ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШИЙН

Нийтлэгч : .
Огноо: 2012-01-09 00:00:00

Ректорын 20  оны . . . тоот

тушаалын хоёрдугаар хавсралт

ХААИС-ийн профессор багшийн ажлыг

төлөвлөх гүйцэтгэлийг тооцох журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах, ХААИС-ийн стратегийн бодлогыг хэрэгжүүлэх; сургалтын технологийг шинэчлэх, чанарыг дээшлүүлэх чиглэлээр профессор багш /цаашид “багш” гэнэ/ нарын ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцоход энэхүү журмын зорилго оршино.

1.2.Багшийн эрдэм мэдлэг, багшлах ур чадварт тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, ажлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, үнэлэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, багшийг хөгжүүлэхэд энэхүү журам үйлчилнэ.

1.3.Багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон бусад  үйлчилгээний ажлын 48 цагийг 1 багц цагт тооцох ба тэдгээрийг үнэлэх зохистой харьцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Багш нарын хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ

2.1.ХААИС-ийн багш дараах үндсэн гурван төрлийн ажил гүйцэтгэх үүрэгтэй.     

Үүнд:

A.Танхимын сургалт,

Б. Эрдэм шинжилгээ /ба зохион бүтээх, бусад бүтээлч үйл ажиллагаа/,

В. Бусад ажил /танхимын гадуурх сургалт, мэргэжлийн үйлчилгээ, сургууль, нийгэм олон нийтэд үзүүлэх үйлчилгээ/

2.2. Багшийн хөдөлмөрийг кредит тогтолцоонд нийцүүлэн багц буюу кредит цагаар үнэлнэ.

2.3. Тэнхим нь хичээлийн улирлын эхэнд багш нарынхаа сургалт, судалгааны ажлын ноогдлыг 2 хувь үйлдэн, сургалтын хөтөлбөрийн эрхлэгчээр хянуулан, бэрэлдэхүүний сургуулийн захирлаар батлуулж нэг хувийг Сургалтын бодлого зохицуулалтын албанд хадгалуулна.

2.4. Багшийн сургалт, заах аргын үйл ажиллагааны танхимын цагийг “А” цаг, эрдэм шинжилгээний ажлыг “Б” цаг, мэргэжлийн  болон бусад үйлчилгээ, танхимын цагт үл тооцогдох сургалт заах аргын үйл ажиллагааны цагийг “В” цаг гэж тооцон албан тушаалын зэрэглэлээс хамаарч нэг хичээлийн жилд гүйцэтгэх ажил дараах кредит цагийн хэмжээтэй байна.

Багшийн жилд гүйцэтгэх кредит цаг норм

Багшийн албан тушаалын зэрэглэл

“А” цаг

“Б”цаг

“В”цаг

Зөвлөх профессор /50 хувь/

8

 

 

Профессор

14

6

5

Дэд профессор

15

5

5

Ахлах багш

16

4

5

Багш

17

3

5

Дадлагажигч багш

16

2

7

 

 

2.5.Багшийн ажлын норм дахь “А”, “Б”, “В” цагууд нь “А” цагаас “Б”, “В” цаг руу шилжих боломжтой харин “В” цагаас “А”, “Б” цаг руу, “Б” цагаас “А” цаг руу шилжих боломжгүй байх зарчим баримтлана.

 

2.6.Багшийн ажлын норм дахь “А” цагт хичээл заах сургалтын ажлаас гадна дараах ажлуудыг тооцно. Үүнд:

 

  • Сургалтын дадлага удирдах /25 хүнтэй 1 бүлэг 7 хоногт/               - 0.5 кр,
  • Үйлдвэрлэлийн дадлага тайлан хамгаалуулахад /оюутан тутамд/   - 0.02 кр, -ээр бодож комиссын гишүүдэд хуваарилна.
  • Үйлдвэрлэлийн дадлага тайлан уншихад  /оюутан тутамд/          - 0.05 кр
  • Төгсөлтийн ажил удирдахад ажил тутамд                                          - 0.3 кр. 
  • Төгсөлтийн шалгалт өгсөн оюутан тутамд 0.05 кредитээр тооцож комиссын гишүүдэд,
  • Төгсөлтийн шалгалтын нарийн бичгээр ажиллахад оюутан тутамд 0.01 кредит ноогдуулна

 

2.7. Профессор багш “А” цагийн гүйцэтгэлийн 30%-иас, дэд профессор багш “А” цагийн гүйцэтгэлийн 20%-иас, докторын зэрэгтэй ахлах багш “А” цагийн гүйцэтгэлийн 10%-иас доошгүй кредитийг магистр, докторын түвшний танхимын сургалтаас бүрдүүлнэ.

 

2.8. Тухайн мэргэжлийн чиглэлийн магистр, докторын хөтөлбөр байхгүй болон элсэгч оюутангүй тохиолдолд дээрх ноогдлыг бакалаврын сургалтын “А” цагаар гүйцэтгэж болно.

 

2.9. Бакалаврын сургалтын лекцийн хичээлийг зохион байгуулахдаа танхимийн багтаамж, оюутны тоог харгалзан төлөвлөх бөгөөд 80 хүртэлх оюутанд лекц уншсан бол лекцийн бүлгийн тоог 1-ээр, 81-ээс дээш бол оюутны тоог 80-д харьцуулж лекцийн бүлгийн тоог тогтооно. Семинарын хичээлийг 30, дадлагын хичээлийг 25, лабораторийн хувьд боловсролын суурь, мэргэжлийн суурь хичээлийг 20, мэргэшүүлэх хичээлийг 15 оюутнаар бүлэглэнэ.

 

2.10. Лекц унших багш нь мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлийн хувьд багш, түүнээс дээш албан тушаалын зэрэглэлтэй байна.

2.11. Лекц, дадлага, семинар, лабораторийн хичээлээс хамааран багшийн сургалтын ажлын ноогдлыг дараахь томъёогоор төлөвлөж гүйцэтгэлийг тооцно. Үүнд:

профессор багш зураг

 

2.12. Эчнээ хэлбэрээр суралцагчдад хичээл заасан багшийн кредитийг оюутны тооноос хамааруулан 15 ба түүнээс цөөн байвал уг хичээлийг заасан багшид тухайн хичээлийн кредитийн 50 хувиар тооцох ба 16-аас дээш бол 2.11 дэх томъёогоор тооцож кредитийг олгоно. Эчнээ хэлбэрээр хичээл заасан багшид бие даалтыг тооцохгүй.

 

2.13.Өдрийн ангийн хувьд тухайн хичээл, багшийг сонгосон оюутны тоо 15 ба түүнээс цөөн байвал уг хичээлийг заасан багшид тухайн хичээлийн кредитийн 75 хувиар тооцох ба 16-аас дээш бол 2.11 дэх томъёогоор тооцож кредитийг олгоно.

 

2.14.Экстернат оюутанд хичээл заасан багшид оюутан тутамд тухайн хичээлийн кредитийн 10%-иар гүйцэтгэл тооцно.

Багшийн хөдөлмөрийн “Б” цагийг тэнхимийн эрхлэгч жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулж, гүйцэтгэлийг үр дүнгээс хамааруулан үндсэн баримттай тулгаж тооцно.

Багшийн  “Б” цагт хамаарах ажил, үйлчилгээний хэмжээ

Эрдэм шинжилгээний бүтээл:

 

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Хэмжээ

Кредит /max/

1  

Монограф (нэг сэдэвт зохиол) бичих [1] (Монгол хэлээр)

1 хх

0.5

- Гадаад хэлээр

1 хх

0.6

2  

ШУ Докторын диссертаци

1 ажил

5

3  

Докторын диссертаци

1 ажил

3

4  

Сурах бичиг (редакцийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн)

1 хх

0.2

5

Сурах бичиг орчуулж хэвлүүлэх

1 хх

0.1

 



[1] Шинжлэх ухааны тодорхой салбарын нэг чиглэлээр судлаач эрдэмтэн өөрийн хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний үр дүнг үндэс болгон бусад эрдэмтэдийн судалгааны үр дүнтэй харьцуулан нэгтгэж, асуудлыг тал бүрээс авч үзэж, шийдэгдсэн ба шийдэгдээгүй (нээлттэй) асуудлууд, тэдгээрийн онол-практикийн ач холбогдлыг харуулсан бүтээлийг монограф гэж үзнэ. Эл шаардлагыг хангаагүй бүтээлийг “ном” гэсэн ангилалд хамааруулна.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих:

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Хэмжээ

Кредит /max/

Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд

1 илтгэл

0.1

2

ХААИС-ийн хэмжээнд

1 илтгэл

0.2

Улсын хэмжээнд

1 илтгэл

0.4

Олон улсын хэмжээнд

1 илтгэл

0.8

 

Эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд[2]

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Хэмжээ

Кредит /max/

ХААИС-ийн  хэмжээнд

1 өгүүлэл

0.5

2

Улсын хэмжээнд

1 өгүүлэл

0.8

Гадаадад, хурлын бүрэн илтгэлийн эмхэтгэлд

1 өгүүлэл

1

Гадаадын мэргэжлийн сэтгүүлд

1 өгүүлэл

1.5

[2]Хамтын бүтээлд кредит цагийг зохиогчийн тооноос хамааруулан 2 хүн хамтарсан бол хүн тус бүрт бүтнээр, 3-5 хүн хамтарсан бол хүн бүрт 70%, 5-аас дээш хүн хамтарсан бол хүн бүрт 50%-иар тооцно.

Оюутны судалгааны ажил удирдах

 

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Хэмжээ

Кредит /max/

1

Магистрант удирдаж хамгаалуулах

1 магистрант

1

2

Докторант удирдаж хамгаалуулах

1 докторант

2

3

Докторантын эрдэм шинжилгээний илтгэл удирдах:

Илтгэл бүр

0.3

Магистрантын эрдэм шинжилгээний илтгэл удирдах:

0.2

Бакалавр оюутны эрдэм шинжилгээний илтгэл удирдах

0.1

 

Удирдсан оюутны эрдэм шинжилгээний ажил нь олон улсын хэмжээнд амжилт үзүүлсэн тохиолдолд 0.2 кр, улсын хэмжээнд амжилт үзүүлсэн тохиолдолд 0.1 кр нэмж олгоно.

Эрдэм шинжилгээний бусад  ажил

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Кредит /max/

1

Оюуны бүтээл / патент, ашигтай загвар, стандарт[3]

1.0

2

Улсын болон шинжлэх ухааны байгууллагын захиалгаар гүйцэтгэж буй судалгааны ажил[4] удирдах

1.5

3

Улсын болон шинжлэх ухааны байгууллагын захиалгаар гүйцэтгэж буй судалгааны ажил[4] гүйцэтгэх

0.5

4

Ивээн тэтгэж санхүүжүүлсэн байгууллагын захиалгаар гүйцэтгэж байгаа судалгааны ажил[5] удирдах

1.5  

5

Ивээн тэтгэж санхүүжүүлсэн байгууллагын захиалгаар гүйцэтгэж байгаа судалгааны ажил[5] гүйцэтгэх

0.5

6

Бусад их сургууль, байгууллагатай хамтарсан судалгаа гүйцэтгэж байгаа бол

1.0

7

Сурах бичиг редакторлох

0.05

8

Судалгааны ажлын арга зүй батлуулах

0.5

9

Докторын ажлын онолын семинар хэлэлцүүлэх

0.8

10

Докторын ажлын судалгааны семинар хэлэлцүүлэх

1

 

[3] Патент, ашигтай загвар, шинээр боловсруулсан стандарт, шинээр боловсруулсан технологи,

 

 

[4] Шинжлэх ухаан технологийн төсөл, төрийн болон шинжлэх ухааны байгууллагын захиалгаар гүйцэтгэх тендер, зөвлөх үйлчилгээ, онолын суурь судалгаа, инновацийн төсөл зэргийг гүйцэтгэж сургуульд зохих орлого оруулсан бол кредитийг тооцно.

 

 [5] Төрийн бус байгууллага, компаниудын захиалгаар гүйцтгэж  буй гэрээт ажил, төсөл, хөтөлбөр, зэхэц ажил, туршилтын машин, тоног төхөөрөмж зэргийг гүйцэтгэж сургуульд зохих орлого оруулсан бол кредитийг тооцно.

 

Багшийн  “В” цагт хамаарах ажил, үйлчилгээний хэмжээ

 

В1 Танхимын гадуурх сургалт

 

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Хэмжээ

Кредит /max/

1

Хичээлд бэлтгэх

 

 

а/ Хичээлийн стандарт хөтөлбөр шинээр боловсруулах

1

0.5

б/ Хичээлийн стандарт хөтөлбөр шинэчлэн сайжруулж боловсруулах

1

0.1

в/ Давтан зааж буй хичээлийг шинэчлэн, сайжруулж бэлтгэх

1 иж бүрэн

0.5

г/ Сургалтын төлөвлөгөөнд шинээр тусгагдсан хичээлийг анх удаа заахад бэлтгэх

1 иж бүрэн

1

д/ Оюутны бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтыг шинэлэг арга барилаар заасан хичээлийн бэлтгэл

1

0.5

е/ е-book, е-тест, е-хичээлийн материал бэлтгэх

1 иж бүрэн

1

2

Албан ёсоор гаргасан хуваарийн дагуу мэргэжлийн хичээлээр оюутанд зөвлөгөө өгөх

48 цаг тутамд

1

3

Шалгалт

   

а/ Шалгагч багшаар ажиллах

100 оюутанд

1

б/ Ассистент багшаар ажиллах

100 оюутанд

0.2

4

Ангийн ажил

1 ажил

0.1

5

Сурах бичиг, гарын авлага бичих[6]

1

2 хүртэл

6

Лабораторийн ажил шинээр тавих

1 ажил

0.1

7

Эчнээ даалгавар шалгах

1 ажил

0.03


[6]Эрдэм шинжилгээний бүтээлд тооцуулагүй бол ЭНБД-ын саналыг үндэслэн 2 хүртэл кредит тооцно.

 

 

В2 Мэргэжлийн үйлчилгээний ажил

Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт

Хэмжээ

Кредит /max/№

1     

ХААИС, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөл, магистр, докторын хамгаалуулах зөвлөлийн байнгын гишүүн, сургалт заах аргын зөвлөлийн гишүүн (давхардуулан тооцож болно.)-ээр ажилласан бол

1 хич. жил

 

1

2     

Лаборатори, кабинет хариуцан ажиллах

1 хич. жил

1

3     

Тэнхмийн шийдвэрээр багшийн хичээлд сууж зөвлөгөө өгөх

2 цаг

1/16

4     

Профессор багшийн хичээлд сууж зөвлөгөө авах[8]

48 цаг

2

5     

Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах албан ёсны комисст ажиллавал

-          Сургуулийн хэмжээнд

-          Улсын хэмжээнд

1 арга хэмжээ

 

 

0.5

1.5

6     

Оюутны төлөвшлийн ажил:

-          Зөвлөх багшаар ажиллах

хич. жил

 

0.5

7     

Оюутныг дагуулан сургах, эрдэм шинжилгээний дугуйлан удирдах

1 улирал

1

8     

Олон улсын хурал зохион байгуулах (комиссын гишүүдэд тэнцүү хуваарилна)

1 хурал

2

9     

Удирдлагын үүрэг даалгаврын биелэлт

1 хич.жил

3 хүртэл

[8]Дадлагажигч багш нь өөрийн дагалдан ажиллаж буй профессор багшийн 2-оос доошгүй кредитийн хичээлд сууж зөвлөгөө авна.

Гурав. Албан тушаалын норм, нэмэгдэл

3.1.Багшийн орон тоо, албан тушаалын зэрэглэлд харгалзах 1 кредитийн хөлсийг жил бүр шинэчлэн тогтоож мөрдөнө. 

3.2.Бүрэлдэхүүний сургуулийн захирал нэг хичээлийн жилд 4 кредит цагийн ажил гүйцэтгэж, профессороос доошгүй албан тушаалын зэрэглэлд ажиллах бөгөөд сар тутамд албан тушаалын нэмэгдэл олгоно.

3.3.Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нэг хичээлийн жилд 6 кредит цагийн ажил гүйцэтгэж, дэд профессороос  доошгүй албан тушаалын зэрэглэлд ажиллах бөгөөд сар тутамд албан тушаалын нэмэгдэл олгоно.

3.4.Тэнхмийн эрхлэгч тэнхимийн үндсэн багшийн тооноос хамааруулан 8 хүртэлх кредит цагийн ажил гүйцэтгэж, дэд профессороос доошгүй албан тушаалын зэрэглэлд ажиллах бөгөө сар тутамд албан тушаалын нэмэгдэл олгоно.

Сургуулийн захирал

3

1

Эрдэмтэн нарийн бичгийн дарга

4

2

Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч

4

2

Тэнхимийн эрхлэгч /үндсэн багшийн тоо 10-аас дээш/

5

3

Тэнхимийн эрхлэгч /үндсэн багшийн тоо 10-аас доош/

6

2


Дөрөв. Багшийн ажлыг төлөвлөх, тооцох

 

 

4.1 Тэнхимийн эрхлэгч “Хичээл сонголт”-ын мэдээг үндэслэж “Хавсралт-I”-ээр тэнхимийн гүйцэтгэх ажлын төлөвлөлт, хуваарилалтыг хийж, сургалтын хөтөлбөрийн эрхлэгчээр хянуулан сургуулийн захирлаар батлуулна.

 

4.2 Тэнхимийн эрхлэгч тэнхимийн багш нарын жилийн сургалтын ажлын цагийг жигд хуваарилах үүрэг хүлээнэ.

 

4.3 Хичээлүүдийг зөвхөн мэргэжлийн тэнхим хариуцах бөгөөд тэнхимийн эрхлэгч нь багш нарынхаа өөрийн сургуулийн болон бусад бүрэлдэхүүний сургуулиудад заах хичээлийн ноогдлыг холбогдох сургалтын албадын захиалгад үндэслэн хуваарилж зохицуулна. Бүрэлдэхүүний сургуулиуд мэргэжлийн тэнхимд захиалга өгч тохиролцолгүйгээр шууд багштай тохирон хичээл заалгах,  цагийн багшийн журмаар ажиллуулахыг хориглоно.

 

4.4 Сургалтын цагийн лекц, дадлага, семинар, лаборатори, бие даалтын харьцааг тухайн хичээлийн батлагдсан стандарт хөтөлбөрт заасны дагуу төлөвлөнө. Хичээл нь “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын (Хавсралт V, VI)-аар баталгаажсан байна.

 

4.5 Удирдах дээд байгууллага, сургуулийн захиргааны шийдвэрээр өөр ажилд томилогдох, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, чөлөө авах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны чөлөө авсан багшийн ажлын нормоос тухайн чөлөөний хугацаанд ногдох кредитийг албан ёсны тодорхойлолт, баримтыг үндэслэн хасаж тооцно.

 

4.6 Дээрх тохиолдолд тухайн багшийн хичээлийг бүрэлдэхүүний сургуулийн Сургалтын албаны зөвшөөрлөөр өөр багшид шилжүүлэн өгч илүү цаг гүйцэтгүүлж болно.

 

4.7 Багш нь “А” цагийн жилийн ажлын нормыг 100% хүртэлх кредитээр давуулан гүйцэтгэж болох бөгөөд энэхүү илүү гүйцэтгэсэн кредитэд илүү цагийн хөлс олгоно. Илүү цагийн кредитийн хөлсийг жил бүр шинэчлэн тогтоож мөрдөнө.

 

4.8 Эхний жилд ажиллаж байгаа дадлагажигч багшийн жилийн ажлын нормыг давуулан төлөвлөхгүй.

 

4.9 Багшийн “Б” цагийн жилийн ажлын нормоос давуулан гүйцэтгэсэн 2 хүртэлх кредитэд илүү цагийн хөлс олгоно.

 

4.10  Багшийн “В” цагийн жилийн ажлын нормоос давуулан гүйцэтгэсэн ажилд илүү цагийн хөлс тооцогдохгүй.

 

4.11  Тэнхимийн эрхлэгч гэрээт багшийг сонгож гэрээ байгуулна. Гэрээг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн захирал гэрээт багшийн тоо, заах хичээл, кредитийн хэмжээг хянаж тушаалаар баталгаажуулна. Гэрээт багшийн цол, зэргээс хамааруулан кредитийн хөлсийг тухайн хичээлийн жилд шинэчлэн тогтоож мөрдөнө.

 

4.12  Гэрээт багшид  улиралд 8 кр-ээс илүү ажил төлөвлөхгүй байх ба нэг тэнхимд 2-оос илүү гэрээт багш ажиллуулахыг хориглоно.

 

4.13  Тухайн салбарт тэргүүлэх нэр хүндтэй гадаад, дотоодын эрдэмтэн, бизнесмен хүмүүсийг урьж нэг удаагийн лекц уншуулахад цагийн 20.000 төгрөгний хөлс олгоно. Энэ нь тухайн жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан байна.

 

4.14  Аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжилтэнд үйлдвэрлэлийн дадлагыг удирдахад оюутан тутамд үйлдвэрлэлийн дадлагын нийт кредитийн төлбөрийн 50%-тай тэнцэх хэмжээний хөлс олгоно. 

 

4.15  Журнал нь багшийн ажлын гүйцэтгэлийг хөтлөх үндсэн баримт болох учир сар бүр тэнхимийн эрхлэгч <> (Хавсралт II), <> (Хавсралт III),<> (Хавсралт IV) -тай тулгаж, <>(Хавсралт V)-нд нийт гүйцэтгэсэн кредитийг улирлын эцэст тооцоо хийнэ.

 

4.16  ХААИС-ийн багш нар нь хичээлийн жилд энэ журмын 2.4-т заасан сургалт “А”, эрдэм шинжилгээ “Б”, бусад ажил “В”-ын норм тус бүрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

4.17  Тэнхимийн эрхлэгч багш бүрийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг үндсэн материалтай тулгаж, улирал, хичээлийн жилээр тэнхимийн хэмжээнд нэгтгэж дүгнэнэ.

 

4.18 Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч тэнхимүүдийн ажлын төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлийг хянан нийт болон илүү (дутуу) кредитийн хэмжээг тодорхойлж бүрэлдэхүүний сургуулийн захирлаар батлуулна.

 

4.19   Багш тухайн хичээлийн жилд гүйцэтгэх ажлаа хүндэтгэх бус шалтгаанаар биелүүлээгүй бол дутуу гүйцэтгэсэн кредит цагийн хөлсийг амралтын хугацааны цалингаас нь суутгана.

Хүснэгт1

Хүснэгт2

Хүснэгт3

 Хүснэгт4

 Хүснэгт5
Хүснэгт6

Хавсралт V

Багшийн цагийн  гүйцэтгэлийн

нэгдсэн товчоо

 н……………………………………………………… 200…./ 200…….. оны хичээлийн жилд нийт …………….. (“А”+”Б”) кредит цагийн ажил гүйцэтгэж ………… хоног чөлөөтэй байсан, өвчтэй байсан, мэргэжил дээшлүүлсэн ( аль тохирохыг зурах )  тул гүйцэтгэвэл зохих сургалтын цагийн хэмжээг ……. кредит цагаар нэмэгдүүлж  (хорогдуулж ) ……. Кредит цагаар тогтоож, нормоос давуулан  (дутуу) гүйцэтгэсэн ………… кредит цагийн хөлсийг олгуулах ( суутгах ) – аар тодорхойлов.

 

Тодорхойлсон тэнхимийн эрхлэгч…………………………..

………….. он …………… сар ………… өдөр

 

н ………………………………………. 200 ……/ 200 ……… оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажил ба тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолтыг үндэслэн …………….. цаг (кредит цаг ) хөдөлмөрлөсөн болохыг тогтоож, нормоос давуулан ( дутуу) гүйцэтгэсэн …………. цаг ( кредит ) –ийн хөлсийг олгохоор  ( суутгахаар )  шийдвэрлэв.

Ээлжийн амралт ажлын …… хоног, өвөл …… хоног амарсан, зун ……………. Амрана.                                Амралтын хугацаа :                       -   Эхлэх: -          Дуусах:

 

Гүйцэтгэлийг  хянаж тооцсон :

Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч…………………………….

 

……………. Он ………….. сар ………… өдөр


Цагийн тооцоог үндэслэж н ……………………………. д ………… цаг ( кредит цаг ) – ийн хөлсийг ………………………………… бодож олгохыг  ( суутгахыг ) зөвшөөрөв.


Сургуулийн захирал…………………………………………