ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАХИМ КАРТ НЭВТРҮҮЛЭВ
Цахим хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос анх удаа тус сургуульд элсэн суралцахыг хүсэгчдийн бүртгэлийг интернэтээр онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
ХААН банктай хамтран оюутны үйлчилгээний цахим картыг сургалтад нэвтрүүлснээр оюутны дотуур байр, номын сангаар үйлчлүүлэхээс гадна оюутанд үндэсний болон урамшууллын тэтгэлэгийг олгох, сургалтын төлбөртэй холбоотой бүхий л төрлийн тооцоог цахим хэлбэрээр хийх, Мобайл банк, SMS банкаар үйлчлүүлэх боломжтой болов.