Профессор багш, ажиллагсдад ажлын
үр дүнгээр нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам
Нэр, томъёо
“Нэмэгдэл хөлс” гэдэг нь багш, ажиллагсдад хагас жил бүрийн эцэст 1 удаа олгох мөнгөн хөрөнгө.
“Урамшуулал” гэдэг нь сар бүр багш, ажиллагсдын ажлын идэвхи, санаачлагыг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой тооны багш, ажиллагсдын ажлын бүтээмж, үр дүнг үнэлэн нэмэгдэл хөлсний хуримтлалын сангаас тодорхой хувь хэмжээгээр олгох мөнгөн урамшуулал.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.ХААИС-ийн цалингийн сүлжээгээр цалинждаг профессор багш, ажиллагсдын ажлын үр дүн, хариуцлагыг дээшлүүлэх, идэвх санаачлагыг дэмжих зорилгоор нэмэгдэл хөлс, урамшуулалын хэмжээг тогтоох, олгоход энэхүү журмыг мөрдөнө. Улсын төсвөөс санхүүжиж цалинждаг ХААИС-ийн бүтцэд байгаа нэгж, хэсгүүд /эрдэм шинжилгээний хүрээлэн, МСҮТ гэх мэт/-д энэ журам хамаарахгүй.
1.2.Энэхүү журам нь ажлын байрны тодорхойлолтод заасан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа ажил, үйлчилгээнд хамаарахгүй ба сургууль олон нийтийн ажил болон олон улс, улсын хэмжээнд сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, сургуулийн нэр хүнд, байр суурь, санхүүг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бүтээлч ажил зэргийг дүгнэн урамшуулах, багш, ажиллагсдын ажлын үр дүн, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой.
1.3.Нэмэгдэл хөлс, урамшууллын сан байгуулах, хувь хэмжээг өөрчлөх шийдвэрийг тухайн хичээлийн жилийн ХААИС-ийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны хооронд байгуулах “Хамтын гэрээ”-гээр зохицуулна.
1.4.Нэмэгдэл хөлс, урамшууллын сангийн төсвийг санхүүгийн албаны зүгээс сар, улирал, хагас жил, жилээр тооцож гаргах ба түүнийг ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, захиргаа, тэнхим, алба, хэлтэс, нэгж бүрээр төсөвлөж ХААИС-ийн ректорын тушаалаар батална.
1.5.Сар бүр батлагдсан төсвийн дагуу нэмэгдэл хөлс, урамшууллын мөнгийг бүрэлдэхүүний сургууль тус бүрийн дэд дансанд байршуулна. Захиргаа болон НЭЗА-ны ажиллагсдын нэмэгдэл хөлс, урамшууллын мөнгийг ХААИС-ийн төв дансанд байршуулна.
1.6.Нэмэгдэл хөлс, урамшууллын сан нь тухайн хичээлийн жилд бүрэн зарцуулагдаж дуусах бөгөөд жилийн эцэст тус санг хэрхэн зарцуулсан талаар санхүүгийн албаны зүгээс ХААИС-ийн ректорын зөвлөлийн хуралд, бүрэлдэхүүний сургуулийн болон албадын удирдлагын зүгээс тухайн хамт олонд тайлагнана.
1.7.Нэмэгдэл хөлс, урамшууллын сангийн зарцуулалт, энэхүү журмын хэрэгжилтэд ХААИС-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны зүгээс тус тус хяналт тавина.
1.8.Журамд заагдсан ажлын үр дүнг тодорхойлон, баталгаажуулах эрх бүхий удирдах албан тушаалтнуудад энэхүү журмаар олгогдох урамшуулал хамаарахгүй бөгөөд уг хүмүүсийн урамшууллын асуудлыг ур чадварын болон албан тушаалын нэмэгдэлээр зохицуулна.
1.9.Ажлын үр дүнг тооцох, түүнд олгох урамшууллын хэмжээг тогтоохдоо сар бүр тухайн багш, ажилтны шууд харъяалах тэнхим, нэгжийн бүх гишүүдийн хурал болон тэнхим, нэгжийн удирдах албан тушаалтны саналыг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлийн хурал, албадын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
1.10.Тухайн багш, ажилтны ажлын үр дүнг үнэлэх, түүнд олгох урамшууллын хэмжээг тогтоох үйл ажиллагаа нь үнэн зөв, шударга, бусдаас хамааралгүй, бодитой, хийсэн ажлыг нь тоо, чанарын хувьд нарийн ялгаж үнэлсэн байх бөгөөд ил тод, үр дүнтэй байна.
1.11.Ажлын үр дүнгийн болон урамшууллын талаарх мэдээллийг удирдах албан тушаалтнууд тухай бүр багш, ажиллагсдад хүргэж байна.
1.12. Багш, ажиллагсдын ажлыг дүгнэж, урамшуулал олгох асуудлыг хэлэлцсэн тухай протокол, шийдвэрийг албан ёсоор үйлдэж, нэгж, хэсгийн хавтаст хэрэгт хадгалах бөгөөд энэ нь аттестатчиллын үед тухайн багш, ажилтан, албан тушаалтны ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болно.
Гурав. Нэмэгдэл хөлс, урамшуулалын хэмжээ, олгох зарчим
3.1.Нэг сард олгох урамшуулалын хэмжээ нь тухайн багш, ажилтны сарын үндсэн цалингийн 20 хувь хүртэл байна.
3.2.Нэг сард урамшуулалд хамрагдах багш, ажиллагсдын тоо нь тухайн бүрэлдэхүүний сургууль, албадын нийт багш, ажиллагсдын 40 хувиас ихгүй байна.
3.3.Нэг сард олгох урамшуулал нь тухайн сарын нэмэгдэл хөлс, урамшууллын сангаас олгогдоно. Тухайн сангийн өмнөх сарын үлдэгдэл нь дараа сард зарцуулагдахгүй бөгөөд сар бүрийн үлдэгдэлээр үүссэн хуримтлал нь хичээлийн жилд 2 удаа буюу намар, хаврын улирлын төгсгөлд тухайн бүрэлдэхүүний сургууль, нэгжийн нийт багш, ажиллагсдад жигд хуваарьлагдан олгогдоно.
3.4.Бүрэлдэхүүний сургуулиудын багш, ажиллагсдад урамшуулал олгох асуудлыг тэнхим, нэгжийн саналыг үндэслэн тухайн сургуулийн захиралын тушаалаар, захиргаа, НЭЗА-ны ажиллагсдад урамшуулал олгох асуудлыг алба, нэгжийн саналыг үндэслэн Ректорын тушаалаар тус тус баталгаажуулна.
3.5.Багш, ажиллагсдын сар бүрийн урамшууллыг дараа сарын эхний цалин дээр тооцож олгох ба түүнээс авах татвар, хураамжийг олгосон сарын эцсийн цалинтай нэгтгэн бодож хураана.
3.6.Нэмэгдэл хөлсийг тухайн хагас жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргасан болон арга хэмжээ авхуулсан багш, ажилтанд олгохгүй.
Дөрөв. Урамшуулал олгох ажлын үр дүнд хамаарах ажил, үүргүүд
4.1.Бүрэлдэхүүний сургуулийн профессор, багш нарын хувьд:
4.1.1.ХААИС-ийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүрээнд хийсэн ажлууд
4.1.2.ХААИС-ийн хэмжээнд бүрэлдэхүүний сургуулийн нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх хүрээнд хийсэн ажлууд
4.1.3.Сургууль, тэнхим, нэгжид оруулсан мөнгөн орлого, хандив, тусламж
4.1.4.Санаачилж хийсэн ажил
4.1.5.Бусад ажил
ХААИС-ийн болон бүрэлдэхүүний сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх хүрээнд хийсэн ажлууд гэдэгт дараах ажлуудыг ойлгоно.
-Багшийн өөрийн болон удирдсан оюутны судалгааны ажлын үр дүнгээр хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтэл, хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл нь ХААИС-ийн хэмжээнд болон бусад их, дээд сургуулиудын хамтарсан ЭШБХ, улс, олон улсын шинж чанартай ЭШБХ-д шагналт байрт шалгарсан;
-Хэвлэл мэдээлэл, бусад эх сурвалжыг ашиглан сургууль, мэргэжлийг сурталчилсан;
-Сургалтын ажлын голлох чиглэл болсон ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнээр сургууль болон бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажил үйлчилгээ үзүүлсэн, сургалт зохион байгуулсан, олимпиад, үзэсгэлэн яармагт оролцсон;
-Спортын секц, дугуйлан удирдсан тохиолдолд түүнд хамрагдсан оюутнуудын амжилтаар улс, олон улсын хэмжээнд шагналт байр эзэлсэн;
Бусад ажил гэдэгт дараах ажлуудыг хамааруулна.
- Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн төсөл хөтөлбөр санаачлах, олж ирэх, хэрэгжүүлэх, тэдгээрт ХААИС-ийн багш, ажиллагсдаас хамруулах;
-Хамт олны саналаар сонгуульт ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэх;
-Төгсөлтийн шалгалтын нарийн бичгийн даргаар үр дүнтэй сайн ажилласан гэдгийг нь эрх бүхий албан тушаалтан тодорхойлсон;
-ХААИС-ийн элсэлтийн комиссийн гишүүнээр ажилласан;
-Улс, олон улсын хэмжээнд урлаг, спортын амжилт гаргасан;
-ХААИС-ийн ректорын болон бүрэлдэхүүний сургуулийн захиралын тушаалаар ажлын хэсэг, орон тооны бус комисс, зөвлөлд ажилласан тохиолдолд ажлын үр дүнгээр;
4.2. Захиргаа, НЭЗА-ны ажиллагсадын хувьд:
4.2.1.Сургуулийн ажилд /хөгжилд/ оруулсан хувь нэмэр;
4.2.2.ХААИС-ийн хэмжээнд шийдвэрлэсэн асуудлууд;
4.2.3.ХААИС-ийг хөгжүүлэхэд чиглэсэн, бодит үр дүн нь гарсан ажил;
4.2.4.Орлого оруулах болон зардал хэмнэхэд оруулсан хувь нэмэр;
4.2.5.Санаачилж хийсэн ажил;
4.2.6.Үүрэг даалгаварын биелэлт, чанар;
4.2.7.Цаг бүртгэл, ирц;
4.2.8.ХААИС-ийн ректорын болон албадын дарга нарын тушаалаар ажлын хэсэг, орон тооны бус комисс, зөвлөлд ажилласан тохиолдолд ажлын үр дүнгээр;
Тав. Бусад
5.1.Санхүүгийн алба нь нэмэгдэл хөлс, урамшууллын сангийн хөрөнгийн зарцуулалтын мэдээг сар, улирал, хагас жил, жилээр гарган ҮЭ-ийн хороо, бүрэлдэхүүний сурууль, тэнхим, нэгжүүдэд хүргүүлнэ.
5.2.Нэмэгдэл хөлс, урамшууллын сангийн төсөвлөгдсөн хөрөнгийг хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.
5.3.Нэмэгдэл хөлс, урамшууллын сангийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
5.4.Нэмэгдэл хөлс, урамшууллын мөнгийг багш, ажилтан нь урьдчилан авах боломжгүй.
5.5.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох хууль, бусад дүрэм, журамд заасны дагуу хариуцлага тооцно.
Энэхүү журмыг 2011 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөнө.