ХААИС-Д ГАДААДААС БАКАЛАВР ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нийтлэгч : .
Огноо: 2012-02-08 00:00:00

ХААИС-Д ГАДААДААС БАКАЛАВР ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг зүйл

  1. Энэхүү журмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг мөрдлөг болгон  боловсруулав.
  2. ХААИС-д гадаадаас бакалавр оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжлүүд

 

Мэргэжлийн нэр

 
 

Нэг. Мал эмнэлэг, биотехнологийн сургууль

 

1

Мал эмнэл зүй

 

2

Мал эмнэлгийн эм зүй

 

3

Жижиг амьтны эмнэл зүй

 

4

Мал эмнэлэгийн ариун цэврийн хяналт үнэлгээ

 

Хоёр. Биологийн нөөцийн менежментийн сургууль

 

5

Таваар судлал

 

6

Хөдөө аж ахуйн биотехнологи

 

7

Агнуурын биологи

 

8

Мах сүүний үйлдвэрлэлийн технологи

 

9

Мал үржүүлэг (Мал зүй)

 

10

Тэжээл бэлчээр судлал

 

11

Мал аж ахуй /Үйлдвэрлэлийн менежмент/

 

Гурав. Инженерийн сургууль

 

12

Инженер багш

 

13

Хөдөө аж ахуйн машин механизм

 

14

Металл судлал технологи

 

15

Үйлдвэрлэлийн үндэсний технологи

 

16

Гидромеханик

 

17

Инженер механик

 

18

Цахилгаан хангамж

 

Дөрөв. Агробиологийн сургууль

 

19

Агрономи

 

20

Жимс, ногооны аж ахуйн агрономи

 

21

Усалгаатай газар тариалангийн агрономи

 

22

Селекци, үрийн аж ахуйн агрономи

 

23

Хөрс судлал, агрохими

 

24

Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ

 

25

Газар зохион байгуулалт

 

26

Газрын үнэлгээ

 

27

Эдэлбэр газрын кадастр, зураглал

 

28

Ойн инженер

 

29

Ландшафтын архитектур

 

30

Үйлдвэрлэлийн менежмент /Газар тариалан/

 

Тав. Эдийн засаг, бизнесийн сургууль

 

31

Эдийн засаг, математик загварчлал

 

32

Нягтлан бодох бүртгэл

 

33

Бизнесийн менежмент

 

34

Менежмент, маркетинг

 

35

Эдийн засаг, статистик

 

36

Бизнесийн эдийн засаг

 

Зургаа. Байгалийн ухааны сургууль

 

37

Байгалийн аялал жуулчлал

 

38

ХАА-н бүтээгдэхүүний хими технологи

 

39

Ургамлын нөөц био үйлдвэрлэл

 

40

Математик, програм хангамж

 

Долоо. Экологи, технологийн хөгжлийн сургууль

 

41

ХАА-н бүтээгдэхүүний чанар, хяналт үнэлгээ

 

42

Экологи, байгаль хамгаалал

 

43

Байгаль хамгаалал хяналт, үнэлгээ

 

44

Мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй

 

45

Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй

 

46

Загас үржүүлэг, технологи

 

 

 Гурав.Элсэгчдэд тавигдах шаардлага 

  1. Гадаад улсын иргэн байх
  2. Ерөнхий боловсрол буюу дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээтэй байх

 Дөрөв. Элсэлтийн хуваарь

 Бүртгэл жил бүрийн 4 сарын 01-ний өдрөөс 5-р сарын 01-ний өдрийг хүртэл явагдах бөгөөд хичээл 9-р сарын 01-ний өдөр эхэлнэ.

 Тав. Бүрдүүлэх материал


Элсэхээр бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны албанд цахим шуудангаар илгээнэ. Үүнд:

  1. Анкет бөглөх /ГХАА-аас авах, www.msua.edu.mn сайтаас татах/
  2. Паспортны нүүрэн хэсгийн хуулбар, хүчинтэй хугацааг харуулсан хуудас
  3. Товч намтар
  4. Өмнө төгссөн сургуулийн диплом/гэрчилгээ
  5. Тодорхойлох захидал (сургуулийн эсвэл ажлын)
  6. Эрүүл мэндийн шинжилгээний бичиг (ДОХ/ХДВХ)
  7. Аяллын даатгалын хуулбар
  8. 2 хувь цээж зураг
  9. Өргөдлийн хураамж (20 ам.доллар)

 И-мэйл хаяг: infotech@magicnet.mn

Утас/Факс: 976-11-341153


Зургаа. Сургалтын төлбөр

 *Элсэлтийн хураамж - 20 ам. доллар

**Сургалтын төлбөр – Суралцах мэргэжлийн чиглэлээс хамааран 612,000 төг-1, 342,000 төг хооронд байна. Кредит цагаар тооцогдоно. Сургалтын төлбөрт өөрчлөлт орж болно.

***Дотуур байр – 210,000 төг/1 жил

Энгийн өрөө - 20 ам.доллар/14 өдөр

Зочид буудал – 35,000-50,000 төг/1 өдөр

                          

Банкны мэдээлэл

Банкны нэр: Голомт банк

Банкны свифт код: GLMTMNUB

Дансны дугаар: 150 114 4407 /доллар/, 150 115 8950 /евро/

Данс эзэмшигчийн нэр: Хөдөө аж ахуйн их сургууль

 

*Хураамжийг гуйвуулахдаа өөрийн овог нэр, улс, сургуулийг тодорхой бичнэ.

 

Долоо. Визийн зөвшөөрөл, бүртгүүлэх, оршин суух зөвшөөрөл авах

  1. Гадаад оюутны визийн зөвшөөрөл авах, ГИХАЭА-нд бүртгүүлэх, оршин суух зөвшөөрөл авах зэрэг асуудлыг ГХАА-ны мэргэжилтэн хариуцна. Оюутан оршин суух зөвшөөрөл, визний хураамжийг өөрөө хариуцна. Оюутан оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө ГХАА-ны мэргэжилтэнд мэдэгдэх ёстой.
  2. Гадаад оюутан нь улирал бүрийн эхний 2 долоо хоногийн дотор Хөдөө аж ахуйн их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны албанд биеэр ирж бүртгүүлэх ёстой.
  3. Гадаад оюутан дотоод, гадаадад зорчих тохиолдолд заавал ГХАА-нд мэдэгдэж гарах орох визийг зохих журмын дагуу авсны дараа гуравдагч улсад зорчино.


Холбоо барих:

Хөдөө аж ахуйн их сургууль, Зайсан 17024, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Утас/факс: 976-11-341153

И-мэйл: infotech@magicnet.mn

Анкет PDF

Татаж авах PDF

Татаж авах WORD