмэлт ажил

 

1

Багшийн хичээлд сууж зөвлөгөө өгөх /1 удаад/

0.05

2

Нээлттэй хичээл заах /1 удаад/

0.1

3

Ангийн ажил, төслийг удирдаж хамгаалуулах /ажил тутамд/

0.03

4

Төгсөгч оюутнуудад тойм лекц унших /1 цагт/

0.02

5

Төгсөлтийн ажил удирдахад ажил тутамд

0.3

6

Төгсөлтийн ажлын шүүмж /ажил тутамд/

0.01

7

Экстернат, эчнээ оюутны даалгавар шалгаж хамгаалуулахад /даалгавар тутамд/

0.05

8

Сургалтын дадлага удирдах /20 хүнтэй 1 бүлэг 7 хоногт/

0.5

9

Үйлдвэрлэлийн дадлага удирдах /оюутан тутамд/

0.02

10

Үйлдвэрлэлийн дадлагын тайланг уншиж хамгаалуулсан багшид /оюутан тутамд/

0.01

11

Төгсөлтийн шалгалт авахад /шалгалтад орсон оюутан тутмаар тооцож комиссын гишүүдэд хуваарилна/

0.05

12

Төгсөлтийн шалгалтын нарийн бичгээр ажиллахад /оюутан тутамд/

0.01

13

Шалгалтын ассистент багшаар ажиллахад, шалгалт тутамд

0.1

14

Шалгалтын шалгагч багшаар ажиллахад,

  • аман хэлбэрээр оюутан тутамд
  • тестийн хэлбэрээр оюутан тутамд

 

0.005

0.002

15

Сургалтанд ашиглах гарын авлага, аргачлал боловсруулж хэвлүүлэх /1xx /, шинээр шалгалтын тест боловсруулах  

0.2

16

Электрон лекц боловсруулах

0.5

Б.2. Оюутныг хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ

 

17

Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах /хэлэлцүүлсэн илтгэл  тутамд/

0.2

18

Шинээр сурах бичиг зохиож хэвлүүлэх /1xx тутамд/

0.5

19

Сурах бичиг, гарын авлага редакторлох /1хх тутамд/

0.05

20

Мэргэжлийн дугуйлан, секц удирдах /жилд 1 оюутанд/

0.05

21

Оюутны зөвлөх багшаар ажиллаж, зохиосон ажлын үр дүнгээр жилд /25 оюутан тутамд/

0.5

22

Их, дээд сургуулиудын дунд зохиогдсон мэргэжлийн уралдаан тэмцээнд оюутныг сайн зохион байгуулсан, тусгай хөтөлбөрөөр сургалт явуулсан зэрэг сургууль, мэргэжлийн нэр хүндийг өргөсөн бодит ажил хийсэн дүнгээр

0.5

Б.3.Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

 

23

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, хэлэлцүүлэх /илтгэл тутамд/

-       Олон улсын хэмжээнд

-       Улсын хэмжээнд

-       ХААИС-ийн хэмжээнд

-       Бүрэлдэхүүний сургуульд

 

 

1.0

0.6

0.4

0.3

24

Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх /өгүүлэл тутамд/

-       Олон улсын хэмжээнд

-       Улсын хэмжээнд

-       ХААИС-ийн хэмжээнд

-       Бүрэлдэхүүний сургуульд

 

1.2

1.0

0.8

0.5

25

Баталгаажуулсан патент, ашигтай загвар

0.5

26

ШУТ-ийн төсөл гүйцэтгэж байгаа бол

1.5

27

Онолын суурь судалгаа гүйцэтгэж байгаа бол

1.5  

28

Бусад их сургууль, байгууллагатай хамтарсан судалгаа гүйцэтгэж байгаа бол

1.0

29

ШУТ-ийн гэрээт ажил гүйцэтгэж байгаа бол үр дүнгээр

1.2

30

Оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, үр дүнгээр

1.0

31

Тухайн жил боловсролын докторын зэрэг хамгаалсан бол

2.0

 

Гурав. Албан тушаалын норм, нэмэгдэл

3.1. Багшийн албан тушаалын нэг жилийн цалингийн санг төлөвлөхөд тухайн албан тушаалд харгалзах багшийн ажлын жилийн ноогдол ба 1 кредитийн үнэлгээний үржвэрээр тооцно.

3.2. Бүрэлдэхүүний сургуулийн захирал нэг хичээлийн жилд 4 кредит цагийн ажил гүйцэтгэж, дэд профессороос доошгүй албан тушаалын зэрэглэлд ажиллах бөгөөд сар тутам үндсэн цалингийн 8 хувьтай тэнцэх нэмэгдэл авна.

3.3. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нэг хичээлийн жилд 8 кредит цагийн ажил гүйцэтгэж, ахлах багшаас доошгүй албан тушаалын зэрэглэлд ажиллах бөгөөд сар тутамд үндсэн цалингийн 6 хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно.

3.4. Тэнхмийн эрхлэгч хичээлийн жилд 8 кредит цагийн ажил гүйцэтгэж, ахлах багшаас дээш албан тушаалын зэрэглэлд ажиллах бөгөөд үндсэн багшийн тооноос хамааруулан дараахь нэмэгдлийг олгоно.

Хүснэгт 3

             Тэнхимийн эрхлэгчийн нэмэгдэл тооцох

Үндсэн багшийн тоо

Нэмэгдлийн (үндсэн цалин) хувь

5 хүртэл

3.0

6-10

4.0

11-ээс дээш

5.0

 

Дөрөв. Багшийн ажлыг тооцох

4.1 Удирдах дээд байгууллага, сургуулийн захиргааны шийдвэрээр өөр ажилд томилогдох, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, чөлөө авах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны чөлөө авсан багшийн ажлын нормоос тухайн чөлөөний хугацаанд ногдох кредитийг албан ёсны тодорхойлолт, баримтыг үндэслэн хасаж тооцно.

4.2 Тэнхимийн эрхлэгч цагийн багш (цаашид “гэрээт багш” гэнэ)-ийг сонгож “ХААИС-ийн гэрээт багшийн ажиллах журам”-д нийцүүлэн гэрээ байгуулна. Гэрээг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн захирал гэрээт багшийн тоо, заах хичээл, кредитийн хэмжээг хянаж тушаалаар баталгаажуулна. Гэрээт багш нь зөвхөн “А” цагийг гүйцэтгэх бөгөөд цол, зэргээс хамааруулан кредитийн хөлсийг тухайн хичээлийн жилд шинэчлэн тогтоож мөрдөнө.

4.3 Тухайн салбарт тэргүүлэх нэр хүндтэй гадаад, дотоодын эрдэмтэн, бизнесмен хүмүүсийг урьж нэг удаагийн лекц уншуулахад цагийн 10.000 төгрөгний хөлс олгоно. Энэ нь тухайн жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан байна.

4.4 Багш нь жилийн ажлын нормыг 10 хүртэлх кредит цагаар давуулан гүйцэтгэж болох бөгөөд үүнээс “Б” цаг нь 2 кредитээс хэтрэхгүй байна.

Илүү кредитийн хөлсийг тухайн хичээлийн жилд шинэчлэн тогтоож мөрдөнө.

4.5   Аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжилтэнд сургалтын дадлагыг удирдахад оюутан тутамд 5.000 төгрөг, үйлдвэрлэлийн дадлагыг удирдахад  оюутан тутамд 10.000 төгрөгний  хөлс олгоно.

4.6  Журнал нь багшийн ажлын гүйцэтгэлийг хөтлөх үндсэн баримт болох учир сар бүр тэнхимийн эрхлэгч <<Багшийн “А” цагийн гүйцэтгэлийн хуудас>> (Хавсралт II), <<Багшийн “Б” цагийн гүйцэтгэлийн хуудас>> (Хавсралт III)-тай тулгаж, <<Багшийн цагийн гүйцэтгэлийн нэгдсэн товчоо>> (Хавсралт IV)-нд нийт гүйцэтгэсэн кредитийг улирлын эцэст тооцоо хийнэ.

4.7 Тэнхимийн эрхлэгч багш бүрийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг үндсэн материалтай тулгаж, улирал, хичээлийн жилээр тэнхимийн хэмжээнд нэгтгэж дүгнэнэ.

4.8 Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч тэнхимүүдийн ажлын төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлийг хянан нийт болон илүү (дутуу) кредитийн хэмжээг тодорхойлж бүрэлдэхүүний сургуулийн захирлаар батлуулна.

4.9 Багш тухайн хичээлийн жилд гүйцэтгэх ажлаа хүндэтгэх бус шалтгаанаар биелүүлээгүй бол дутуу гүйцэтгэсэн кредит цагийн хөлсийг амралтын хугацааны цалингаас нь суутгана.

Багш сургалтын үйл ажиллагаанаас гадна хичээлийн жилд хийх эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон бусад үйлчилгээний ажлаа төлөвлөж, өөрийн үнэлгээний тайланг жилийн эцэст бичиж тэнхимд тайлагнаж дүгнүүлнэ. Уг төлөвлөгөөг тэнхимийн эрхлэгч баталж, гүйцэтгэлд нь хяналт тавина.

Батлав. Сургуулийн захирал ………………………/                                        /

 

………………. тэнхимийн 200 ... / 200… оны хичээлийн жилийн

… улиралд гүйцэтгэх ажлын төлөвлөлт, хуваарилалт

Хүснэгт 1

Нэг. Багш нарын цагийн төлөвлөлт, хуваарилалт (кредитээр)

Батлав. Сургуулийн захирал ………………………/                                        /

 

………………. тэнхимийн 200 ... / 200… оны хичээлийн жилийн

… улиралд гүйцэтгэх ажлын төлөвлөлт, хуваарилалт

Хүснэгт 1

Нэг. Багш нарын цагийн төлөвлөлт, хуваарилалт (кредитээр)

Багшийн

Нийт кредит

Үүнээс

нэр

код

"А" цаг

"Б" цаг

Оюутны тоо

Лекц

Сем, дад, лаб

Бие даалт

Нийт

Сургалт заах арга зүйн нэмэлт ажил

Оюутан хөгжүү-лэх

Эрдэм шинжилгээ

Нийт

-

А

Б

1=6+10

2

3

4

5

6=3+4+5

7

8

9

10=7+8+9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэнхимийн дүн

Хүснэгт 2

Хоёр. Багшийн “А” цагийн төлөвлөлт, хуваарилалт (кредитээр)

Багшийн

Заах хичээлийн

Багшийн “А” цаг (кредит)

Нийт кредит

нэр

код

Нэр

код

кр

Оюутны тоо

Үүнээс мэргэжил анги /кодоор/

Лекц

Сем, дад, лаб

Бие даалт

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

Тэнхимийн дүн

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

 

 Төлөвлөсөн : Тэнхмийн эрхлэгч………………….. /                           /

 

Хавсралт 1-ийн үргэлжлэл

 

Гурав. Багшийн “Б” цагийн төлөвлөлт, хуваарилалт (кредитээр)

Про_зураг1

Про_зураг2

Про_зураг3

Жич: Цагийн төлөвлөлт, хуваарилалтыг хийхдээ (. . .) -тэмдэглэгээнд тухайн үзүүлэлтээр дүнг заавал тооцож гаргасан байна.

 

Төлөвлөсөн : Тэнхмийн эрхлэгч………………….. /                           /

Хавсралт II

 

Багшийн “А” цагийн гүйцэтгэлийн хуудас

 

-------------------------------------------                                          -----------------------------------

         (Сургууль, тэнхмийн нэр)                                                      Хичээлийн жил, улирал

 

Багшийн код ……………;              овог …………………;                      нэр ………………

Албан тушаал …………………………….                        Эрдмийн зэрэг цол …………….

 

Үзүүлэлт

Жилийн ноогдол

Сургалтын ажлын гүйцэтгэл, сараар

Дүн

IX

X

XI

XII

I

II

III

IV

V

VI

VII, VIII

1

 

Лекц, цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Семинарын хичээл, цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Дадлагын хичээл, цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Лабораторийн ажил, цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Бие даалтын цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гүйцэтгэлийг тулгаж шалгасан тэнхимийн эрхлэгч …………………..

Зөвшөөрсөн багш …………….

 

“А” цагийн цагийн гүйцэтгэлийн товчоо

Хичээлийн нэр

Код

Кредит

Ангийн код

Оюутны тоо

Нийт кредит

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

Цагийн  гүйцэтгэлийн товчоог                                         Цагийн тооцоо бодож хянасан:

шалгаж тодорхойлсон захирал:                                      Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч:

…………………………………..                                          …………………………………….

Хавсралт III

 

Багшийн “Б” цагийн гүйцэтгэлийн хуудас

-------------------------------------------                                          -----------------------------------

         (Сургууль, тэнхмийн нэр)                                                      Хичээлийн жил, улирал

 

Багшийн код ……………;              овог …………………;                      нэр ………………

Албан тушаал …………………………….                        Эрдмийн зэрэг цол …………….

Про_зураг-4

Гүйцэтгэлийг тулгаж шалгасан: тэнхимийн эрхлэгч ………………….. /                              /

Хянасан:  сургалтын хөтөлбөрийн эрхлэгч ………………….. /                               /

                                          Зөвшөөрсөн: багш.………………….. /                               /

Хавсралт IV

Багшийн цагийн  гүйцэтгэлийн  нэгдсэн товчоо

 

н……………………………………………………… 200…./ 200…….. оны хичээлийн жилд нийт …………….. (“А”+”Б”) кредит цагийн ажил гүйцэтгэж ………… хоног чөлөөтэй байсан, өвчтэй байсан, мэргэжил дээшлүүлсэн ( аль тохирохыг зурах )  тул гүйцэтгэвэл зохих сургалтын цагийн хэмжээг ……. кредит цагаар нэмэгдүүлж  (хорогдуулж ) ……. Кредит цагаар тогтоож, нормоос давуулан  (дутуу) гүйцэтгэсэн ………… кредит цагийн хөлсийг олгуулах ( суутгах ) – аар тодорхойлов.

 

Тодорхойлсон тэнхимийн эрхлэгч…………………………..

………….. он …………… сар ………… өдөр

 

 н ………………………………………. 200 ……/ 200 ……… оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажил ба тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолтыг үндэслэн …………….. цаг (кредит цаг ) хөдөлмөрлөсөн болохыг тогтоож, нормоос давуулан ( дутуу) гүйцэтгэсэн …………. цаг ( кредит ) –ийн хөлсийг олгохоор  ( суутгахаар )  шийдвэрлэв.

 

Ээлжийн амралт ажлын …… хоног, өвөл …… хоног амарсан, зун ……………. Амрана.                                Амралтын хугацаа :                       -   Эхлэх:

-          Дуусах:

 

Гүйцэтгэлийг  хянаж тооцсон :

Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч…………………………….

 

……………. Он ………….. сар ………… өдөр

 

 Цагийн тооцоог үндэслэж н ……………………………. д ………… цаг ( кредит цаг ) – ийн хөлсийг ………………………………… бодож олгохыг  ( суутгахыг ) зөвшөөрөв.

 

Сургуулийн захирал…………………………