БАГШ СУДЛААЧДЫН ТУУРВИСАН БҮТЭЭЛИЙН
ТОО 2,5 ДАХИН ӨСӨВ
Ректорын санаачлагаар “Солонго” өнгөт хэвлэлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар профессор багш нарын туурвих ном, сурах бичиг, гарын авлага туурвих ажил жилээс жилд нэмэгдэхийн зэрэгцээ “ХААИС-ийн мэдээ” сонинг шинээр сар бүр эрхлэн гаргаж, 1000 хувь хэвлэснээр сургуулийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, зорилгыг нийтэд таниулах, мэдээллэх, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг багш, оюутанд сурталчлахад түлхэц өгч байна.