Ректорын 2011 оны 330 тоот
Тушаалын гуравдугаар хавсралт
ХААИС-ИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ТӨВ,
ГАДААД ХЭЛНИЙ ТӨВД ГЭРЭЭТ БАГШ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг vндэслэл
ХААИС-ийн Олон улсын хөтөлбөрийн төвөөс Байгалийн ухааны сургуулийн Гадаад хэлний төвтэй хамтран хэрэгжүүлж буй гадаад хэлний сургалтын үндсэн багшийн цагийн ноогдол хэтэрсэн, гадаад багш ажиллуулах хэрэгцээ зэрэг нөхцөлд гэрээгээр багш ажиллуулахад энэхvv журмыг мөрдөнө.
Хоёр. Гэрээт багш ажиллуулах
2.1. Гэрээт багшаар ажиллуулах хvмvvсийн товч танилцуулга (CV)-г үндэслэн Олон улсын хөтөлбөрийн төв гэрээт багшийг сонгон шалгаруулж, Гадаад хэлний төвд хариуцуулан өгнө.
2.2. Гадаад хэлний төв нь гэрээт багштай нэг хичээлийн жил хvртэл хугацаагаар, зөвхөн уг гадаад хэлний төвд багшлуулахаар гэрээ байгуулан хамтран ажиллана.
Гурав. Гэрээт багшид тавих шаардлага
3.1.Гадаад хэл заах мэргэжлийн үнэмлэхтэй байх эсвэл хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гадаадаас ирсэн сайн дурын хэлний багш байх.
3.2. Багшлах дадлага туршлага, багшлах чин эрмэлзэлтэй байх.
3.3. Харьцааны өндөр соёлтой байх.
Дөрөв. Гэрээт багшийн хүлээх үүрэг
4.1. Хичээл заах үүрэгтээ хариуцлагатай хандаж, оюутныг тухайн хичээлд тавих шаардлагын талаар тодорхой мэдээллээр хангаж, сургуульд мөрдөж байгаа стандартыг хэрэгжүүлэн мөрдөх.
4.2. Өөрийн нөлөөлөх давуу талыг ашиглан хичээлээс гадуур, тухайн заах ёстой хичээлд хамаарахгүй зүйлийг заахыг хориглоно.
4.3. Багшийн хувьд өөрийн заах ур чадвараа дээшлүүлэх, дэвшилт арга, технологи эзэмших, оюутныг идэвхижүүлэх, үр дүнг дээшлүүлэх тал дээр анхааран ажиллах.
4.4. Сургуулийн дотоод дүрэм журам болон бусад холбогдох журам зэргийг мөрдлөг болгон ажиллана.
Тав. Сургуулийн хүлээх үүрэг
5.1.Багшийн ажиллах нөхцөл, мэргэжлийн ном сурах бичиг, сургалтын материал, тоног төхөөрөмжөөр үндсэн багшийн адил бүрэн хангана.
5.2.Цагийн багшийн хичээлийн хуваарийг гарган хичээл орох өдрийг урьдчилан мэдэгдэнэ.
5.3.Сар тутам заасан хичээлийн цагийн хөлсийг бодож олгоно. Үүнд доорхи чиглэлийг баримтлана.
5.3.1.Гэрээт багшийн заасан хичээлийн цагийн хөлсийг ажлын цагийн ноогдлыг тогтоон татварыг тооцож олгоно.
5.3.2.Сайн дурын гэрээт багшид тус сургууль руу ирэх, буцах унааны зардлыг хичээл заах өдрөөр тооцон татвар ноогдуулахгүйгээр бүрэн олгоно.
5.3.3.Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гадаадаас ирсэн сайн дурын хэлний багшийн хөлсийг БСШУЯ-тай байгуулсан тухайн орны /БНХАУ/ сайн дурын багш нарыг ажиллуулах тухайн хэлэлцээрийн дагуу сар бүр 100 ам. долларын тэтгэлгийг тухайн өдрийн ханшаар тооцож олгоно.
5.3.4. Гэрээт багшид ур чадварын болон бусад нэмэгдэл олгохгүй.
5.4. Гэрээт багшаар ажиллуулах талаар Ректорын тушаал гаргаж баталгаажуулна.