МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСАГТ АЖИЛЛАХ 1000 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭН ГАРГАВ.

Нийтлэгч : .
Огноо: 2012-03-05 00:00:00

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСАГТ АЖИЛЛАХ

1000 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭН ГАРГАВ


2


“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс ХХААХҮЯ-ны захиалгаар 329 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг 3 удаа зохион байгуулж, 1000 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргав. Ингэснээр Монгол улсын бүх сумдад 3 орон тоо бүхий Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдаж, мал эмнэлгийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, малын эрүүл мэндийг хамгаалах, баталгаажуулах, эрүүлжүүлэх, малын тэжээл бэлтгэлийг хангах, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангав.  


Сургалтын үйл ажиллагаанд Монгол улсын их  хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дарга П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Т.Тэрбишдагва, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон холбогдох яамд, агентлагийн дарга нар өндөр ач холбогдол өгч оролцов.