ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх...

Нийтлэгч : .
Огноо: 2011-12-10 00:00:00

Ректорын 2007 оны 01 дүгээр сарын 23-ны

өдрийн . . . тоот тушаалын хавсралт 2

 

ХААИС-ИЙН оюутны мэдлэг, Чадварыг дүгнэх журам

 

Нэг. Нийтлэг зарчим

 

1.1 ХААИС-д суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтлана.

1.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын төвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт (хөндлөнгийн үнэлгээ) байна.

1.3 Улирлын шалгалтыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-н тогтоосон цаг хугацаанд зохион байгуулна.

1.4 Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно.

1.5 Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагааг шинжлэх ухаан үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулан явуулна.

1.6 Ижил кодтой, ижил кредиттэй хичээлийн шалгалтыг тест, бичгийн хэлбэртэй авах тохиолдолд нэг цагт, нэгэн зэрэг явуулна.

1.7 Ижил мэргэжлээр суралцаж буй өдөр, эчнээ, экстернат ангийн оюутны мэдлэг, чадварыг хичээлийн нэгэн ижил хөтөлбөрийн агуулгаар шалгаж дүгнэнэ.

1.8 “ХААИС-ийн бакалаврын сургалтын гэрээ”-ний дагуу төлбөр төлөөгүй оюутныг улирлын шалгалтанд оруулахгүй болно.

1.9 Оюутан тухайн хичээлийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухай сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн бичгээр өргөдөл гаргаж, тухайн хичээлийн шалгалт авах улиралд өгөх зөвшөөрөл авна.

1.10 Тухайн хичээлийг сонгосон боловч хичээлд суухгүйгээр улирлын шалгалтаа шууд өгч кредитээ тооцуулах хүсэлтэй оюутан улирлын эхний долоо хоногт тухайн хичээлийн кредитийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг тушааж, холбогдох сургуулийн сургалтын албанд өргөдөл гарган шалгалт өгнө. Шууд тооцуулах шалгалт нь зөвхөн ерөнхий суурь хичээлд зөвшөөрөгдөнө.  

Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн систем (ОҮНС)

2.1 Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг, чадварыг  ОҮНС-ээр үнэлж дүгнэнэ.

2.2 Оюутны сурлагын амжилтыг тухайн улиралд үзсэн бүх хичээлийн голч дүнгээр дүгнэнэ.

2.3 Оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ стандарт ба стандарт бус үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: А, В, С, D, F нь стандарт үнэлгээ, CR, NC, E, W, R нь стандарт бус үнэлгээ байна.

2.4 Оюутны мэдлэгийн түвшинг 100 хувийн үнэлгээгээр дүгнэж А, В, С, D, F, CR, NC гэсэн үсгэн дүнг тавина. Энэ нь оюутны тухайн хичээлийн дүн юм. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд дараах лавлах хүснэгтийг хэрэглэнэ.                                                                                     

Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

                                             Хүснэгт 1

Рейтинг оноо / хувиар/

Үсгэн үнэлгээ

Үнэлгээ-ний оноо/ чанарын/

Үнэлгээний болзол

1

90-100

3.6<

А

4.0

Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан бүрэн бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн, хичээлийн ухагдхуун, ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна.

2

80-89

3.2<3.59

В

3.0

Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.

3

70-79

С

2.0

Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох  энгийн даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна. 

4

60-69

D

1.0

Сурлагын дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдхуунуудыг жигд ойлгоогүй , харьцангуй хялбар бодлогыг бодох чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар , дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай. 

5

0-59

F

0.0

Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.

а