ХААИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ ТӨВД ГЭРЭЭГЭЭР ХИЧЭЭЛ ЗААХ БАГШТАЙ ХИЙХ ГЭРЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2012-02-08 00:00:00

ХААИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ ТӨВД

ГЭРЭЭГЭЭР ХИЧЭЭЛ ЗААХ БАГШТАЙ ХИЙХ

ГЭРЭЭ

№ ...

 

Улаанбаатар хот                                      20 ... оны ... сарын ...-ны өдөр

 

Энэхүү гэрээг нэг талаас ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийг төлөөлж Гадаад хэлний төвийн эрхлэгч ............................. овогтой .............................., нөгөө талаас ........................... регистрийн дугаартай .............................. овогтой ............................ нар харилцан тохиролцож, Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, ХААИС-ийн бакалаврын сургалтын журам болон бусад дүрэм, журмыг үндэслэн дор дурдсан нөхцлөөр гэрээ байгуулав.


Нэг. Гэрээний үндсэн нөхцөл

1.1 Эрхлэх ажил,  албан тушаал:

Цагийн багш  .....................................................

                                                   /хичээлийн нэр/

1.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа  ....................

 

Хоёр. Гэрээт багшийн эрх үүрэг

 2.1.Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг мөрдлөг болгон сэдэвчилсэн төлөвлөгөөг батлуулан хичээлийг онол, арга зүйн өндөр түвшинд зааж, оюутанд өргөн мэдлэг олгоно.

2.2. Багшийн ажлын дэвтрийг шаардлагын дагуу хөтөлж, тэнхимийн эрхлэгчээр хянуулж ажиллана.

2.3.Хичээлийн хуваарийн дагуу, цагийг үр дүнтэй ашиглан /хичээлээс хоцрох, таслах, хичээлийн цаг дуусахаас өмнө завсарлуулах/ заана.

2.4. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээл тасалдахад хүрвэл Гадаад хэлний төвийн эрхлэгчид урьдчилан мэдэгдэнэ.

2.5. Оюутныг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ын дагуу үнэлэн дүгнэж, оюутанд тус сургуулийн дотоод дүрмийн шаардлага тавих үүрэгтэй.

2.6. Тухайн хичээлийн сурах бичиг, сургалтын материал, багаж тоног төхөөрөмжийг хариуцан ажиллана.

Гурав. Сургуулийн эрх, үүрэг

3.1. Гэрээ байгууулсан өдрөөс эхлэн гэрээнд заагдсан ажлаар хангах, ажлын талаарх зайлшгүй   шаардлагатай зааварчилгааг өгнө.

3.2. Хичээл явуулах анги танхим, багаж төхөөрөмж, ном сурах бичиг зэрэг багшийн хичээл,      сургалт хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангана.

3.3. Гэрээт багшийн тухайн хичээлийг заах явцад сургалтын алба, тэнхимийн зүгээс хяналт тавина.

3.4. Улирлын эцэст цагийн тооцооны хуудсыг бичиж Гадаад хэлний төвийн эрхлэгчийн баталгаажуулсныг үндэслэн “ХААИС-ийн Олон улсын хөтөлбөрийн төв, Гадаад хэлний төвд гэрээт багш ажиллуулах журам”-ын дагуу тооцож олгоно.

 

Дөрөв. Талуудын хүлээх хариуцлага


4.1. Сургуулийн захиргаа үүргээ биелүүлээгүйгээс гэрээт багшид учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу арилгана.

4.2. Гэрээт багш энэхүү гэрээний заалтуудыг зөрчсөн тохиолдолд байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцлана.

4.3. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд аль нэг тал урьдчилан сануулсны үндсэн дээр гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд үүссэн маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан талууд:

 

Гадаад хэлний төвийн эрхлэгч                                              Гэрээт багш

................................................                                          ...............................................

 

Хаяг:                                                                                           Хаяг:

ХААИС, БУС

Гадаад хэлний төв

Утас:                                                                                            Утас:

Татаж авах PDF