ТӨГСӨГЧ ОЮУТНЫ ГОЛЧ
ДҮН 2,89-Д ХҮРЭВ
Ерөнхий шалгалтыг 2006 оноос эхлэн авдаг болсноос хойш ХААИС-д элсэн орж буй оюутны ерөнхий шалгалтын дундаж оноо 2006 онд 501,26 байсан бол энэ хичээлийн жил 524,99 болж өсөв.
Ерөнхий шалгалтын дундаж оноо, төгсөгч оюутны голч дүн жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайтар бэлтгэгдсэн оюутнууд ХААИС-д элссэн, их сургуулийн удирдлага мэргэжил болон сургуулиа сурталчлах талаар анхаарсан, хос хөтөлбөрийн сургалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа, хос хөтөлбөрийн хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ-д суралцаж төгссөн төгсөгчид эргэн ирж, төрийн яам, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байгаа зэрэгтэй холбоотой.