ХААИС-ийн бакалаврын сургалтын журам

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-10 00:00:00

Ректорын 2007 оны 01 дүгээр сарын 23-ны

өдрийн . . . тоот тушаалын хавсралт 1

 

ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1.3.Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна.

Хоёр. Журмын нэр, томъёо

2.1. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн.

2.2.Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг хэлбэрээс хамаарна.16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм, журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/ Кредитийн 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно.

3 кредит  /7 хоногт 9 цаг/

2 кредит /7 хоногт 6 цаг/

1 кредит /7 хоногт 3 цаг/

лекц

Дад, сем

лаб

Бие даалт

лекц

Дад, сем

лаб

Бие даалт

лекц

Дад, сем

лаб

Бие даалт

2

2

-

5

2

1

-

3

2

-

-

1

2

1

1

5

1

2

-

3

-

2

-

1

2

2

1

4

1

1

1

3

1

1

-

1

1

2

2

4

2

2

-

2

 

 

 

 

-

4

-

5

2

-

2

2

 

 

 

 

 

 

 

-

-

3

-

3

-

2

-

1

Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/ ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн 40 цагийг 1 кредит гэж үзнэ

2.3 Хичээлийн кодчилол: Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн залгамж холбоо, агуулгын гүнзгийрэлт, сонголтын мэдээллийг харуулах зорилгоор хичээлүүдэд үсэг(тухайн хичээлийн англи нэрийн товчлол) ба тоо(тухайн хичээлийн агуулгын гүнзгийрэлт)-гоор илэрхийлэгдэх индекс оногдуулна. Хичээлийн индексийн тоон хэсгийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

-100-199 – бакалаврын эхний жилийн хичээл,

-200-299 – бакалаврын хоёр дахь жилийн хичээл,

-300-399 – бакалаврын гурав дахь жилийн хичээл,

-400-499 – бакалаврын дөрөв дэх жилийн хичээл,

-500-599 – бакалаврын тав дахь жилийн хичээл,

-600-699 – бакалаврын зургаа дахь жилийн хичээл байна.

Гурав. Сургалтын хөтөлбөрийн агуулга

3.1.Дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

3.2.Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрийн боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

3.3.Боловсролын стандартаар суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга, түүний үнэлгээ, багш, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж, баталгаажуулан мөрдөж ажиллана.

3.4.Мэргэжлийн тодорхойлолтоор тухайн мэргэжлээр төгсөгчид тавигдах нийтлэг болон мэргэжлийн онцлог шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгаж уг шаардлагыг хангахад сургалтын төлөвлөгөөний агуулгыг чиглүүлэн боловсруулсан байна.

Дөрөв. Сургалтын төлөвлөгөө, явц

4.1.Сургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, норматив хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал залгамж  холбоо, сургалт үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын сургалтын үндсэн баримт бичиг мөн.

4.2.Сургалттай холбоотой дүрэм, журам бусад баримт бичиг нь сургалтын төлөвлөгөөтэй зөрчилдөхгүй байна.

4.3.Диплом, бакалаврын сургалтын төлөвлөгөөг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн ректор батална.

4.4.Тодорхой хичээлийн багц цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу тухайн хичээлийн танхимын цаг, оюутны бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил, реферат, график тооцооны ажил, даалгавар болон оюутны мэдлэг, чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг багтаана.

4.5.Өдрийн хэлбэрээр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 18-аас илүүгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ. Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан, оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар боловсруулагдсан байна.

4.6.Батлагдсан сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн хоорондох залгамж холбоог харгалзан жил, улиралаар хуваарилсан сургалтын санал болгох төлөвлөгөөг боловсруулж, оюутан суралцагчдад зөвлөн туслах ажлыг сургалтын алба, тэнхим, зөвлөх багш нар зохион байгуулна.

4.7.Жил бүрийн есдүгээр сарын нэгнээс хичээлийн жил эхлэх бөгөөд үндсэн 2 улирал (намар, хавар), нэмэгдэл нэг улирал (зуны)-аас бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхмын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоногтой байна. Нэмэгдэл зуны улирал нь сургалт, үйлдвэрлэлийн дадлага явуулах, оюутны хүсэлт, захиалгаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулагдана.

Тав. Сургалтын агуулга, багтаамж, шаардлага

5.1.Мэргэжлийн диплом олгох сургалтын агуулга нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц буюу 90 багц цагаас доошгүй байна. Дараах тохиолдолд оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгоно. Үүнд:

-Оюутан 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан боловч цаашид суралцах шаардлагагүй гэж оюутан хүсэлт гаргасан

-(*) тэмдэглэгээ бүхий хичээлд C түүнээс дээш үнэлгээтэй

-Судласан хичээлд F үнэлгээгүй

-Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн

-Оюутан 120-оос доошгүй багц цаг цуглуулсан боловч үнэлгээний голч дүн нь 2.0-д хүрээгүй тохиолдолд олгоно.

5.2.Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулга нь 120 багц цагаас доошгүй байна. Дараах нөхцөл, болзол хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн диплом олгоно. Үүнд:

-Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж нийт 120-оос доошгүй, үүний дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан,

-Үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан байвал зохино.

-(*) тэмдэглэгээ бүхий хичээлд C түүнээс дээш үнэлгээтэй

-Судласан хичээлд F үнэлгээгүй

-Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн

5.3.Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ, экстернатын хэлбэрээр зохион байгуулж явуулна.

5.4.Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамж, норматив хугацааг элсэгчдийн боловсролын төвшин, суралцах хэлбэрээс хамааруулан дараах байдлаар тогтооно.

Хүснэгт 1 . Сургалтын агуулгын багтаамж, хугацаа

Элсэгчийн  боловсролын түвшин

Өдөр

Орой

Эчнээ

Олгох боловсролын зэрэг

Бүрэн дунд

жил

Бүрэн дунд

жил

Бүрэн дунд

Жил

Бүрэн дунд

90

3

90

3,5

90

4

Дипломын

Бүрэн дунд

90+30

4

120

4,5

120

5

Бакалавр

Бүрэн дунд

150*

5

150

5,5

-

-

Бакалавр

Бүрэн дунд

120+40

5

160

5.5

160

6

Хос мэргэжлийн бакалавр

Дипломын дээд /ижил чиглэл/

+40

+1.5

+40

+2

+40

+2.5

Бакалавр

Бакалавр   (өөр чиглэл)

+60

+2

+60

+2.5

+60

+2.5

Хос мэргэжлийн бакалавр

Тайлбар: * - 5 жилийн сургалттай мал эмнэлгийн хөтөлбөр

Өмнө эзэмшсэн боловсролын төвшин, суралцагчийн бэлтгэл, авъяас, чадвараас хамаарч дээрх нормативаас бага хугацаанд тухайн шатны боловсролыг эзэмшиж болно.

5.5.Өдрийн хэлбэрээр бакалаврын шатлалд суралцагч оюутан суралцаж буй чиглэлээрээ хоёр дахь нарийн мэргэжлийг давхар эзэмшихийг хүсвэл 40-өөс доошгүй багц цаг (үүнээс 30-аас доошгүй нь 300-аас дээш индекстэй), өөр чиглэлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмших бол 60-аас доошгүй багц цаг (40-өөс доошгүй нь 300-аас дээш индекстэй)-ийн хичээл нэмж сонгон судлахаар сургалтыг төлөвлөнө.

Зургаа. Хичээлийн стандарт хөтөлбөр

6.1.Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх ба түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.

6.2.Хичээлийн стандарт хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, цагийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.

6.3.Хичээлийн стандарт хөтөлбөрийг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулан батална.

6.4.Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох оюутан тэрхүү агуулгыг эзэмших үүрэгтэй.

Долоо. Оюутны сурах үйл ажиллагаа

7.1.Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн дараахь байдлаар ангилан нэрлэж, сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагаагаа зохистой төлөвлөж зохицуулахад нь зөвлөмж, чиглэл өгч ажиллана.

Кредит

Ангилал

0-30

Шинэ оюутан

31-89

Оюутан

90-ээс

Төгсөх оюутан

7.2.Бүрэлдэхүүний сургуулийн захирал шинээр элсэгч оюутан болон дээрх ангилалаар “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд (хавсралт I), (хавсралт II)-ийн дагуу тушаал гаргана.

7.3.Оюутны сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад зориулсан “Оюутан танаа” гэсэн иж бүрэн мэдээллийг хичээлийн жилийн эхэнд тэнхим, бүрэлдэхүүний сургуулийн WEB-д байрлуулна.

7.4.“Оюутан танаа” мэдээлэлд сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, стандарт, бие даан судлах хичээлийн агуулга, ашиглах үндсэн болон нэмэлт сурах бичиг, сургалттай холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байвал зохино.

7.5.Оюутнууд дараагийн улиралд судлах хичээлүүдийг бүлгээрээ сонгож, “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд багтааж бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд урьдчилан өгнө.

7.6.Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба эдгээр саналыг “Сургалтын албаны программ”-д бүртгэж дараагийн улирлын хичээлийн хуваарийг нэгтгэн гаргана. “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ын холбогдох заалтын дагуу оюутан дараагийн улиралд бүлгээрээ сонгох хичээл дээр 1-2 хичээлийг нэмж сонгох эрхтэй байна.

7.7.Оюутан сонгосон хичээлийн явц болон нийт суралцсан хугацааны дүнгийн мэдээллийг “Оюутны прорамм”-аас өөрийн кодоор орж авч болно.  

7.8.Сургалтын санал болгох төлөвлөгөөнд тулгуурлан оюутны хэвийн ачаалалтай хичээлүүдийн залгамж холбоог хангах, “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ыг үндэслэн сонголт хийхэд нь зөвлөх багш зөвлөн тусална.

Найм. Оюутны шилжилт хөдөлгөөн


8.1.Оюутан өөрийн авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох үүднээс дотоод, гадаадын их, дээд сургуулиас болон тус их сургуулийн дотор шилжин суралцаж болно.

8.2.Эхний 4 улирал буюу 60-аас илүүгүй багц цаг цуглуулах хүртэлх хугацаанд бусад сургуулиас оюутан шилжин суралцах хүсэлт гаргасан тохиололд зөвшөөрнө. Шилжин суралцуулах асуудлыг шийдвэрлэхэд 2 сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга, үзэж судалсан хичээлүүдийн төрөл, кредитийг харилцан зөвшөөрөх боломж, нөхцлийг үндэс болгоно.

8.3.Шилжин суралцах өргөдөл, хүсэлтийг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд хүлээн авч шийдвэрлэнэ.

8.4.Шилжүүлэн суралцуулахад тавигдах шаардлага. Үүнд:

-Ерөнхий шалгалтын чиглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

-Дүйцэх боломжгүй хичээлийн тоо 3-аас ихгүй байна.

 8.5.Шилжин ирэх хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-Суралцаж байсан сургуульд анх элсүүлсэн захирлын тушаал

-Ерөнхий шалгалтын хуудас /2006 оноос хойш элсэгч/

-Суралцах эрхийн /томилолт/ баталгаажуулсан хуулбар

-Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт

-Шилжүүлэхийг татгалзахгүйг илэрхийлсэн албан бичиг

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг зэрэг баримт бичгийг бүрдүүлж өргөдлийн хамт холбогдох бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд ирүүлнэ.

8.6.Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч өргөдөл, холбогдох материалтай танилцаж, шилжин суралцах хүсэлтэй оюутны үзсэн хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөтэй нэг бүрчлэн тулгаж, хичээл, кредит дүйцүүлэх хуудсаар тодорхойлолт гаргаж захиралд танилцуулна.

8.7.Бүрэлдэхүүний сургуулийн захирал тодорхойлолт, анги дүүргэлтийн байдлыг судалж шилжүүлэн суралцуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх ба шилжилт хөдөлгөөний тухай тушаалыг (хавсралт III)-ын дагуу “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд гаргана.

8.8.Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гаргана. Ажлын 3 хоног хүртэлх чөлөөг хариуцсан тэнхимийн эрхлэгч, 10 хоног хүртэлх чөлөөг хөтөлбөрийн эрхлэгч олгоно.

8.9. Жилийн чөлөөг оюутны хүсэлт, өргөдлийг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Жилийн чөлөөг сунгах тухай оюутны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн үргэлжлүүлэн олгож болно.

 

Ес. Оюутныг сургуулиас чөлөөлөх

Дараах тохиолдолд оюутныг сургуулиас чөлөөлөх буюу хасна.

9.1.Оюутан хүсэлт гаргасан

9.2.Оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 0,7-оос бага, эсвэл анхааруулах хуудсыг давтан авсан 

9.3.Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдлөө сургалтын албанд өгөөгүй,

9.4.ХААИС-ийн хичээлийн болон оюутны байр, орчин тойронд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн

9.5.ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг зөрчиж гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол тус сургуулиас хасна.

Хавсралт I

Захирлын . . .  оны . . . сарын . . . -ний

өдрийн . . . тоот тушаалын хавсралт

200…/200 оны хичээлийн жилд. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . мэргэжлээр элсэгчид

Овог

Нэр

Хүйс

Регистр

Код

Гэрчилгээ дундаж оноо

Шалгалтын оноо

Томилотын дугаар

1

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт II

Захирлын . . .  оны . . . сарын . . . -ний

өдрийн . . . тоот тушаалын хавсралт

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . мэргэжлээр суралцагчид

Овог

Нэр

Код

Суралцаж буй улирал

Цуглуулсан кредит

Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн

Нэг. Шинэ оюутан /0-30 кр/

1

 

 

 

 

 

 

Хоёр. Оюутан /31-89 кр/

1

 

 

 

 

 

 

Гурав. Төгсөх оюутан /90-120 кр/

1

 

 

 

 

 

 

Хавсралт III

Захирлын . . .  оны . . . сарын . . . -ний

өдрийн . . . тоот тушаалын хавсралт

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . сургуулийн шилжилт хөдөлгөөн

Овог

Нэр

Код

Суралцаж буй улирал

Цуглуулсан кредит

Аль сургуулиас шилжиж ирсэн

Аль сургуульд шилжсэн

1