ЦАХИМ УДИРДЛАГЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭВ
Ректорын зөвлөлийн 18 гишүүд өөрийн удирдлагын үйл ажиллагаанд I pad хэрэглэх болсноор мэдээллийг цаг алдалгүй цаасан хэлбэрээр бус цахим хэлбэрээр авч цаг хугацаа, бичиг хэрэгслийн зардлыг хэмнэн, орчин үеийн менежментийн арга барилд шилжив.
Олон нийтийн хөдөлгөөний идэвхитэй бүсэд дуу, дүрсний өндөр ялгаралтай 3х4м2 хэмжээтэй LED дэлгэцийг суурилуулснаар сургуулийн орчинд өнгө үзэмж нэмээд зогсохгүй, сургуулийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг гадаад орчинд сурталчлах, үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэх болов.