ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГАД
ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ
Мэргэжлийн 14 стандартыг боловсруулж, БСШУЯ, Стандартчлал, хэмжил зүйн үндэсний төвд хүргүүлж мэргэжлийн 4 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр дээд Боловсролын магадлан итгэмжлэлийн стандарт үзүүлэлтүүдийг бүрэн хангасан 16 хөтөлбөртэй болов.
АНУ-д төвтэй олон улсын бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагад гишүүнээр элсч, урьдчилсан шаардлагын биелэлтийг хангаж эхэлснээр суралцагчдын мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөөг харилцан зөвшөөрөлцөх давуу талыг бий болгохын зэрэгцээ Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын зэргийн диплом бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдав.
Сургалтын чанарыг сайжруулах, цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний дүнд дэлхийн шилдэг их сургуулиудын жишигт нийцсэн, мэдлэг оюунд тулгуурласан сургалтыг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр зохион байгуулж, Монголд эзэмшсэн боловсрол дэлхийн аль ч улс оронд хөрвөдөг, хүлээн зөвшөөрөгддөг нээлттэй-дээд боловсролыг экспортлогч их сургууль болох анхны зорилтуудыг хэрэгжүүлэв.