АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ

Нийтлэгч : .
Огноо: 2012-01-10 00:00:00

Ректорын 20  оны    тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

ХААИС –ИЙН ПРОФЕССОР БАГШИЙГ

АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь ХААИС-ийн профессор багш /цаашид “багш” гэнэ/-ийн гүйцэтгэсэн  ажлыг үнэлэх, дүгнэх, албан тушаалын зэрэглэлийг тогтоох, хөдөлмөрийн гэрээг сунгах, цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулалтай   холбоотой асуудлыг зохицуулахад оршино.

1.2. Уг журмыг Монгол Улсын Боловсролын тухай болон бусад хууль тогтоомж, “ХААИС-ийн дүрэм”, “ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ын холбогдох заалтуудыг баримтлан боловсруулсан болно.

1.3. Тус сургуулийн багш нар өөрийн үнэлгээний тайлангаа бичиж хэлэлцүүлсний дараа аттестатчилалд хамрагдана.

1.4. Багшийн ажлыг үнэлэхэд үндэслэл сайтай, үнэн зөв, шударга, бодитой байх зарчмыг баримтална.

 

Хоёр. Аттестатчиллын агуулга, шалгуур үзүүлэлт

Багшийн ажлыг дараах 4 үндсэн төрлөөр үнэлнэ. Үүнд:

(А) сургалт,  заах арга зүйн үйл ажиллагаа

(Б) эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

(В) мэргэжлийн үйл ажиллагаа

(Г) сургууль, олон нийтийн үйлчилгээ байх болно.

Эдгээр шалгуурууд дотроо ажлын бүтээлийг тоо ба чанарын хувьд харуулж чадах дэд шалгууруудтай байна.

Багшаас нийт гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг 100 оноогоор дүгнэх ба багшийн албан тушаалын зэрэглэл, ажлын онцлогоос хамаарч дээрх хэсгүүдийн харьцаа өөр өөр болно.

2.1  Сургалт, заах арга зүйн үйл ажиллагаа “А”:

Сургалтын ажлын төрөлд танхимд хичээл зааснаас гадна хичээлийн бэлтгэл, оюутны бие даан суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн, хянаж шалгасан, ахисан түвшний сургалт  зэрэг дараах хэлбэрийн ажлууд багтана. Үүнд:

        А.1 Сургалтын ажил:

А.1.1 Танхимд заасан хичээлийн иж бүрдэл, удирдсан хээрийн, үйлдвэрлэлийн дадлагын хичээл. (Хичээлийн тодорхойлолттой харьцуулан хөтөлбөрийн биелэлтийг дүгнэнэ.)

А.1.2 Заах аргын үнэлгээ. Багшийн заах аргын үйл ажиллагаанд заах аргын зөвлөл, тэнхим, сургалтын алба хамтарсан үнэлгээ өгнө. Бүрэлдэхүүний сургууль дээр ажиллаж буй сурган заах аргын зөвлөл нь багш нарын хичээлд сууж дүгнэлт гаргасан байна.

А.2  Сургалтын технологи, арга зүйн материалын шинэчлэл:

А.2.1 Лекц, дадлага, семинарын гарын авлага

А.2.2 Сургалтанд шинэ арга хэрэглэсэн байдал, оюутны бие даан суралцахад зориулсан нэмэлт материал, шинэчилсэн буюу шинээр тавьсан лабораторийн ажил, төсөл, график тооцооны ажил, хичээлийн үзүүлэн, компьютерийн программ, техник хэрэгсэл; сургалтын арга зүйг өөрчлөн сайжруулах талаар санаачилсан шинэ хэлбэрийн ажил, туршилт, хүрсэн үр дүн, хичээлийн үндсэн сурах бичгээс гадна оюутны гар дээр өгсөн болон бусад нэмэлт материал, хичээлд хэрэглэсэн техник хэрэгсэл.

А.2.3 Электрон сургалтын материал буюу интернэтэд суурилсан сургалтын арга,  технологийг нэвтрүүлж, хичээлийн хөтөлбөрийг e_book хэлбэрт оруулах е-book, е-тест, е-сургалтын материал бэлтгэсэн байдал.

А.3 Оюутантай ажилласан байдал, хичээлийн технологийн мөрдөлт:

А.3.1 Оюутны сургалтын явц, мэдлэг дүгнэлт, Оюутны бие даан суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн байдал:

Оюутныг үнэлсэн арга, улирлын дүнгийн жагсаалт, амжилт, чанар, хичээлийн агуулга, зорилгод тохируулан оюутны мэдлэг, чадварын үнэлгээнд хэрэглэсэн сорилго, бусад аргыг баяжуулсан байдал. Оюутны бие даалтын график багшийн ажлын дэвтрийг харьцуулан биелэлтийг дүгнэнэ. Мөн хичээлийн бус цагаар тодорхой хуваариар оюутантай уулзаж зөвлөгөө өгсөн, оюутныг дагуулан сургасан байдлыг холбогдох баримтаар дүгнэнэ.

А.3.2 Хичээлийн технологийн мөрдөлт:

Хичээлийн технологийн мөрдөлтийг ХААИС-ийн сахилгын журмын дагуу арга хэмжээ авагдсан эсэх баримтаар дүгнэнэ.

2.2  Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа “Б”:

Багшийн эрдэм шинжилгээний ажлын үнэлгээнд:

        Б.1  Эрдэм шинжилгээний бүтээл:

Б.1.1 Докторын зэрэг хамгаалсан бүтээл:

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн тушаал, шийдвэр, докторын зэрэг  хамгаалсан диссертацийн  хувийг хавсаргах.

            Б.1.2 Судалгааны ажлын үр дүнг харуулсан ном, товхимол, номын бүлэг

Судалгааны ажлын үр дүнг агуулсан ном, номын бүлэг, сурах бичиг, нэг сэдэвт зохиол, бэлэн болгосон буюу хэвлэлд өгсөн гар бичмэл

            Б.1.3 Судалгааны ажлын батлуулсан арга зүй:

Эрдмийн зөвлөлөөр орж батлагдсан судалгааны ажлын арга зүй, ЭНБД-ын тодорхойлолтоор.

            Б.1.4 Нээлт, шинэ бүтээл, бүтээгдэхүүн, ашигтай загвар, оновчтой санал:

            Эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ, сертификатаар баталгаажина.

            Б.1.5 Эрдэм шинжилгээний бусад баримт бичиг

Дээрх эрдэм шинжилгээний бүтээлүүдэд тооцогдоогүй эрдэм шинжилгээний бусад ажил.

       Б.2 Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл:

            Б.2.1 Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих хэлэлцүүлэх

Сургууль, улс, олон улсын хэмжээнд илтгэл тавьж хэлэлцүүлсэн эмхэтгэл, хурлын удирдамж хөтөлбөрийг хавсаргах, тавьж хэлэлцүүлсэн илтгэл нь хамрах цар хүрээнээс хамаарч шилжин тооцогдоно. (Жишээ нь: Олон улсын хуралд тавьсан илтгэл нь улсын хэмжээний, сургуулийн хэмжээнд тавьсан илтгэлийг нөхөх, улсын хэмжээний хуралд тавьсан илтгэл нь сургуулийн хэмжээний илтгэлийг нөхөх зарчмаар тооцогдоно.)

Б.2.2 Эрдэм шинжилгээний өгүүлэл:

Гадаадын болон дотоодод мэргэжлийн сэтгүүл болон бүтээлд хэвлүүлсэн өгүүллийг тооцно. ( Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл  нь дотоодын мэргэжлийн сэтгүүл, бүтээлд хэвлэгдсэн өгүүллийг нөхөх зарчмаар тооцогдоно.)

Б.3 Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажилд оролцсон байдал:

Б.3.1 Улсын болон шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэж өгсөн судалгааны ажлын тайлан:

Б.3.2 Ивээн тэтгэж санхүүжүүлсэн байгууллагад хүлээлгэж өгсөн судалгааны тайлан:

Эцэслэн дуусаагүй хийгдэж буй судалгааны ажил, биетээр байгаа гар бичмэлийг тооцож болно. Хамтын бүтээлд өөрийн оруулсан хувь нэмрийг зохиогч нараар ялган тогтоолгосон байх шаардлагатай. Урьд жилд тооцуулсан юмуу өмнө нь тайлагнасан судалгаа, эрдмийн бүтээлийг авч үзэхгүй. Гагцхүү их хэмжээгээр шүүн засварласан бүтээлийг тэр тухай тайлбартайгаар оруулж болно.

2.3 Мэргэжлийн үйл ажиллагаа “В”

Энэ үнэлгээг дараах 4 чиглэлээр бүлэглэн хийнэ.

В.1  Мэргэжлийн үйлчилгээ:

  • Эрдэм шинжилгээний бүтээлд бичгээр өгсөн шүүмж    
  • Бусад судлаачид бүтээлийг зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авч ашигласан
  • Аливаа сан, төр засгийн газар, бусад байгууллагын хүсэлтээр боловсруулсан үзэл баримтлал, илтгэл, төсөл

В.2 Мэргэжлийн сурталчилгаа:

  • Мэргэжлийн чиглэлээр улсын олимпиад, радио телевизийн уралдаан зохион байгуулах комисст ажилласан,
  • Эрдмийн хамтлагт хүлээн зөвшөөрөгдсөн буюу хэвлүүлэхээр захиалагдсан бүтээл, урилгаар уншсан лекц. 

В.3 Мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт:

  • Докторын зэрэг хамгаалуулах, эрдэм шинжилгээний бүтээлийг шүүн хэлэлцэх эрдмийн болоод экспертийн зөвлөлд ажилласан
  • Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хяналтын албанд гүйцэтгэсэн үүрэгт ажил
  • Орон нутаг, улс, олон улсын эрдмийн хяналтын зөвлөлд гүйцэтгэсэн ажил
  • Улс, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, зөвлөгөөнд оролцсон, зохион байгуулах хороонд ажилласан.

В.4 Мэргэжил дээшлүүлсэн байдал

  • Мэргэжил боловсрол дээшлүүлэх бүх төрлийн үйл ажиллагаа

2.4 Сургууль, олон нийтэд үзүүлсэн үйлчилгээ “Г”:

Сургуулийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, олон нийт, соёл, боловсролын үйл хэрэгт ямар үүрэгтэй, хэрхэн оролцсоноо зохих баримтаар тайлагнана.

Г1. Тэнхимийн хяналтанд гүйцэтгэсэн үүрэгт ажил

  • Даасан ангийн голч дүн, сургалтын төлбөр төлөлт,даасан ангитай ажилласан байдал.
  • Мэргэжлийн салбарын анги, бүлгийг даан ажиллах, спорт, урлагийн болон мэргэжлийн хамтлагийг удирдах, уралдаан тэмцээнд удирдан оролцуулах
  • Тэнхим, сургууль, орчноо цэвэр байлгах, тохижуулахад анги, оюутныг удирдан оролцуулсан, санаачилсан үйл ажиллагаа.

Г.2 Бүрэлдэхүүний сургуулийн хяналтанд гүйцэтгэсэн үүрэгт ажил:

  • Сургалтын болон бусад зөвлөл, комисст ажилласан, хурал семинар төлөвлөж, зохион байгуулах ажилд ямар үүрэгтэй оролцсон г.м.

Г.3 ХААИС-ийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил :

  • Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой заавар, аргачлал зэрэг бичиг баримт боловсруулах, төсөл санал дэвшүүлэх, оюутан элсүүлэх ажилд оролцох, оюутны байгууллага болон номын сангийн үйл ажиллагаанд тусалсан
  • Сургуульд тодорхой хэмжээний орлого оруулах ажил.

   Г.4 Олон нийтийн үйлчилгээний ажил:

  • Зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн орлого, нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулахуйц ажлууд, төрийн бус байгууллагад зөвлөгчөөр ажиллах, Сургууль шинжлэх ухаан, бусад байгууллагад зөвлөгчөөр болон удирдах зөвлөлд сонгогдон ажилласан,
  • Ард олны боловсрол, мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлэн нэмэгдүүлэх, эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн нийтийн сонин сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, радио телевизээр бүтээлээ. түгээсэн
  • Урлаг, уран сайхны дорвитой зохиол бүтээл туурвин нийтлүүлсэн, өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан        

Багш нь жилд гүйцэтгэсэн ажлын тайланг гаргахдаа дээрх үндсэн 4 төрлийн ажилд холбогдох нотлох баримтуудаа тусгай загварын дагуу бүрдүүлж, гол амжилтаа нэгтгэн, мөн зорилт, төлөвлөсөн ажлаа бичсэн тайлбар хавсаргана. Тэрхүү тайлбарт онцлог ажил болон ажлынхаа дуусгасан, явцын, төсөвлөсөн үр дүнг тодорхойлсон байна.

2.5 Багшийг аттестатчилах шалгуур үзүүлэлт

Аттестатчилалд орох багшийн ажлыг дараахь хүснэгтэнд заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж онооны зарчмаар дүгнэнэ. (А) сургалт,  заах арга зүйн үйл ажиллагаа - 100 оноо, (Б) эрдэм шинжилгээний үйл ажиллагаа – 100 оноо, (В) мэргэжлийн үйл ажиллагаа – 25 оноо, (Г) сургууль, олон нийтийн үйлчилгээ 25 оноо нийт 250 оноогоор дүгнэнэ.

 

 . №

Аттестатчилах үзүүлэлтүүд

Авбал зохих онооны хувь

Багшийн зэрэглэл ба шалгуур үзүүлэлт

А

Сургалт, заах арга зүйн үйл ажиллагаа

 

100 оноо

А.1

Сургалтын ажил

1.0

50 оноо

1

Заадаг хичээлийн иж бүрдэл

0.6

+

2

Заах аргын үнэлгээ (Заах аргын зөвлөл, Сургалтын алба, Тэнхим үнэлгээ өгнө)

0.4

+

А.2

Сургалтын технологи, арга зүйн материалын шинэчлэлт

1.0

30 оноо

1

Лекц, семинар, дадлагын гарын авлага

0.5

+

2

Сургалтанд нэвтрүүлсэн шинэлэг ажил

0.25

+

3

Электрон сургалтын материал

0.25

+

А.3

Оюутантай ажилласан байдал, хичээлийн технологийн мөрдөлт

1.0

20 оноо

1

Оюутны сургалтын явц, шалгалтын амжилт, мэдлэг дүгнэлт, амжилт, чанар, оюутны бие даалтыг удирдсан байдал

0.6

+

2

Хичээлийн технологийн мөрдөлт

0.4

+

Б

Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

 

100 оноо

Б.1

Эрдэм шинжилгээний бүтээл

1.0

20 оноо

1

Докторын зэрэг хамгаалсан бүтээл

1

+

2

Судалгааны ажлын үр дүнг харуулсан ном, товхимол, номын бүлэг

0.5

+

3

Судалгааны ажлын батлуулсан арга зүй

0.3

+

4

Нээлт, шинэ бүтээл, бүтээгдэхүүн, ашигтай загвар, оновчтой санал

0.25

+

5

Эрдэм шинжилгээний бусад баримт бичиг

0.1

+

Б.2

Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл

1.0

50 оноо

1

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, хэлэлцүүлэх

  • Олон улсад
  • Улсын хэмжээнд
  • Сургуулийн хэмжээнд

 

 

0.4

0.2

0.1

 

 

+

+

+

2

Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх

  • Гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд
  • Гадаадын сэтгүүлд
  • Дотоодын хүлээн зөвшөөрөгдсөн сэигүүлд
  • Дотоодын сэтгүүлд

 

 

0.5

0.25

0.25

0.1

 

 

+

+

+

+

Б.3

Шинжлэх ухаан технологийн төсөл, гэрээт ажил

1.0

30 оноо

1

Улсын болон шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэн өгсөн судалгааны ажлын тайлан

0.6

+

2

Ивээн тэтгэж санхүүжүүлсэн байгууллагад хүлээлгэж өгсөн судалгааны ажлын тайлан

0.4

+

В

Мэргэжлийн үйл ажиллагаа

1.0

 25 оноо

1

Мэргэжлийн үйлчилгээ

0.25

+

2

Мэргэжлийн сурталчилгаа

0.25

+

3

Мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, сонгуульт ажил

0.25

+

4

Мэргэжил дээшлүүлсэн байдал

0.25

+

Г

Сургууль, олон нийтэд үзүүлэх үйлчилгээ

1.0

25 оноо

1

Тэнхимийн хяналтанд гүйцэтгэсэн үүрэгт ажил 

0.25

+

2

Бүрэлдэхүүний сургуулийн хяналтанд гүйцэтгэсэн үүрэгт ажил

0.25

+

3

ХААИС-ийн хэмжээнд гүйцэтгэсэн үүрэгт ажил

0.25

+

4

Олон нийтийн үйлчилгээний ажил

0.25

+

 

Гурав. Аттестатчилал явуулах арга

 

Аттестатчиллын үнэлгээг нэг удаагийн шалгалтаар цөөн хүний бүрэлдэхүүнтэй хийх байдлаас аль болох татгалзах, хичээлийн жилийн туршид тодорхой хуваарийн дагуу

 

-     Өөрийн үнэлгээний тайлан,

 

-     Оюутны үнэлгээ,

 

-     Гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүйн мэдлэгийн үнэлгээ

 

-     Комиссын үнэлгээ,

 

-     Мэргэжлийн удирдлагын үнэлгээнд

 

тулгуурлан явуулах бөгөөд тухайн төрлийн ажлыг үнэлэхэд эдгээр хүмүүсийн оролцоог доор тайлбарлах аргачлалаар нэгтгэн багшийн ажлын нэгдсэн үнэлгээг бодож гаргана.

 

3.1 Багш нь өөрийн хийж гүйцэтгэсэн үндсэн ажлаа үнэн зөв үнэлүүлэх үүднээс дэлгэрэнгүй тайлан бичиж, түүний агуулгыг нотлох баримтуудыг хавсаргасан байна. Багшийн ажлыг комисс, мэргэжлийн удирдлага үнэлэхдээ түүний тайлан, хавсаргасан материалд голлон үндэслэх болно. Багш тэнхмийн хамт олны өмнө ажлын тайлангаа тавих ба багшийн ажилд хамт олны өгсөн үнэлгээг протоколоор гаргаж тайлангийн материалд хавсаргана.

 

3.2 Улирал бүрд багшийн заасан нэг хичээлээр оюутнаас судалгаа авч үнэлүүлнэ. Ийм үнэлгээг Сургалтын бодлого зохицуулалтын албанаас боловсруулсан асуулга бүхий маягт, тусгай журмын дагуу зохион байгуулан авна. Судалгааг аль болох олон оюутан заадаг хичээлээр авах боловч жил дараалан ганц нэг хичээлээр, давтахгүйгээр тэр багшийн заадаг хичээлүүдийг аль болох бүрэн хамарсан байдлаар зохион байгуулна. Асуулгын эх материалыг Сургалтын бодлого зохицуулалтын алба хадгалж, үр дүнгийн хамт тухайн багшид шалгалтын дүн гарсны дараа өгнө.

 

3.3 Гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүйн шалгалтыг Сургалтын бодлого   зохицуулалтын албанаас хариуцан мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тест, ярилцлага хэлбэрээр  авна.

 

3.4 Аттестатчиллын комиссыг Ректорын тушаалаар томилно. Комисс аттестатчилалд орж  байгаа багш тус бүрийн ажлын нэгдсэн үнэлгээ өгнө.

 

3.5 Тэнхмийн эрхлэгч, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга,   захирал нар багшийн ажилд хамтарсан үнэлгээ өгнө. Ялангуяа тэнхмийн эрхлэгч  багшийнхаа тайланг нарийвчлан судалж, тодорхойлолт (дэлгэрэнгүй) гаргана.

Багшийн ажлын бүрэлдэхүүн хэсэг,  тэдгээрт харгалзах үнэлгээний онооны хувь  хэмжээг доорхи хүснэгтэнд зааснаар тогтооно.

 

Багшийнажлын бүрэлдэхүүн хэсэг

Сургуулийн

үнэлгээ*

Комиссынүнэлгээ

Дүн

А. Сургалтзаахарга

60%

40%

100%

Б. Эрдэмшинжилгээ

60%

40%

100%

В. Мэргэжлийнажиллагаа

60%

40%

100%

Г. Сургууль, олон нийтийн үйлчилгээ

60%

40%

100%

Д. Гадаад хэл

-

100%

100%

Е. Хууль эрх зүйн мэдлэг

-

100%

100%

Ё. Компьютерийн мэдлэг

-

100%

100%

 

Сургуулийн үнэлгээг сургуулийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч нарын үнэлгээний дунджаар тооцно.

 

 Дөрөв. Аттестатчиллын зохион байгуулалт

 

 

 

4.1 Аттестатчилалыг жил бүр “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуваарь”-т заасан  хугацаанд зохион байгуулна.

 

4.2 Багш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг загварын дагуу бичиж, зохих хавсралтуудын хамт багцлан тэнхмийн эрхлэгчид өгнө.

 

4.3 Оюутнаас багш болон хичээлийг тусгай маягтаар үнэлүүлэх үйл ажиллагааг Сургалтын албанаас эрхлэн зохион байгуулж, үр дүнг нэгтгэн улирлын шалгалтын дүн гарснаас хойш сургууль, тэнхмүүдэд хүргүүлнэ. Оюутнаас авсан үнэлгээний эх хувийг  харьцуулсан судалгааны материал болгон ашиглах ба нэг жил хадгална.

 

4.4 Тэнхимийн хамт олон тэнхимийн багш нарыг үнэлэх хурлыг хийж багш нэг бүрийн өөрийн үнэлгээний тайланг сонсоно.

 

4.5 Комисс багшийн өөрийн үнэлгээний тайланг тэнхмийн эрхлэгчээс авч судлан нэгтгэсэн үнэлгээгээ гаргана. Багштай нүүр тулан уулзсан байх шаардлагатай.

 

4.6 Тэнхмийн эрхлэгч,бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар багшийн ажилд хамтарсан үнэлгээ өгнө. Ялангуяа тэнхмийн эрхлэгч багшийнхаа тайланг нарийвчлан судалж, тодорхойлолт (дэлгэрэнгүй) гаргана. Тэд багшийн үндсэн төрлийн үүрэг бүрт өөрсдийн нэгдсэн үнэлгээ өгч нэгтгэн багшийн үнэлгээг бодож гаргана. Багшийн ажлын үнэлгээний асуудлаар тодруулах зорилгоор багштай нүүр тулан уулзсан байх шаардлагатай.

 

4.7 Багш нь дадлагажигч багшаар 2 жил ажиллаад “багш”-ийн зэрэглэлд,  бусад албан тушаалын зэрэглэлийн хувьд 3 жил тутамд аттестатчилалд орно.

 

4.8 Бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас багшийн ажилд шилжсэн тохиолдолд 2 жил ажилаад аттестатчилалд орно.

 

4.9 Багш нар аттестатчилал хоорондын хугацаанд гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүй, мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн байх үүрэг хүлээнэ.

 

4.10 ХААИС-ийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг үндэслэн тухайн албан тушаалын зэрэглэлд аттестатчилна.

 

4.11 Энэхүү журмын 4.7-д заасан хугацаанаас өмнө багш өөрийн хүсэлтээр аттестатчилалд орж болно.

 

4.12 Аттетатчиллын комиссыг /цаашид комисс гэнэ/ ХААИС-ийн ректорын тушаалаар томилно. Комиссын бүрэлдэхүүнд бүрэлдэхүүний сургуулийн заах арга зүйн зөвлөлийн гишүүд, ижил мэргэжлийн сургууль,  эрдэм шинжилгээний байгууллагаас уригдсан мэргэжлийн өндөр зэрэглэлийн эрдэмтэн багш, мэргэжилтэн байна.

 

4.13 Багшийн ажлыг сургуулийн удирдлага,  комисс үнэлэхдээ “Багшийн өөрийн үнэлгээний тайлан” болон түүнд хавсаргасан албан ёсны материалыг үзэж танилцаад хөндлөнгийн үнэлгээ өгнө. Тайланд аттестатчиллын хугацаанд хийсэн ажлын үр дүнг  тусгана.

 

 

 

 

 

 

Тав. Аттестатчиллын дүнг нэгтгэх, шийдвэрлэх

 

 

5.1. Энэхүү журмын 4.7-д заасан хугацаанд багш нь заавал аттестатчилалд орох бөгөөд энэ хугацаанд шалтгаангүйгээр аттестатчилалд ороогүй багшийн албан тушаалын зэрэглэлийг бууруулна. 

 

5.2. Аттестатчиллын ерөнхий дүнг нэгтгэхдээ албан тушаалын зэрэглэл тус бүрийн үнэлгээний хуудас /хавсралт I-IV/-аар багш бүрийн нэгдсэн дүнг тооцно.

 

5.3. Оюутны үнэлгээгээр 60-аас дээш, гадаад хэл, мэдээллийн технологи, хууль эрх зүйн шалгалтын дундаж оноо 60-аас дээш хувийн үнэлгээ авсан багш нар албан тушаалын зэрэглэл ахих эрх үүснэ.

 

5.4. Аттестатчиллын нэгдсэн дүнгээр авбал зохих доод оноо болон зэрэглэл ахих оноо нь албан тушаалын зэрэглэл бүрт ялгаатай байна.

 

Багшийн зэрэглэл

Албан тушаалын зэрэглэл ахих оноо

1

Дадлагажигч багш

60%  түүнээс дээш

2

Багш

70%  түүнээс дээш

3

Ахлах багш

80%  түүнээс дээш

4

Дэд профессор

90%  түүнээс дээш

5

Профессор

90%

 

5.5 Аттестатчиллын нэгдсэн дүнг комисс хэлэлцэж саналаа Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.

 

5.6. Сургалтын бодлого зохицуулалтын алба комиссын нэгдсэн дүнг Ректорын зөвлөлийн хуралд танилцуулж багшийн албан тушаалын зэрэглэлийг баталгаажуулна.

 

5.7. Атестатчиллын дүнг үндэслэн Ректорын тушаал гаргаж хичээлийн жилийн эхнээс тухайн албан тушаалын зэрэглэлд цалинжуулна.

5.8 Багшийн тухайн хичээлийн жилд гүйцэтгэсэн судалгааны болон эрдмийн ажлын бүтээлийг үнэлэхдээ урьд хийсэн ажлын үр дүнгээс ялгаж (түүнийг оролцуулахгүйгээр) авч үзнэ.