ХОС ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР

Нийтлэгч : .
Огноо: 2012-01-02 00:00:00

tamga








ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН

  ХОС ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмыг “ХААИС-д оюутан элсүүлэх журам”, “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-г мөрдлөг болгон боловсруулав.

1.2 ХААИС-ийн Олон улсын хөтөлбөрийн төвд оюутан элсүүлэх, Олон улсын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч гадаадын их сургуулиудад шилжин суралцах, зохих шаардлагыг хангасан оюутанд хоёр улсын дээд боловсролын зэрэг, хос диплом олгох үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Зохион байгуулалт

2.1. Хос хөтөлбөрийн дагуу суралцах хүсэлтэй, уг журмын 3-т заасан болзлыг хангасан оюутнуудын хүсэлтийг Олон улсын хөтөлбөрийн төв хүлээн авч, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багтаан Гадаад хэлний сургалтанд хамрагдах гэрээг байгуулан баталгаажуулж, хос хөтөлбөрт бүртгэнэ.

2.2. Оюутнуудыг гадаад хэлний мэдлэгийн төвшингөөр нь ангиудад хуваарилж, хэлний сургалтыг Гадаад хэлний төвд зохион байгуулна.

2.3. Элсэгчдийн гадаад хэлний мэдлэгийн төвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулах, шалгалтын асуулт боловсруулах, олшруулах, нууцлалыг хадгалах, шалгалтын дүнг оюутнуудад хүргэх, хэлний түвшингээр нь ангиудад хуваарилах үйл ажиллагааг Гадаад хэлний төв, шалгалттай холбоотой оюутнуудын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх асуудлыг Олон улсын хөтөлбөрийн төв тус тус хариуцан гүйцэтгэж, шийдвэрлэнэ.

2.4. Хос хөтөлбөрийн дагуу гадаадын их сургуульд суралцах болзлыг бүрэн хангасан оюутнуудын нэрсийг Олон улсын хөтөлбөрийн төв гаргаж, ХААИС-ийн Ректорын тушаалаар баталгаажуулна.

2.5. Гадаадын их сургуульд шилжин суралцахад шаардлагатай оюутнуудын дүнгийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын гэрчилгээг бүрэлдэхүүний сургууль бүр заасан хугацаанд гаргаж, оюутанд хүлээлгэн өгнө.

2.6.Хос хөтөлбөрийн дагуу гадаадын их сургуульд шилжин суралцахад шаардлагатай материал хүргүүлэх, визэнд орох ажлыг Олон улсын хөтөлбөрийн төвөөс зохион байгуулна.

2.7 Хоёр их сургуулийг амжилттай дүүргэн зохих шаардлагуудыг биелүүлсэн оюутанд бакалаврын зэргийн хос диплом олгох үйл ажиллагааг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-д заасны дагуу Сургалтын бодлого, зохицуулалтын алба болон Олон улсын хөтөлбөрийн төв хамтран зохион байгуулж, ХААИС-ийн Ректорын тушаалаар баталгаажуулж олгоно.

Гурав. Хос хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага

3.1.Олон улсын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч гадаадын их сургуулиудад  шилжин суралцах мэргэжлийн жагсаалт, хэлний мэдлэгийн болон бусад холбогдох шаардлагуудыг уг журмын хавсралтанд заасан болно.

3.2.ХААИС-ийн Ректорын тушаалаар аль нэг бүрэлдэхүүний сургуульд элсэн орж, 1,2 дугаар ангид 2,5-с дээш голч дүнтэй суралцдаг байх,

3.3.Гадаад хэлний төвөөс хос хөтөлбөрийн дагуу суралцах хүсэлтэй оюутнуудад зориулан явуулж буй Англи, Орос, Хятад, Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан байх,

3.4.Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, сургалт нь гадаад хэл дээр зохион байгуулагддаг/ Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14-р дунд сургууль г.м./ ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн бол боловсролын гэрчилгээг баталгаажуулсан байх,

3.5. Гадаадын тухайн их сургуулиас тавигдах гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байх,

3.6. Гадаадын тухайн их сургуулиудад өөрийн сонирхсон мэргэжлээрээ үргэлжүүлэн суралцах чин эрмэлзэлтэй байх.

 Дөрөв. Хос хөтөлбөрт бүртгэх

4.1. ХААИС-ийн хос хөтөлбөрийн дагуу суралцахыг хүссэн оюутан жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Олон улсын хөтөлбөрийн төвд биеэрээ ирж, сургалтанд хамрагдах гэрээг байгуулан хос хөтөлбөрт бүртгүүлнэ.

4.2. Гадаад хэлний сургалтанд хамрагдах тохиолдолд гэрээнд заасны дагуу гадаад хэлний сургалтын төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу заасан дансанд төлнө.

4.3. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн оюутан гадаад хэлний сургалтанд хамрагдах шаардлагагүй боловч гадаад хэлний сургалтын төлбөрийн тавин хувьтай тэнцэх мөнгөн дүнг ХААИС-ийг Хөгжүүлэх сангийн дансанд шилжүүлэх ба хос хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч гадаадын их, дээд сургуулиудын удирдлага, багш нарын зардалд зарцуулагдана.


Тав. Хос хөтөлбөрөөр төгсөгчдөд тавих шаардлага

5.1. ХААИС-ийн аль нэг бүрэлдэхүүний сургуулийн 1, 2-р ангид суралцан ХААИС-ийн Ректорын тушаалаар хос хөтөлбөрт элсэн орж, гадаадын их сургуулийн 3, 4-р ангид суралцаж дүүргэсэн байх,

5.2. Хоёр их сургуулийн сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн мэргэжлийн заавал үзэх болон сонгон суралцах хичээлүүдийг судлан, дээд боловсролын дипломын болон бакалаврын зэргийн болзол хангаж, зохих кредитийг цуглуулсан, төгсөлтийн шалгалтуудыг амжилттай өгсөн, эсвэл төгсөлтийн ажлыг бичиж хамгаалсан байх

5.3. Сургалтын төлбөрийн тооцоогүй байх,

5.4. Төгсөгчид нь тойрох хуудсаар тооцоо хийсэн байх.

 

Зургаа. Төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах

6.1. Олон улсын хөтөлбөрийн төв, хос хөтөлбөрөөр төгсөгчдийн гадаадын их сургуульд үзсэн нийт хичээлийн жагсаалт, дүн, кредитийг гадаадын хамтрагч их сургуулиас хүлээн авч, Сургалтын бодлого, зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө.

6.2. Сургалтын бодлого, зохицуулалтын алба бүрэлдэхүүний сургуулийн сургалтын арга зүйч нарын хамт хос хөтөлбөрөөр төгсөгчдийн ХААИС-д болон гадаадын их сургуульд үзсэн хичээлийн жагсаалт, дүн, кредитийг бодож, дүйцүүлэн баталгаажуулна.

6.3. Тухайн гадаадын их сургуульд төгсөх оюутны болзол ханган зохих журмын дагуу төгсөлтийн шалгалт өгсөн, төгсөлтийн ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд төгсөгч ХААИС-ийн төгсөлтийн шалгалтыг өгөх шаардлагагүй бөгөөд тухайн авсан дүнг шууд тооцож баталгаажулна.

6.4. Хос хөтөлбөрийн хүрээнд амжилттай суралцаж, төгсөлтийн шаардлагыг бүрэн хангасан оюутнуудад Бакалаврын боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгийг олгох ба төгсөлттэй холбоотой бусад үйл ажиллагааг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-ын дагуу Сургалтын бодлого, зохицуулалтын алба болон Олон улсын хөтөлбөрийн төв хамтран зохион байгуулна.

6.5 ХААИС-тай хамтран Хос зэрэг олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч гадаадын их сургуулиудад амжилттай суралцаж, зохих шаардлагыг хангасан оюутанд тухайн улсын дээд боловсролын зэрэг, төгсөлтийн баримт бичиг олгох үйл ажиллагаа нь тухайн их сургуулийн журмын дагуу зохицуулагдана.

Хавсралт

 

ХААИС-тай хос хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй

гадаадын их сургууль, мэргэжлийн чиглэл

 

ОХУ-ын ЭРХҮҮГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИ

Бакалавр /2+2/, /1+3/ Орос хэлний ТРК шалгалтын I түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Агроэкологи

2

Агрономи /агробизнес, ногооны аж ахуй/

3

ХАА-н механикжуулалт

4

Мал аж ахуй /зоотехник /

5

Мал эмнэлэг

6

Биологи /агнуур зүй/

7

Биологи /экологи, байгаль хамгаалал/

8

ХАА-н үйлдвэрлэлийн технологи үйлчилгээ, засвар

9

Цахилгаан хангамж

10

ХАА-н цахилгаанжуулалт ба автомажуулалт

11

Эдийн засаг, удирдлага

12

Газар зохион байгуулалт

13

Газрын кадастр

14

Нягтлан бодох бүртгэл, аудит

 ОХУ-ын НОВОСИБИРСКИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Бакалавр /2+2/, /1+3/ Орос хэлний ТРК шалгалтын I түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Агроэкологи

2

Агрономи

3

Ургамал хамгаалал

4

ХАА-н таримал ургамлын селекци, генетик

5

ХАА-н механикжуулалт

6

Мал аж ахуй / зоотехник /

7

ХАА-н цахилгаанжуулалт ба автомажуулалт

8

Мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжлэл

9

Мал эмнэлэг

10

Мах, махан бүтээгдэхүүний технологи

11

Биологи / агнуур зүй/

12

Таваар судлал

13

Нягтлан бодох бүртгэл, аудит

14

Эдийн засаг, удирдлага

15

Автомашин, автын инженер

16

Цэцэрлэгт хүрээлэн, ландшафт

 

ОХУ-ЫН МОСКВАГИЙН СКРЯБИНЫ НЭРЭМЖИТ МАЛ ЭМНЭЛЭГ, БИОТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ Бакалавр /4+1/ Орос хэлний ТРК шалгалтын I түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Малын их эмч- биохимич

 

ОХУ-ЫН БУРИАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИ Бакалавр /1+4/ Орос хэлний ТРК шалгалтын I  түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Мал эмнэлэг

 

ОХУ-ЫН ТОМСКИЙН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ Бакалавр / 1.5 +2.5 / Орос хэлний ТРК шалгалтын I түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Математик програм хангамж

 

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Бакалавр /3+1/, /4+1/, магистр /1+1/, доктор /2+1/ Хятад хэлний HSK шалгалтын бакалавр IV түвшин, магистр ба доктор VI түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Мал эмнэлэг, Мал аж ахуй

2

Агрономи, Цэцэрлэгжүүлэлт, Ургамал хамгаалал

3

Ой судлал, Ойн нөөцийн хамгаалал ба нөхөн сэргээлт

4

Хөдөө аж ахуйн нөөц ба хүрээлэн буй орчин, Бэлчээр судлал, газрын нөөц ба менежмент

5

Цахилгааны инженерчлэл ба механик дизайн, ХАА-н цахилгаанжуулалт ба автоматжуулалт, ХАА-н усны нөөцийн инженерчлэл

6

Эдийн засаг, Бизнесийн менежмент, Санхүү

7

Хүнсний технологи, Хүнсний чанар, аюулгүй байдал

8

Компьютер технологи, Сүлжээний инженерчлэл, Мэдээллийн менежмент

9

Биотехнологи, Биоинженерчлэл

 

БНСУ-ЫН ЧОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Бакалавр / 2+2 / 1,2-р курст суралцах хугацаандаа 70 кредитийг цуглуулсан байх Солонгос хэлний TOPIK шалгалтын IV түвшний сертификаттай байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Мал амьтны нөөц ба биотехнологи, Хөдөө аж ахуйн биологи

2

Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Олон улсын худалдаа, Хөдөө аж ахуйн эдийн засаг

3

Хими технологи, Био-информатик, Физик, Байгаль орчны болон химийн инженерчлэл, Биологи

4

Цэцэрлэгжүүлэлт ба ойн нөөц, Ойн бүтээгдэхүүн ба технологи

5

Хот төлөвлөлт, ландшафтын архитектур

 

КАНАД УЛСЫН САСКАТЧЕВАНЫ ИХ СУРГУУЛЬ

Бакалавр 2+2 Англи хэлний TOEFL шалгалтын 550 оноотой байх

 

Мэргэжлийн чиглэл

1

Агрономи

2

Хүрээлэн буй орчин судлал

3

Мал аж ахуй

4

Хүнсний технологи

5

Хөдөө аж ахуйн эдийн засаг