МАГИСТРАНТЫН ТОО 2,6 ДАХИН, ДОКТОРАНТЫН
ТОО 1,8 ДАХИН ӨСӨВ.
Магистрантур, докторантурт суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Төгсөлтийн дараах сургалт буюу магистр, докторын сургалтын агуулга төрийн болон бизнесийн байгууллагуудын зорилго, чиглэлд бүрэн нийцсэнийг илтгэн харуулахын зэрэгцээ олон улсын хамтарсан магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, сургуулийн удирдлагын зүгээс өөрийн сургуулийг 3,5-аас дээш голчтой төгсөгчдийн магистрантур, докторантурт суралцахад нь сургалтын төлбөрийг 15 хувиар хөнгөлсөн зэрэг бодлогын шинж чанартай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм.