Ректорын 2012 оны тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
Энэхүү журмын зорилго нь ХААИС-д профессор багш /цаашид багш гэх/ ажиллуулах; багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага, түүнийг хөгжүүлэх, багшийн мэдлэг, чадварыг үнэлэх үйл ажиллагааг Боловсролын тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хууль, ХААИС-ийн дүрэмд нийцүүлэн зохицуулахад оршино.
1.1. ХААИС-ийн багш нь сургуулийн эрхэм зорилгыг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө мэргэжлийн ур чадвараа ахиулж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон олон нийтийн үйлчилгээний ажил эрхэлдэг, оюутан суралцагчдад гүн бат мэдлэг, чадвар, дадал олгохын төлөө байнга санаачлагатай ажилладаг сурган хүмүүжүүлэгч байна.
1.2. ХААИС-ийн багш нь онолын гүнзгий мэдлэгтэй; судалгааны ажлын арга зүй эзэмшсэн үйлдвэрлэлийн дадлага туршлагатай; сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар, дадалтай; онол арга зүй заах арга, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө байнга санаачлагатай ажилладаг; залуусыг сурган хүмүүжүүлэх, амьдралын ухаанд сургах үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг; оюуны өндөр соёл, зан төлөвшилтэй байна.
1.3. Багш бүхэн сургалт, судалгааны ажилдаа хоёроос доошгүй хэлээр мэдээллийн технологийн ололтыг ашиглахаас гадна мэргэжлийн салбарт үйлчилгээ үзүүлдэг; тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээний ажил тогтмол гүйцэтгэдэг байна.
1.4.“ХААИС-ийн багш өөрийн үнэлгээний тайланг” тэнхим, бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлд улирал бүр хэлэлцүүлэн дүгнүүлж байна.
1.5. Багшийн ёс зүйн дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, түүний шаардлагыг хангасан байна
2.1.Тэнхимийн цагийн ногдлыг үндэслэн бүрэлдэхүүний сургууль болон ХААИС-ийн захиргааны шийдвэрийг үндэслэн сургалтын бодлого зохицуулалтын алба шинээр авах багшийн мэргэжил, тоог хянаж баталгаажуулна.
2.2.Хүний нөөц, эрх зүйн асуудал эрхэлсэн референт нь сургалтын бодлого зохицуулалтын албатай хамтран мэргэжлийн чиглэл, орон тоог үндэслэн багш авах тухай зарлалыг сонгон шалгаруулалт эхлэхээс 21 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
2.3.Багшаар ажиллах хүсэлт гаргагч нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх бөгөөд дараахь материалыг бүрдүүлэн Хүний нөөц, эрх зүйн асуудал эрхэлсэн референтэд бүртгүүлнэ. Үүнд:
2.4.ХААИС-ийн шинэ багшийн сонгон шалгаруултын шаардлага хангасан хүсэлт гаргагч сонгон шалгаруулалтанд орох эрхтэй.
2.5.Хүсэлт гаргагч нь гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүй, мэргэжлийн шалгалт өгнө.
2.6.Гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүйн шалгалтыг Сургалтын бодлого зохицуулалтын алба зохион байгуулна.
2.7.Гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүйн шалгалтуудын дундаж оноо нь дадлагажигч багшийн орон тоон дээр хүсэлт гаргагчийн хувьд 60%, бусад албан тушаалын зэрэглэлд хүсэлт гаргагчийн хувьд 80%-аас дээш нөхцөлд мэргжлийн шалгалтанд оруулна.
2.8.Мэргэжлийн шалгалтыг тухайн мэргэжлийн тэнхим зохион байгуулах ба шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
2.9.Мэргэжлийн шалгалтанд 80%-иас дээш оноо авсан хүсэлт гаргагчдыг тэнхимийн хурлаар хэлэлцэн тухайн орон тоонд зарлагдсан тоогоор бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлд санал оруулна.
2.10.Тэнхимийн саналыг бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөл хэлэлцэж Сургалтын бодлого зохицуулалтын албанд уламжилна.
2.11.Сургалтын бодлого зохицуулалтын алба бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлийн саналыг Ректорын зөвлөлийн хуралд танилцуулж шинээр багш авах асуудлыг баталгаажуулна.
2.12.Багшийн сонгон шалгаруулалтыг зөвхөн улирлын эцэст зохион байгуулж дараагийн улирлын ажлын төлөвлөлт, хуваарилалт хийх нөхцөлөөр хангасан байна.
2.13. Багшийн мэргэжлийн чиглэл, заах хичээлтэй уялдуулан дараахь нэмэлт шаардлагууд багшаар ажиллуулахад харгалзан үзэх үндсэн үзүүлэлт болно Үүнд:
а/ Гадаад хэлний багшийн хувьд TOEFL–550, IBT-80, IELTC-6.5 оноо авсан гэрчилгээтэй байх.
б/ Мэдээлэл зүйн багш нь компьютерийн техник, программ хангамжийн ур чадварын шалгалтыг эрх бүхий мэргэжлийн байгууллагад өгсөн гэрчилгээтэй байх.
в/ Биеийн тамирын багшийн хувьд олон улсын хэмжээний болон спортын мастер цолтой байх.
ХААИС-д багшаар ажиллуулах
2.14. Ректорын зөвлөлийн хурлын шийдвэрээр багшлах ажилд тэнцсэн үндсэн багшид “ХААИС-ийн дүрэм”, “ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам” “ХААИС-ын багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ыг танилцуулж ажилд авна.
2.15. ХААИС-д шинээр авсан багштай бүрэлдэхүүний сургуулийн захирал 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
2.16. Шинэ багш мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших; сургалт, заах арга, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх; оюутны дунд соёл, олон нийтийн ажил зохиох ажлын арга барил эзэмших талаар 1 жилийн хугацаатай ажлын төлөвлөгөө гарган бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлөөр батлуулж ажиллах ба хичээлийн жилийн эцэст бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
3.1. ХААИС-ийн багш нь мэргэжлийн мэдлэг, чадварын хувьд байнга өсөн дээшилж байх ёстой. ХААИС-ийн багш мэргэшлээ дээшлүүлэхэд сургуулиас дараах хэлбэрээр дэмжлэг авч болно. Үүнд:
а.Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай ХААИС-ийн тогтоосон хэлхээ холбоог ашиглан мэргэшлээ дээшлүүлэх, хамтын судалгааны ажилд оролцох,
б.Дотоодын их дээд сургуулийн докторантурт суралцахад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх,
в.Улсын болон олон улсын эрдэм шинжилгээний төсөлт ажлын удирдагч, гүйцэтгэгчээр ажиллах,
г.ХААИС дээр зохиогддог гадаад хэл, мэдээлэл зүй болон мэргэжлийн бусад ахисан түвшний түр сургуульд суралцахад санхүүгийн дэмжлэг авах;
д Багшлах ур чадвараа дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах
е.Шинээр авсан багш нарыг сургуулийн дотоод дүрэм, журам, үйл ажиллагааны талаарх богино хугацааны сургалтыг зохион байгуулна.
3.2.Багшлах болон эрдэм шинжилгээний ажилд авъяас, сонирхолтойгоо харуулсан, цаашид ХААИС-д тогтвортой ажиллах хүнийг гадаадын өндөр зэрэглэлтэй сургуулийн докторын болон мэргэжлийн сургалтад ХААИС-ийн захиалгаар хамруулах, хамтын судалгааны ажил хийлгэх хэлбэрээр багш нарын залуу халааг бэлтгэнэ.
4.1. ХААИС-ийн багш нарыг тухайн салбар, мэргэжлийн чиглэлээр хийж буй сургалт, судалгааны ажлын чанар, үр дүнг харгалзан:
Профессор: а) профессор б) дэд профессор
Багш: а) ахлах багш б) багш
в) дадлагажигч багш гэсэн 5 шатлалтай албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.
4.2. Дээрх багшийн албан тушаалын 5 зэрэглэлд ажлын байрны тодорхойлолтонд
заагдсан ерөнхий болон тусгай шаардлагууд тавигдана.
5.1.Профессор багшийн албан тушаалын зэрэглэлийг “ХААИС-ийн профессор багшийг аттестатчилах журам”-ын дагуу аттестатчилж дараагийн хичээлийн жилд ажиллах албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоож, ректорын тушаалаар баталгаажуулан мөрдөнө.
5.2.Үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа профессор багшийн хөдөлмөрийн гэрээг жил бүр дүгнэнэ.
5.3.ХААИС-д олон жил ажиллаж байгаад тэтгэвэрийн насанд хүрсэн эрдмийн зэрэг цолтой багшийг бүрэлдэхүүний сургуулийн санал, өөрийн хүсэлтийг нь үндэслэн ректорын тушаалаар зөвлөх профессороор ажиллуулж болно.
5.4.Зөвлөх профессор нь 65 нас хүртэл ХААИС-ийн үндсэн ажилтан байх ба бакалавр, магистр, докторын сургалтанд хичээл зааж, судалгааны ажлыг нь удирдана. 65 наснаас хойш зөвлөх профессорын өөрийн хүсэлт, бүрэлдэхүүний сургуулийн захиргааны саналыг харгалзан 3 хүртэлх жилээр нэг удаа сунгах боломжтой.
5.5.Зөвлөх профессороор ажиллах эрх нь дуусгавар болсноос хойш гэрээт багшаар ажиллах, эрдэм шинжилгээний ажил удирдах эрхтэй.
Зөвлөх профессор өмнө нь ажиллаж байсан албан тушаалын зэрэглэлийн нормын 50 хувийг гүйцэтгэх ба тухайн зэрэглэлд харгалзах цалингийн сүлжээний 50 хувиар цалинжина.